Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогч Ю- М- Ж-, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин /ҮД:0539/, Г.Ганцэцэг /ҮД:1953/, Д.Ганбат /ҮД:1953/, орчуулагч Б.Ариунзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-,

гэрч А.О-, Ю.Б-, Х.Э-, Ш.Ж-,

           шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Тамир /ҮД:0651/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Д-гийн М-т холбогдох эрүүгийн 2014260002222 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 ... Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологч мэргэжилтэй, “…………….” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг …………..тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А- овогт Д-гийн М- /РД:………….. /

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.М- нь “... ...” ХХК-аас хаягдал ган бөмбөлөг худалдаж аваад ... ... үйлдвэрт тушааж ашиг олох бизнес байна гэж, “\....................” ХХК-тай гэрээ хэлцэл хийх байдлаар халхавчлан “…………..” ХХК-даа хөрөнгө оруулалт авч уг мөнгийг компаний хоёрдугаар гарын үсгийн эрхийг “... ... ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгье, тэр хүний зөвшөөрөлгүйгээр мөнгийг захиран зарцуулахгүй гэж итгэл төрүүлэн төөрөгдүүлж, 130.000 ам.доллар буюу 222.379.300 төгрөгийг “... ... ...” ХХК-ийхаа дансанд шилжүүлэн авсны дараа “... ... ...” ХХК-нд мэдэгдэлгүйгээр уг компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ы гарын үсгийг хүчингүй болгож, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны хооронд хөрөнгө оруулалтаар орж ирсэн 130.000 ам.доллар буюу 222.379.300 төгрөгийг данснаасаа гарган авч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

