Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: З.Н-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,111,117 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ, 100.5 дахь хэсэгт Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч М.Б, хариуцагч З.Н нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул хуулийн дээрх заалтын дагуу тэднийг оролцуулахгүйгээр, цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

1.1. Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь З.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,111,117 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Хариуцагч нь нэхэмжлэгчийн S гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025-08-06-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025-08-13 ны өдөр 960,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээл 960,000 төгрөг, зээлийн хүү 136,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,140 төгрөг, нийт 1,111,117 төгрөг гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч З.Н-г шүүхэд удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул 2025 оны 12 дугаар 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг түүний ажлын хаягаар хүргүүлж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

Хариуцагч З.Н нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, утсаар холбогдоход зээлийг төлсөн гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2026 оны  01 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 5 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь дээрх зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь банк бус санхүүгийн ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ*** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр З.Н-тэй 12814 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулжээ.

Уг гэрээний 1.3-т “Харилцагч өөрийн хүсэл сонирхлоор “S” аппликейшн-д харилцагчаар бүртгүүлж, зээлийн эрх нээлгэх шалгуурыг ханган, батлагдсан одоогий эрхийн дүн, тухайн зээлдэгчийн нийт эрхийн хэмжээтэй танилцан хүлээн зөвшөөрснөөр зээлийн эрх нээх гэрээ байгуулах эрх үүснэ.” гэж,

2.2-т “Цахим зээл гэж зээлдэгчийн “Х ББСБ” ХХК-д ирүүлсэн цахим хүсэлтийг үндэслэн, гар утсанд суулгасан аппликейшнээр дамжуулан зээлдэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож байгаа зээлийг” ойлгоно гэж,

4.2-т “Зээлдэгч зээлийн нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрснөө цахимаар баталгаажуулснаар Цахим зээлийн гэрээг байгуулсанд тооцож, Цахим зээлийн гэрээг Зээлдэгчийн цахим хаягт хүргүүлэх ба зээлийн хөрөнгийг Зээлдэгчийн дансанд шилжүүлнэ” гэж,

4.3-т Цахим зээлийн гэрээнд дараах зүйлсийг хавсралт 1-д тусгасан байна. Үүнд:

4.3.1. Зээлийн хугацаа

4.3.2. Зээлийн хүү, хураамж

4.3.3. Зээл эргэн төлөгдөх хуваарь

4.3.4. Зээлдэгчийн зээлийн хөрөнгө хүлээн авах банкны нэр, төгрөгийн дансны дугаар гэж тус тус заажээ.

Улмаар 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х ББСБ” ХХК нь З.Н-н Х банкны ***** дугаар дансанд 960,000 төгрөгийг зээл олгов 3194 гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

Х ББСБ” ХХК-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгад Гэрээ 3194, зээлийн дүн 960,000.00, Зээлийн хүү 7.00, зээл олгосон 2025.08.13, зээл хаагдах 2025.09.12 гэх бөгөөд 2025.10.14-ний өдрийн байдлаар З.Н нь зээлийн төлөлт огт хийгээгүй, үндсэн зээл 960,000 төгрөг, зээлийн хүү 136,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,140 төгрөг, нийт 1,111,117 төгрөгийн төлбөртэй байгаа болох нь тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”.

6. Хариуцагч З.Н нь зээлийн гэрээний хугацаа 2025 оны 09 сарын 12-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь үндсэн зээл 960,000 төгрөг, зээлийн хүү 136,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,140 төгрөг, нийт 1,111,117 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.

Хариуцагч З.Н нь зээлийн төлбөрийг төлсөн гэж утсаар тайлбарладаг боловч үүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Иймд Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Н-с Үндсэн зээл 960,000 төгрөг, зээлийн хүү 136,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,140 төгрөг, нийт 1,111,117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,217 төгрөгийг хариуцагч З.Н-с гаргуулж, нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,  115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Н-с Үндсэн зээл 960,000 төгрөг, зээлийн хүү 136,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,140 төгрөг, нийт 1,111,117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,217 төгрөгийг хариуцагч З.Н-с гаргуулж, нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА