Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/01220

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/01220

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхар, **** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,663,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр L13600139/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн ба 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,210,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 559************* тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байгаа тул үндсэн зээлийн төлбөрт 2,209,998 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 428,970 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 2,663,447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,663,447 төгрөгийг доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,363,447 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,663,447 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 2,663,447 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,363,447 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,782 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 28,782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