Мөн “... ... ...” ХХК-ний захирал Ю- М- жиныг “Дархан-Уул аймгийн Хонгор сумын “...ын гол хэсэг” гэх нэртэй ...т байгаа ...А дугаартай тусгай зөвшөөрөлд хамтран ашиглана” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд  294.406.260 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … 2013 оны 08 дугаар сард Масгутов И- ...д улсад ирсэн байсан. Би найз А.О-, П.Х- нараар дамжуулж И-тай уулзахад “бидний зүгээс хөрөнгө оруулалт хийх боломжууд байна. Та нарт ашигтай ямар саналууд байна вэ, тэр талаараа тодорхой танилцуулна уу” гэж хэлсэн. Би ... аймагт ажиллаж байхдаа ...сумын нутгийн захиргаанаас нутгийн хөгжлийн санхүүжилт хийх зорилгоор “... ...” компанитай хаягдал төмрийн хэлцэл байгаа талаар танилцуулахад боломжтой юм байна гэсэн. Эхний ээлжинд ... ... үйлдвэртэй гэрээ байгуулсан тохиолдолд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж хэлсэн. ... аймгийн ...сумын орон нутгийн хүмүүст “та нарын санал тавьсан хаягдал төмрийг мөнгөжүүлэх боломж гарлаа” гэхэд сумын ИТХ-ын дарга “... ... компанитай та шууд гэрээ хийж ажиллахгүй. ... ... компанитай орон нутгийн засаг захиргааны байгууллага харилцаж бид та нартай харилцана” гэж хэлсэн. Та ... ... үйлдвэртэй гэрээ байгуулсан тохиолдолд бидний ажил баталгаажиж ... ... компанид танилцуулна гэж хэлсэн. Үүний дагуу ... ... үйлдвэр дээр 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очиж “... ... компаниас хаягдал төмөр, шаарыг танай үйлдвэр рүү нийлүүлье” гэхэд баяртайгаар хүлээн авч тухайн өдөр гэрээ байгуулсан. ... ... үйлдвэртэй байгуулсан гэрээг ... аймгийн ...сумын ИТХ-ын даргад танилцуулахад “тантай гэрээ байгуулах компанийг чинь сонгон шалгаруулалт хийж бэлдсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “... ... ...” гэдэг компанитай гэрээ байгуулсан. Би ИТХ-ын даргад “уг гэрээг Иргэдийн хурлаараа баталж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу Иргэдийн хурлаараа гэрээг баталж ИТХ-ын дарга гарын үсэг зурсан байдаг. И-т төмөр тушаах ... ... үйлдвэртэй байгуулсан гэрээ болон “... ... ...” компанитай байгуулсан гэрээг танилцуулахад яаралтай гэрээ байгуулах талаар П.Х-аар дамжуулж мэдэгдсэн. 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр П.Х-тай ...-н ...хотод очиж И-тай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулсан. И- хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулснаар тохиролцьё гэж хэлсэн. Гэрээ байгуулсаны дараа зээлийг буцаан төлөх тухай график гаргасан. И- надад хэлэхдээ манай нягтлан П.Х-аар санхүүгийн тайлан бланс хянуулж болно гэж хэлсэн. П.Х-ыг банкны мөнгөн гүйлгээний хяналтанд ямар байдалтай оролцуулж болох талаар санал солилцож И-т “банктайгаа тохиролцож гурвалсан гэрээ байгуулж хоёрдугаар гарын үсгийг миний тушаалаар томилж үүний дагуу мөнгөн гүйлгээнүүд П.Х-аар дамжин хяналтанд байх боломжтой гэж хэлсэн. Хоёрдугаар гарын үсэг томилох, цуцлах асуудал зөвхөн миний эрхийн хүрээнд байна шүү” гэхэд “чи бид хоёрын ажил эхэлж байна. Итгэлцэх асуудал байлгүй яахав. Чи П.Х-ыг хоёрдугаар гарын үсгээрээ томилж яаралтай данс нээлгээрэй” гэж хэлсэн. П.Х- бид хоёр 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын мөнгө орж ирсэн. Мөнгийг хөдөлгөх болсон шалтгаан нь тухайн үед валютын ханш өдөрт 100 төгрөгөөр унаж эхэлсэн. Би П.Х-д “валют унаж эхэллээ. Төгрөг болгоё” гэсэн саналыг оруулсан. П.Х- “би мэдэхгүй. И-тай холбогд” гэж хэлсэн. И-тай холбогдох боломжгүй байсан учир мөнгийг тухайн үед валютыг өндөр үнэтэй худалдаж авч байсан банк руу тушааж банкуудаас өөрийн данс руу төгрөг болгож оруулсан. Хамтын ажиллагааны гэрээ хэрэгжих явцад ... аймгийн ...сумын орон нутаг засаг захиргаа амласан амлалтаасаа буцахад хүрсэн. Нэг сарын хугацаанд үйл ажиллагаа явагдаагүй. Энэ хугацаанд И- хоёрдугаар гарын үсэг цуцалж мөнгө гаргасан байна. Метал, шаарын үйл ажиллагаанд зарцуулах мөнгөө нэг ... төвлөрүүлж, хоёрдугаар гарын үсгээ томил, санхүүгийн байдлаа нягтлан Амаржаргалд танилцуулаач гэсэн албан бичиг явуулсан байдаг. Амаржаргал манай үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай танилцаж ерөнхийдөө боломжийн байна гэж хэлсэн. Зээлийн эргэн төлөлтөө хийж, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10.000 ам.долларыг хүүтэй нь шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан. 2014 оны 03 дугаар сараас эхлэн нүүрсний үйл ажиллагаа, тээвэрлэлт доголдолд орж буцаан төлөлт тасалдаж эхэлсэн. 2014 оны 01 сарын үед И- ... улсад ирсэн. П.Х-, А.О- бид нар И-тай уулзаж учир байдлаа ойлголцож, компанийн үйл ажиллагаа, дараагийн ажлын талаар ярилцсан. Би И-т вольфром орд байгаа бөгөөд хөрөнгө оруулалтгүй үйл ажиллагаа нь зогссон байгаа. Хэрвээ хөрөнгө оруулалт хийгээд ажиллавал давуу талууд харагдаж байна гэж хэлэхэд татгалзах зүйлгүй хийх боломжтой ажил байна гэсэн. Найз Батбаяр надад Х.Э-ийн уурхай болох “...” ХХК-ийн ...ын гол дахь уурхайг танилцуулсан. Х.Э-тэй уулзаж уурхайг худалдах, худалдан авах үнийг тохиролцсон. Х.Э- уурхайн гүйцэтгэх ажлыг хийхийн тулд “...” компаний төлөөлөл байх ёстой байдаг. Тийм учраас чамайг “...” компаний гүйцэтгэх захирлаар томильё гэж хэлээд томилсон. Лиценз сэргээх асуудал 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 125/220 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн байдаг. Ашигт малтмалын газраас ирсэн бичиг баримтын дагуу ажлаа хөөцөлдөж байхдаа хөрөнгө оруулагч хайж байгаа талаараа ойр дотны хүмүүстээ хэлдэг байсан. Үүний дагуу манай хуурай ах надтай холбогдож ТБД андуудын хажуу талд байрлах хятад ресторанд очиж Ю- М- Ж-тэй уулзахад тэрээр алтны орд сонирхож байгаа гэж хэлсэн. Би алтны ордныхоо талаар тодорхой мэдээлэл өгч уурхайг Х.Э-тэй худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж хэлсэн. Ю- М- Ж- “чи уурхайн лицензээ авчирч надад үзүүлж болох уу” гэхэд нь “Боломжгүй, хэрвээ та үзэх шаардлагатай бол би тухайн газраас нь 1 цагийн зөвшөөрөл аваад авчирч үзүүлж болох байх” гээд ...А дугаартай лицензийн зөвшөөрлийг авчирч үзүүлээд 1 цагийн дотор Ашигт малтмалын ... буцааж хүргэж өгсөн. Би “гүйцэтгэх захирал нь байна, уурхайн ерөнхий захирал Х.Э-тэй уулзах саналтай байна” гэсний дагуу Ю- М- Ж-ыг дагуулж Х.Э-тэй уулзуулсан. Ю- М- Ж- надаас “чи өртэй юу” гэхээр нь “... ... ...” компанид, мөн “...” компаний татварын 80.000.000 төгрөгний өртэй” гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж тохиролцоод 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээгээ байгуулсаны дараа Ю- М- Ж- намайг “алт олборлох тоног төхөөрөмжөө ...-аас авчирч ир, тоног төхөөрөмжөө судлаад үнэ ханшаа тохирсоны дараа би мөнгө шилжүүлнэ” гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “...” захын хажуу талын Хаан банкны дэргэд Ю- М- Ж- 83.900 Ю- өгсөн. Би тэр өдөртөө найз Б-ыг дагуулж ... руу явсан. Урьдчилж судалгаа хийсэн байсан учир тоног төхөөрөмж худалдаж авах үйлдвэр дээр очоод үйлдвэрийн хүнтэй Ю- М- Ж-ыг утсаар яриулсан. Худалдаж авсан тоног төхөөрөмж нийтдээ 400.000 Ю- үнэтэй болсон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б-ын данс руу 400.000 Ю- шилжүүлсэн. Тоног төхөөрөмжүүдээ худалдаж аваад Эрээн хот руу машинд ачиж явуулсан. Ю- М- Ж-д гаалийн татвар төлөх талаар хэлэхэд надад 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөг өгсөн. Тоног төхөөрөмжөө Улаанбаатар хотын 22-ын товчооны ойролцоо айлын хашаанд сарын 500.000 төгрөгөөр түрээслэж буулгасан. Уурхайн бичиг баримт хөөцөлдөж байхад Ю- М- Ж- “талбай руугаа гараач” гэхээр нь “уурхайн гол баримт бичиг гараагүй байна. Зөвшөөрөл олгогдож эхэлж байгаа, гадаа хүйтэрч байна. Талбай руу гарахад мөнгө шаардлагатай болно” гэхэд “мөнгө шилжүүлнэ” гээд 1 цагийн Ю- М- Ж-ы дүү 200.000 Ю- авчирч өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Ирээдүйн ган зам” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулж 37.500.000 төгрөгийг гэрээний урьдчилгаа болгож шилжүүлсэн. Тоног төхөөрөмжөө аваад 2015 оны 11 дүгээр сард уурхай дээр очиход цас орсон, гол зайрмагтсан байдалтай байсан. Таныг хэрвээ ажил гэвэл ажиллана. Гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа учраас зардал их гарах талаар тайлбарлаж хэлэхэд Ю- М- Ж- “энэ жилдээ больё” гэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-нд лицензийн зөвшөөрлөө хүлээж авсан. Энэ хугацаанд уурхайн хэмжилт, уулын ажлын төлөвлөгөө хийлгэх, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэдэг бөгөөд тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Нөхцөл байдлын талаар Ю- М- Ж-д хэлэхэд санхүүжилт дууссан. Миний мөнгө орж ирэхгүй байна гэж хэлсэн. 600.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийхээс 254.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Ю- М- Ж- намайг Хятад банк бус санхүүгийн байгууллага дээр дагуулж очсон бөгөөд тухайн байгууллага нь зээлийн хүү өндөртэй байсан. Ю- М- Ж- хүүгийнхээ байрны ордерийг тавьчих уу гэж хэлэхэд нь би аргаа барвал байрны ордероо тавья гэж хэлээд зээл авахаа больсон. Ю- М- Ж- 2016 оны 5 дугаар сард ажлаа явуул гэж хэлээд надад 40.000.000 төгрөг өгсөн. Ю- М- Ж- бид хоёрын хооронд олон асуудал болж өнгөрсөн. Миний нөхцөл байдал хүндэрч “Эко капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 5 сард 180.000.000 төгрөгний зээл авч уурхай руу гарсан. Ю- М- Ж-оос нийт 294.000.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг юунд захиран зарцуулсан талаар баримт байгаа гэв.        

