| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01390/И |
| Дугаар | 103/ШШ2025/01217 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/01217
| 2025 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/01217 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,037,377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* банктай ЗГ4605152792 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 16,450,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.******* нь ЗГ4605152792 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 137 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг 13,037,377 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 223,137 төгрөгийн хамт ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,үндсэн зээлдэгч хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,037,377 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,448,597 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,448,601 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Б.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,037,377 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 13,037,377 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,448,597 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,448,601 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 111,568 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 111,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