Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/01147

 

 

 

20251219

302/ШШ2025/01147

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Нэхэмжлэгч: Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  аймгийн Ө  сумын 11 дүгээр багт оршин суух, Ж.О

Хариуцагч: Б  аймгийн Ө  сумын 4 дүгээр багт оршин суух, Ө овогт Э. Ц  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-нийөдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Ж.О , Э. Ц  нартхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.О , Э. Ц  нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Ж.О , Э. Ц  нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950төгрөгийн тал болох 23,475төгрөгийг хариуцагч Ж.О , Э. Ц  нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ж.О , Э. Ц  нар нь зээлийн гэрээний 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ж.О , Э. Ц  нараас улсын тэмдэгтийн хураамжид 23,475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б