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрээ байгууллагдахын өмнө гэрээний талууд яаж ашигтай ажиллах вэ гэдэг нь бизнесийн байгууллагын зорилт байдаг. Ганбөмбөлөг худалдах, худалдан авах, нийлүүлэх нь бизнес юм. Д.М-ын ганбөмбөлөг худалдах талаар тавьсан саналыг И- баяртайгаар хүлээж авсан гэдэг нь үнэн. Харин хаягдал төмөр худалдаж авах нь гэрээний зорилт байгаагүй. Ганбөмбөлөг худалдах маш ховор безнесийг оллоо гэсэн саналын дагуу ашигтай бизнес учир ... ... ... компани хүлээн зөвшөөрч эхний ээлжинд 130.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Ганбөмбөлөг худалдах бизнест ашигтай байвал цаашид 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаар ярилцаж байсан. Ганбөмбөлөгийн наймаа зөвхөн манай компаниар дамжиж хийгдэх бөгөөд танай хамтарсан компаниар хийгдэх боломжгүй гэж хэлсэн. ... ... ... компани уг бизнест оролцоход мөнгөний хяналт байхгүй учраас хамтарсан компани байгуулж түүний дагуу мөнгөө хяная гэсэн санал тавихад хамтарсан компани байгуулах боломжгүй гэсэн. Санхүүгийн хяналтаа хэрхэн тавих талаар ярилцахад М- хоёрдугаар гарын үсгийг зурах хүнээр танай төлөөлөгчөөр П.Х-ыг томильё. П.Х-ы зөвшөөрөлгүйгээр мөнгө гадагшаа гарахгүй бөгөөд та нар мөнгөө хянаж болно” гэсэн итгэл үнэмшил төрүүлж хоёрдугаар гарын үсгийг компаниар баталгаажуулж банкинд өгсөний дагуу “... ... ...” компани нь 130.000 ам.доллар эхний ээлжинд шилжүүлсэн. Гэтэл 130.000 ам.доллар шилжүүлсэний дараа Д.М- “П.Х-аас мөнгө гаргаж авъя” гэсэн шаардлага тавихад нь “гэрээгээ харж тохирох мөнгийг шилжүүлнэ” гэхэд Д.М- өөрөө мөнгийг гарган авч залилсан. Банктай гурвалсан гэрээ байгуулж хоёрдугаар гарын үсгийг хянуулах асуудал нь хууль тогтоомжийн хүрээнд тодорхой заагдаагүй. 130.000 ам.долларыг төгрөгжүүлэхийн тулд гаргаж авсан гэж шүүгдэгч ярьдаг. Гэтэл мөнгөний ханш унаж байгаа тохиолдолд валют валютаараа дансандаа байвал ханш чангарч ашигтай байдалд хүрдэг. Сэдэл нь тухайн мөнгийг авч ашиглах байсан. 10.000 ам.долларыг хүүгийн хамт буцаан шилжүүлсэн нь дүр үзүүлж шилжүүлсэн залилан мэхлэх үйлдэл байсан. Тухайн мөнгийг ямар үйл ажиллагаанд захиран зарцуулсан талаараа хэлдэггүй. Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь ганбөмбөлөг худалдаж авах байсан. И-аас гамбөмбөлөг худалдах ажлаа яааралтай хийгээрэй, яагаад манай мөнгийг гаргаж авсан бэ, хоёрдугаар гарын үсгийн баталгааг яаралтай сэргээх талаар албан бичиг явуулахад Д.М-ын зүгээс уучлалт гуйсан албан бичиг явуулсан. ... ... компаниас ганбөмбөлөг худалдаж авах боломжгүй гэдгийг Д.М- анхнаасаа мэдэж байсан. Байхгүй зүйлийг байгаа мэтээр бодит байдлыг буруугаар ойлгуулан итгэл үнэмшил төрүүлж мөнгийг авсан байдаг. Нийт хохирлоос 10.000 ам.доллар, 15.000.000 сая төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 95.000 ам.долларын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

