| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01490/И |
| Дугаар | 103/ШШ2025/01222 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2025/01222
| 2025 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2025/01222 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 6,07 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******н *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,965,226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БН-СТГ/2023-118535 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 5,498,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч Б.******* нь зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 712 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд зээлийн гэрээний дагуу Б.*******ас үндсэн зээл 5,498,900 төгрөг, үндсэн хүү 3,217,418 төгрөг нэмэгдүүлсэн хүү 248,908 төгрөг нийт 8,965,226 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Б.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,965,226 төгрөгийг доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,100,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,265,226 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Б.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******н *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,965,226 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 8,965,226 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийг 25-ны өдөр 1,100,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,265,226 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 79,197 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамж 79,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