Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 302/ШШ2025/00980

 

 

 

20251111

302/ШШ2025/00980

 

 

 

Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Хүсэлт гаргагч: Хүсэлт гаргагч: Б  аймгийн Ө  сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б  ХХК

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ыг эрэн сурвалжлуулах тухайнэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ныөдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагчБ  ХХКнь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ыг эрэн сурвалжлуулах тухайхүсэлтийн шаардлага гаргасан. Хүсэлт гаргагчхүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Г.О  /РД: / нь манай ББСБ-аас зээл авсан ба 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргасан боловч уригдах тал болох Г.О  нь оршин суугаа хаягтаа байхгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ын хаягийг тодруулж эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчБ  ХХК-ийн захирал Т.Х  шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ын хаягийг шүүхээс тодруулахад тэрээр Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Багануур дүүргийн прокурорын байранд амьдардаг, Багануур дүүргийн прокурорын газарт туслах ажилтаар ажилладаг гэж мэдэгдсэн байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Хүсэлт гаргагчБ  ХХКнь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ыг эрэн сурвалжлуулах тухайшаардлага бүхий хүсэлтийг шүүхэд гаргажээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчБ  ХХКнь хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчБ  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагчБ  ХХКтус шүүхэд гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.О ыг эрэн сурвалжлуулах тухайхүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчБ  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б