Хохирогч Ю- М- Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М-гаар дамжуулж 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.М-тай ТБД андуудын хажууд байрлах ресторанд уулзаж алт олборлох үйл ажиллагаа сонирхож байгаа талаараа хэлэхэд хөрөнгө оруулалт хийгдвэл үйл ажиллагаа явуулахад бэлэн гэж хэлээд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээгээ нотариатаар батлуулах гэтэл нотариат хаасан байсан тул “дараа нь нотариатаар батлуулъя” гэж хэлээд батлуулаагүй. Би Д.М-т эгчийгээ хуурч болохгүй шүү. Өмнө нь Баянхонгор аймагт алтны уурхайн үйл ажиллагаа явуулж байгаад их хэмжээгээр хохирсон гэж хэлэхэд “та миний ээж шиг хүн байна. Та 20 хоногийн дотор 300.000 ам.доллар буцааж авна. Надад хэд хэдэн алтын уурхай байгаа. ... явж тоног төхөөрөмж авч ирээд үйл ажиллагаагаа эхлэнэ” гэж хэлсэн. ... захын хажуу талын Хаан банкинд Д.М-тай уулзаж  83.900 Ю- өгөхөд “энэ мөнгө хүрэхгүй” гэхээр нь “араас чинь мөнгө шилжүүлье” гэж хэлсэн. Д.М- ...-д очоод “тоног төхөөрөмж авах мөнгө шилжүүл” гэхээр нь Б-ын данс руу 400.000 Ю- шилжүүлсэн. Мөн гаалийн татвар гэж 15.000.000 төгрөг, 200.000 Ю- хэрэгтэй байна гэхэд нь дүүгээрээ дамжуулж шилжүүлсэн. Манай дүү “та ямар хүнтэй гэрээ байгуулсан юм бэ, байнга мөнгө нэхээд байх юм” гэснээ гарын үсэг зурахгүй бол дараагийн хөрөнгө оруулалтын мөнгийг өгөхгүй гэж хэлээд Д.М-аар гарын үсэг зуруулсан. Намайг ...-с Улаанбаатарт ирсний дараа Д.М- “мөнгө хэрэгтэй байна” гэхэд нь Хүүхдийн 100-гийн хажуу талд байрлах Хаан банкнаас 80.000 Ю- авч Д.М- руу шилжүүлсэн. Манай “... ... ...” компаний гүйцэтгэх захирал Ш.Ж- Франц улсаас ирсэн. Тэгээд Д.М-тай байгуулсан гэрээгээ танилцуулахад “Д.М- мөнгө хүлээж авсан баримтанд огт гарын үсэг зураагүй байна” гэж хэлсэн. Удалгүй Д.М- “50.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна. Уурхайн үйл ажиллагаа эхлэх гээд байна” гэхээр нь банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөг зээлээд 40.000.000 төгрөгийг Д.М-т өгсөн. Би 10.000.000 төгрөгийг зээлний хүүнд суутгаж авсан. Сүүлдээ Д.М- нь утсаа авахгүй алга болсон. Би 2016 онд уурхай дээр нь очиход алт олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байсан. 2017 онд уурхай дээр очиход үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд би “мөнгөө авъя, манай хүүхдийн байрыг хураах гээд байна. Мөнгө өгөхгүй бол би эндээс явахгүй” гэхэд “1 дэх өдөр гарсан алтаа тушаагаад мөнгийг чинь бүрэн өгнө” гэж хэлэхэд нь би итгээд явсан. Д.М- надад үргэлж худлаа ярьсаар байгаад 3 жил болж байна.  Нийт 294.006.260 төгрөг өгсөн ба хүүгийнхээ байрыг барьцаалж зээл авсан хүү нь 40.900.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нийт 337.806.260 төгрөг болсон. Үүнээс Д.М-ын хохиролд өгсөн 5.000.000 хасч, нийтдээ 332.806.260 төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч А.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...” гэдэг нэртэй Лондон хотод бүртгэлтэй уул уурхайн компани байдаг бөгөөд салбар компани нь ... улсад байгуулагдсан. Түүний зөвлөх П.Х- намайг танилцуулсан. Уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах төсөл байгуулах талаар хамтарч ажиллаж байсан. Би М-ыг И-тай уулзуулж байсан. М- нь “... ...” компаниас ганбөмбөлөг худалдан авч, ... ... үйлдвэрт боловсруулж, Э-эт хотод нийлүүлэх санал тавьсан. “... ...” компанитай байгуулсан гэрээ нь хүлээгдэж байсан. И- тухайн төсөлд хамтарч ажиллахаар тохиролцсон.  П.Х- гэрээ байгуулагдсанаас хойш 2-3 хоногийн дараа 130.000 ам.доллар орсон гэж надад хэлж байсан. Д.М-ын ... ... үйлдвэрт хаягдал төмөр ирэхээр боловсруулна гэсэн гэрээг харж байсан. Д.М-ын танилцуулсан төслийн дагуу ганбөмбөлөгтэй холбоотой гэрээнүүд батлагдвал хамтарч ажиллаж, олсон ашгаа хуваах талаар ярилцсан. Д.М- И-т орос хэлээр төсөл танилцуулахад нь миний ойлголтоор “... ...” компаниас ганбөмбөлөг авах талаар тохиролцсон байх. Зээлийн гэрээний талаар П.Х-аас сонсож байсан. Миний хажууд хамтарсан компани байгуулах талаар санал тавиагүй. Танилцуулсан төсөлд хөрөнгө оруулалт хийж, захиран зарцуулалтанд хяналт тавих талаар ярьж байсан. П.Х- хоёр дахь гарын үсэгтэй болж хамтарч зарцуулалтаа хийнэ гэж ярьж байсан гэв.

Гэрч Ю.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “... ... ...” ХХК-нд тухайн үед гэрээгээр нягтлан бодогчоор ажиллаж байсан. Орос хэлээр гарчигласан 130.000 ам.доллар “... ... ...” компаний дансаар орж ирсэн. Түүнийг орчуулаад зээлийн гэрээ байна гэж ойлгосон. 130.000 ам.доллар ганцхан Д.М-ын гарын үсгээр зарцуулагдах ёстой, юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Тухайн үеийн санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн сарын болон улирлын тайланг гаргадаг байсан. 130.000 ам.доллараас гадна тээврийн компаний үйлчилгээний орлого, тайлан баланс гарсан. Ганц хүний гарын үсгээр мөнгө зарцуулах эрхгүй гэж сонсож байсан. Тээврийн компаниас ойролцоогоор 100.000.000-д төгрөг орж ирсэн. Дансаар орж ирсэн долларын ханш, ... банкны долларын тогтоосон ханшнаас доогуур эргэн төлөлт үүсэх гээд байсан учир орж ирсэн доллараа төгрөгт шилжүүлж Голомт банкны харилцах дансанд байршуулсан. Тайлан тооцоо гаргасан талаар нийгмийн даатгал, татвар, санхүүгийн хэлтсийн ...т мэдүүлдэг. “... ... ...” компаний 2013 оны бүтэн жилийн санхүүгийн байдлыг тодорхойлж хэлэхэд хүндрэлтэй. Намайг ажиллаж байх хугацаанд “... ... ...” компаний үйл ажиллагаа доголдолтой байсан. 130.000 ам.доллар төгрөгт шилжиж ирээд компаний Голомт банкны дансанд байршиж байсан гэв.

