Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/01221

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/01221

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, ** давхарт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,852,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч *******ын ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 6000372821 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 4,590,000 төгрөгийн зээлийг жилийн 24.48 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалтыг болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 4,232,454 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 580,815 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,851 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 4,852,120 төгрөгийг Ш.*******оос гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 4,852,120 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,852,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46,292 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамж 46,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