| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01069/И |
| Дугаар | 302/ШШ2025/00987 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00987
| 20251112 |
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х ны Б аймаг дахь салбар
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд В.О ийг эрэн сурвалжлуулах тухайнэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ныөдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х ны Б аймаг дахь салбарнь хариуцагчаар оролцвол зохих этгээд В.О ийг эрэн сурвалжлуулах тухайхүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагчхүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч В.О ийг нь манай банкнаас зээл авсан ба зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчХ ны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Х ны Б салбарын хүсэлттэй хариуцагчаар оролцвол зохих этгээд В.О ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хаягийг Х аймаг, Ж 7 дугаар баг, М гудамж байр тоот гэж тогтоож өгсөн тул хүсэлтээсээ татгалзаж өгнө үү”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагчХ ны Б аймаг дахь салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд В.О ийг эрэн сурвалжлуулах тухайшаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчХ ны Б аймаг дахь салбар нь хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчХ ны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагчХ ны Б аймаг дахь салбар тус шүүхэд гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд В.О ийг эрэн сурвалжлуулах тухайхүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчХ ны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б