Гэрч Х.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...А дугаартай лиценз “...” компаний лиценз байсан.  Тус компанийг манай гэр бүл үүсгэн байгуулсан ба би компаний ерөнхий захирал байсан. 2004 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. М- манай компанийг 300.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон ба одоо 5.000.000-6.000.000 төгрөг дутуу байгаа. “...” компанийг Д.М-т бүрэн шилжүүлэхэд компанитай холбоотой эд хөрөнгийг дагалдуулж өгөөгүй. Ганцхан лиценз дагалдаж очсон.  Д.М-т уурхайн лиценз хураагдсан талаар хэлсэн. Д.М- 11 сар болж байхад ...ын голын уурхай руу гарна гэхээр нь “надад итгэхгүй байна” гэж бодоод Д.М-т алтны нөөц, уурхайд байгаа бүх зүйлийг харуулъя гээд уурхай дээр очиход том анги гарсан байсан. ...А лиценз нь 208 га талбайтай. Түүний 1 км хүрэхгүй ... нь 28 кг алтны нөөцтэй. Хөндөгдөөгүй 2 км ... байсан. Би Ю- М- Ж-той анх 2016 онд уулзаад хамтарч ажиллах талаар санал тавьсан. Хохирогч Ю- М- Ж-тэй ТБД андуудын хажуу талд байрлах “Жинди” нэртэй зочид буудалд уулзахад цагдаагийн хоёр хурандаа байсан. Уурхайг  2004 онд нэг сар гарангийн хугацаанд ашигласан. ...А лицензтэй уурхайгаас 20 гаран кг алт олборлож авсан. Би Д.М-аас нийт 200.000.000 төгрөг хүлээж авсан. Үүнээс 80.000.000 төгрөг татварын өрөнд суутгагдсан. Нөөцийг хамгийн доод хэмжээгээр батлуулдаг. Татварын шалгалт дуусч дүгнэлт гарахад өртэй холбоотой асуудал танилцуулсан. Бүх бичиг баримтууд тодорхой хугацаатай байдаг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын байдлаар уурхайн бичиг баримтуудын хугацаа дууссан болохоор бичиг баримт, алт олборлолтын тайлангаа Д.М-т хүлээлгэж өгсөн гэв.

Гэрч Ш.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Захирал Ю- М- Ж-тэй 2015 оны 12 дугаар сарын 10-нд уулзахад “чамайг байхгүй байхад гэрээ байгуулсан. Нөгөө хүн надаас үргэлж мөнгө нэхээд байна” гэхээр нь байгуулсан гэрээг нь үзэхэд 4-5 хуудастай, хөрөнгө оруулалт хийж 7 хоногийн дотор эхний ээлжийн ашгаа өгөх хамтын ажиллагааны гэрээний хугацаа дууссан байсан. Ю- М- Ж- “Д.М- ашгаа өгөхгүй надаас байнга мөнгө нэхээд байна. Би байраа барьцаанд тавих гэж байна” гэхээр нь “Ариг Банкинд дээр очиж зээл ав, хүү багатай” гэж хэлэхэд очоогүй байсан. Би 2015, 2016 онд ... ... компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 онд манай нөхөр, Ю- М- Ж-, бид гурав уурхай дээр очиход М- огт үйл ажиллагаа явуулаагүй байсан. Би Д.М-т “мөнгө зээлүүлсэн баримт байхгүй байна. Энэ гэрээтэй уншиж танилцаарай” гэхэд Д.М- над руу гэрээг шидээд уурлаж дайрсан. Би урьд авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахиж мөнгө өгөхгүй гэж хэлээд гарсан. Нэг цаг орчмын дараа Ю- М- Ж-ээс Д.М- уучлалт гуйж байна гэж хэлсэн. Ю- М- Ж- надад “Алтны нөөцтэй уурхайд хамтарч ажиллахаар болсон. 7 хоногийн дотор үйл ажиллагаа нь жигдэрнэ. Би хүлээж байгаа” гэж хэлсэн. 40.000.000 төгрөгийг юунд захиран зарцуулах талаар М-аас асуухад “үйлдвэр эхэлсэн. Бензин шатахууны мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Ю- М- Ж- Д.М-ыг өвөл алт олборло гэж шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Би Д.М-аас “өвөл алт олборлож болдог юм уу” гэхэд “шинэ тоног төхөөрөмжтэй учир болно. Чамаар заалгахгүй” гэж хэлсэн. Би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ хэлцэлд оролцоогүй. Франц улс руу явсан байсан. Д.М- утсаа авахгүй алга болохоор нь Хурцтай уулзахаар очиход Х.Э-, эхнэртэйгээ хамт байсан.  “... ... ...” компаний шийдвэрийг Ю- М- Ж- гаргадаг. Би өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Намайг уурхай дээр очиход 2-3 тоног төхөөрөмжтэй. Урьд нь алт олборлосон байдалтай ... байсан боловч кемб байгаагүй, нэг гэр л байсан гэв.

