Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/01057

 

 

 

20251125

302/ШШ2025/01057

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, дугаар хороо, үйл ажиллагаа явуулах, Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  аймгийн А  сумын 3 дугаар багт оршин суух, А.А д холбогдох 3,307,026 /гурван сая гурван зуун долоон мянга хорин зургаан/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б  ХХКнь хариуцагч А.А дхолбогдуулан 3,307,026 /гурван сая гурван зуун долоон мянга хорин зургаан/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б  ХХКнэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  

1. Нэхэмжлэгч Б  ХХКхариуцагч А.А дхолбогдуулан гаргасан 3,307,026 /гурван сая гурван зуун долоон мянга хорин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б