 

          Эрүүгийн 2014260002222 дугаартай хавтаст хэргээс:

         

          Шүүгдэгч Д.М- яллагдагчаар мэдүүлэхдээ: ... ...д ашигтай бизнесийн санал байвал хөрөнгө оруулалт хийнэ шүү гэдэг саналых нь дагуу анх И-тай очиж уулзаж байсан. Би тэр үед хэд хэдэн саналыг тавьж байсан боловч И-т “... ...” ХХК дээр байгаа хаягдал ган бөмбөлөг нийлүүлэх үйл ажиллагаа илүү таалагдсан тул “эдийн засгийн тооцоо хийгээд ирээч” гэсэн санал тавьсан. … “... ... ...” ХХК, “... ... ...” Компанийн хооронд хийгдсэн гэрээнүүдээр бүрэн харагдаж байгаа тул хамтын ажиллагааны гэрээний нөхцөлөөр намайг буруутгаж байгаа нь гэрээнийхээ 7.1 дэх хэсгээр шууд үгүйсгэгдэнэ. Гэрээний 7.1 дэх хэсэгт 2 дугаар талын хөрөнгийн хэсгийг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гаргана гэсэн байгаа. Намайг “энэ гэрээг хурдан хийе, мөнгөө хурдан шилжүүл, тэгэхгүй бол “... ...” гэрээ хийгдэхгүй, манай компаниар гэрээ хийхгүй бол цуцлагдана. Хамтарсан компани байгуулаад хэрэггүй” гэж хэлж байгаа нь бүгд эсрэгээрээ юм. Анх хамтарсан компани байгуулъя гэсэн саналыг би тавьсан. Ингэж явах нь үр дүнтэй гэж хэлэхэд И- хойш нь тавьсан. Би ... ... үйлдвэртэй  “... ...”-д хамаарагдах анхны хэлцэл хийсэн. ...сумын Засаг захиргааны зааварчилгаагаар байгуулсан. /хх-ийн 1-р хавтас 152-153-р хуудас/,

Энэ бүгд нь И-т танилцуулагдаад л явж байсан. И- намайг гэнэт ...-ын ...хотод дуудаж уулзаад “манай талын асуудлууд бүгд шийдэгдсэн. М-аа хөрөнгө оруулалт хэдийг авах юм бэ, чи эхний ажлаар маш үр дүнтэй ажиллаж манай компанид үнэлэгдэж чадах юм бол бид хоёрын ажил цаашаа урагштай явна” гэж хэлсэн. И-т “эхний ээлжинд ... хаягдлын гэрээнд зарцуулагдах 130.000 ам.долларыг авъя” гэхэд зөвшөөрч албан ёсны зээлийн гэрээ байгуулж, олсон ашгийг 50, 50 хувиар авахаар хамтын ажиллагааны гэрээ хийсэн. И- “50, 50 хувийн ашгийг ямар хэмжээгээр авах вэ, хяналтыг яаж тавих вэ” гээд асуухаар нь “хоёрдугаар гарын үсгийг танайхаар төлөөлүүлэн манай компанид тусад нь нэг данс нээж болно. Яагаад гэвэл энэ  мөнгө манай дансаар орж байгаа учраас бүхий л татвар тооцоо тайлан блансууд манайхаар явна. Тийм учраас манай нэр дээр данс нээе” гэдэг саналыг тавьсан. Иймд татвараас зугтах гэсэн, зээлийн гэрээгээр өөрийгөө аргацаах гэсэн нотолгоо үндэслэлгүй юм. Харин ч би ил тод гэрээгээ гүйцэтгээд явсан бол бүхий л гүйлгээнүүд “... ... ...” ХХК-ний дансуудаар явагдана, татварын хяналтанд ч харагдана. Хоёрдугаар гарын үсгийг танайхаар төлөөлүүлж болно гэдгийг хэлж байхдаа “танайд нэг л дутагдалтай тал бий” гэж тайлбарлаж байсан. Иймэрхүү нөхцөл байдлаас “... ...” ХХК орон нутагтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас бидний байгуулсан гэрээ гацаанд хүрсэн. Надад мөнгө хэрэгтэй болж жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Би Х-д “энэ мөнгийг эргэлтэнд оруулахгүй бол болохгүй болчихлоо. Нэгдүгээрт ханш унаж байна. Хоёрдугаарт бэлтгэл ажлыг хангахдаа зөвхөн “... ... ...”  ХХК-нд хамаарагдах мөнгөн дүнг гаргая” гэхэд Х- татгалзаж “би хариуцлага хүлээхгүй” гэж хэлсэн тул компаний дотоод журмын дагуу би хоёрдугаар гарын үсгийг цуцалсан. Өөрт хамаарах 46.206.000 төгрөгийг эдийн засгийн тооцоон дээр бичсэн. Мөнгийг гаргах талаар И-аас хүссэн бичиг хийж өгч байсан. Би Х-аас “хоёулаа гүйлгээ хийж гаргаад бэлтгэл ажлаа хийж байя” гэж хэлсэн учраас бүх хариуцлагыг би өөрөө хүлээх юм байна гэж бодоод компанийхаа үйл ажиллагааг явуулахдаа хүнээс зээлж авсан мөнгийг хүүтэй нь буцааж өгнө гэдэг үндэслэлээр энэ мөнгийг ашигтайгаар эргүүлэхийг зорьсон юм. Тийм ч  учраас “... ...” ХХК,  “...” ХХК-тай хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр хэмжээгээр хөрөнгө зарцуулсан. “... ...” ХХК  нь “хөрөнгө байхгүй. Уурхайгаа явуулж чадахгүй байна” гээд гуйгаад ирж байхад нь тэдний бүхий л үйл ажиллагааг “... ... ...” компани, “...” ХХК-иудтай холбож өгч байсан. Хамтарч ажиллавал цаашид ашигтай юм байна гэдгийг хэлж байсан. И- ирээд “мөнгөө юунд зарцуулж байна вэ, яагаад ийм юм болчихвоо” гэхэд нь би дээрх тайлбаруудыг нэг бүрчлэн хэлж, вольфрамын уурхайтай ийм ажиллагаа хийгээд явж байна гэхэд сонирхлыг нь их татаж байсан. Тиймээс өөрийнхөө геологичийг уурхай руу явуулаад судалгаа хийлгэж хөрөнгө оруулах талаар ярьж байсан. Ийм асуудал байсаар байтал Х- “миний гаргаж өгсөн санхүүгийн баримт бичгийг харилцагч нараас намайг тандах маягаар тэднээс асууж “... ...” ХХК-аас лавласан мэт нь миний хувийн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон нэр хүндэд шууд халдаж байна. “...” ХХК-*тай хамтарч ажилласан ба үүнийг тухайн компаний ажилтан Ц- мэдүүлэгтээ “…намайг танихгүй, мэдэхгүй” гэж тайлбар өгсөн байна. Би ч гэсэн Ц- гэдэг хүнийг танихгүй уулзаж ч байгаагүй. Би “...” ХХК-ний захирал Джин Зубок, Игорь Станиславович нартай уулзаж “... ...” ХХК-ний үйл ажиллагааг дэмжих, мөн өөрийнхөө мөнгийг эргэлдүүлэх зорилгоор холбон ажилласан. Үүгээрээ ч Джин Зубок, Игорь Станиславович надад “бүх юман дээр 100 хувь оролцоно, гэхдээ чамгүйгээр биш заавал чамтай хамт явна” гэж хэлсэн учраас надад “... ...” ХХК-тай ажиллах итгэл илүү төрсөн. Хамт ажиллаж байсан нотолгоо нь гэвэл өөрсдийнх нь өгч байсан нэрийн хуудас, анхны 500 клограмм вольфрамын баяжмал хүлээн авч байсан гэх тодорхойлолт зэргээр батлагдана. “...” ХХК-тай ажиллаж байсныг тус компаний менежер Доржпүрэв мэдэж байгаа. “... ...” ХХК-тай хайрганы тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. “... ... ...” компанитай хамтран ажиллах гэрээ хийгдэж байх үед “... ...” ХХК-аас хаягдал ганбөмбөлөг авах ажил бүтэхгүй болсон. Би энэ талаар тус компаний ..., Хятад улс дахь төлөөлөгч И-т удаа дараа хэлэхэд “за яахав, нэгэнт гэрээ хэлцэл хийгдээд санхүүжилт орж ирэх болсон тул чи ямар ч байсан мөнгөө авч бай. Үүний дараа бид мөнгөө яах ёстойг ярилцаж байгаад шийдье” гэсэн. Гэтэл мөнгө орж ирсний дараа ам.долларын ханш огцом унаж байсан. Би байгууллагын дансанд орж ирсэн мөнгийг эрсдлээс хамгаалах үүднээс тухайн үед ашигтай гэж үзсэн “... ...” ХХК-ний вольфрам олборлох үйл ажиллагаанд зарцуулаад 500 гаруй кг вольфрам аваад дараачийн ээлжийн вольфрамыг авах гэж байхад “... ...” ХХК-ний үйл ажиллагаа доголдоод олборлолт хийхгүй болсон. Би энэ компанид 40 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн байсан. … Би одоогийн байдлаар 35.800 ам.долларыг төлсөн. А-д “өр төлбөрт нүүрс өгье” гэхэд “... ... ...” компаний удирдлагууд нүүрс авах сонирхолтой байснаа “нүүрс ажиллагаа ихтэй юм байна” гээд татгалзсан. … И- бид хоёрын бизнесээр хийгдсэн ашгийн хувьд хамаарах гэрээ учраас миний зээлж авсан 130.000 ам.доллартой огт хамаагүй. … Манай компаний үйл ажиллагаа хүнд  байгаа тул би зээлж авсан мөнгөө гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй. ... аймгийн Баян-Овоо сумын үйлдвэрийн хашаанд байгаа коксжсон нүүрсийг зах зээлийн бага үнээр өгье гэсэн саналыг хэлсэн. Учир нь тус компани ... гангын үйлдвэрлэл эрхэлдэг учраас өөрсдөө сонирхдог байсан. Дээр нь манай компаний өмч болох техникийн бүрэн үзүүлэлттэй ганц хоёр машин техник байгаа. Үүнийг тодорхой үнээр тохирч зээлийн төлөлтөнд өгөх боломж байна. “BEIBEN” маркийн, ... ... улсын дугаартай автомашин ... аймгийн ...сумын кемп дээр байгаа,  “TOYOTA” маркийн ... ... улсын дугаартай автомашин 2 жилийн өмнө аваарт ороод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын ойролцоо засварын ...т байгаа, “HOWO” маркийн ... ... улсын дугаартай автомашин, “SINOTRUK” маркийн ... ... улсын дугаартай 5 автомашинууд манай эзэмшлийн машин биш. Уг машинууд ажил гүйцэтгэлийн гэрээний нөхцөлөөр түр горимоор манай компанид шилжсэн техник хэрэгслүүд юм. Энэ ажлын гэрээний хугацаа хэрэгжээгүй саатаж байгаа учраас надтай хамт ажиллах хүмүүс саналаараа больцгоож өөрсдийнхөө техник хэрэгслийг буцаагаад нэр дээрээ шилжүүлж авсан. Дансанд байгаа мөнгийг захиран зарцуулах эрх надад 100 хувь байгаа. Зээлийн мөнгийг хэрхэн, юунд зарцуулах нь компаний дотоод үйл ажиллагааны эрхээр зохицуулагддаг. Манайх “... ... үйлдвэр” ХК-тай олон янзаар хамтарч ажиллаж байсан түүх бий. Хамтран ажиллах гэрээ нь гуравдагч этгээдээс хамаарч хэрэгжих боломжгүй болмогц залилан мэхэлсэн гэж гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. А-д нийт учруулсан 130.000 ам.доллараас 35.500 ам.доллар, 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо 86.500 ам.долларын үлдэгдэлтэй байгаа. Үүнийг 2016 оны 07 дугаар сард багтаан төлж барагдуулна гэж график гаргаж ажиллаж байгаа. Одоо л манай компаний үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн тул хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон.

2015 оны 09 дүгээр сард Дашаагаар дамжуулан ...-ын иргэн Ю- М- Ж- /Алтантуяа/ гэдэг хүнтэй танилцсан. Тухайн үед би Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах “...ын гол” гэдэг ...т байрлах ...А алтны лицензийг танилцуулсан. Уг лиценз нь “...” ХХК-ний эзэмшилд байдаг боловч урт нэртэй хуулийн дагуу хураагдчихсан байж байгаад Засгийн газрын 120, 256-р тогтоолуудаар сэргэж байгаа. Уг компани нь үндсэн 5 гишүүнтэй. Би гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхлэхэд лицензтэй холбоотой бүх асуудлуудыг бие дааж шийдвэрлэх эрхтэй болсон. Ю- М- Ж- нь “...” ХХК-ний ерөнхий захирал Э-тэй уулзъя гэхээр нь хоёр ч удаа уулзуулж байсан. Э- хэлэхдээ “уг компани 5 гишүүнтэй ч гэсэн М-т шилжиж байгаа” гэдгийг тайлбарлаж өгөхөд Ю- М- Ж- хамтран ажиллахаар болсон. Би тухайн үед “...” ХХК-нийг 500.000 ам.доллараар үнэлж “эхний ээлжинд 300.000 ам.долларын санхүүжилт гаргаж өгвөл болно” гэж Ю- М- Ж-д хэлж Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Эхний хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж авах хэрэгтэй гэдгийг танилцуулахад миний саналыг дэмжиж ... руу явах зардал гээд 83.900 Ю- бэлнээр өгсөн. Тоног төхөөрөмжүүдээ сонгочихоод Ю- М- Ж-д хэлэхэд 400.000 Ю- дэлгүүрийн хүн рүү шилжүүлэхээр нь тоног төхөөрөмжүүдээ аваад Эрээн Замын-Үүдээр оруулж ирэх үед гаалийн татвар, тээврийн зардалд 15.000.000 төгрөг шилжүүлснээр тоног төхөөрөмжүүдээ авч ирч буулгасан. Лицензийн асуудал шийдвэрлэгдээгүй болохоор хавраас ажлаа эхлэх санал тавихад Ю- М- Ж- намайг “уурхай руугаа явж ажиллах хэрэгтэй байна” гэхээр нь “хөрөнгө оруулалт шаардлагатай” гэхэд “чи уурхай руугаа гар. Би хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Тэр өдөр Ю- М- Ж-ы дүү нь гээд залуу бэлнээр 200.000 Ю- өгөхөөр нь машин механизм түрээсэлж 20 гаруй хүнтэй уурхай руу гарсан. Ю- М- Ж- уулзахаар нь “хүйтрээд гол хөлдчихсөн, хүндрэлтэй байна. Таныг ажилла гэж хэлвэл бид ажиллая. Үргэлжлүүлэн ажиллахад зардал гарна, эрсдэл, алдагдал ихтэй” гэхэд “ажлаа зогсоо” гэхээр нь ангийг буулгасан. Зөвхөн уурхай руу анги гаргаад буулгахад 20 гаруй сая төгрөг зарцуулсан. Уурхайн ажил зогссон гэсэн лицензийг дахин гаргуулахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Ю- М- Ж-ээс хөрөнгө оруулалт шаардахад 40.000.000 төгрөг бэлнээр өгсөн нь лиценз, тусгай зөвшөөрөл хөөцөлдөхөд зарцуулагдаад дууссан. 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уурхайн ажлын бэлтгэл ажил эхэлж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ бэлэн болсон. Сонгууль болон яамдын бүтэц зохион байгуулалттай холбоотой удааширч явсаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр протокол гарч 3 хоногийн дараагаас уурхайн ажил бүрэн эхлээд 1 сар хүрэхгүй ажиллаад 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ангиа бүрэн буулгасан. Хамтран ажиллах гэрээнд заасан ажил хийгдэж байхад Ж- “үлдэгдэл санхүүжилтийг зохицуулна” гэсэн. Гэтэл санхүүжилтээ ч зохицуулсан юм байхгүй, миний хийсэн болон хийх гэж байгаа ажлыг буруу танилцуулснаар Ю- М- Ж- бид хоёрын дунд үл ойлголцол гарч Ю- М- Ж- Цагдаагийн байгууллагад хандсан. Ю- М- Ж-ээс 294.406.560 төгрөгний санхүүжилт орж ирснийг уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ зарцуулалтын тооцоог тулгаж ЗЦН аудитын байгууллагаар гаргуулсан.

“...” ХХК-нийг шилжүүлж авахад надад ямар нэгэн техник хэрэгсэл ирээгүй. Харин “... ... ...” ХХК-ний эзэмшилд байгаа ... ... улсын дугаартай “Тоёота Тундра” автомашин 2013 онд аваарт орж задалж зарсан. ... ... улсын дугаартай ачааны автомашин нь аваарт орж засвартай байсан тул сэлбэг болгоод зарчихсан. 3351 ... улсын дугаартай “Норд бенз” маркийн чирэгч автомашин, 0351 ... улсын дугаартай “Ниссан патрол” автомашин, 3460 УНМ улсын дугаартай “Ниссан” маркийн автокран, 41-45, 21-81 улсын дугаартай 2 ширхэг чиргүүл нь манай байгууллагад бүртгэлтэй ашиглаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 61-63-р хуудас, 2-р хавтас 39, 54-55,129-130, 4-р хавтас 97, 240-242-р хуудас, 5-р хавтас 159-165-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-ы ... “... ... ...” ХХК-ний захирал М- нь “манай компани дээр гэрээ хийгдэх учир хөрөнгө оруулалтынхаа мөнгийг шилжүүл” гэхээр нь “... ... ...” компани “хөрөнгө оруулалтынхаа мөнгийг “... ... ...” ХХК-нд шилжүүлэх юм бол мөнгөө яаж хянах юм бэ” гэхэд “өөрийнхөө компаний хоёрдугаар гарын үсгийн эрхийг танай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгье. Тэр хүний зөвшөөрөлгүйгээр мөнгийг захиран зарцуулахгүй” гээд мөнгөө шилжүүлэхийг хүссэн байдаг. Ингээд хоёрдугаар гарын үсгийн эрхийг “... ... ...” компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-д олгож баталгаа өгсөн. Х-ы зөвшөөрөлгүйгээр мөнгө гаргахгүй гэж итгэн 130.000 ам.долларыг “... ... ...” ХХК-ний данс руу шилжүүлсэн. Данс руу мөнгө ормогц Х-ы гарын үсгийн баталгааг М- өөрийн компаний албан бичгээр цуцалж мөнгийг бэлнээр гарган авч завшсан. М-аас “яагаад мөнгийг хууль бусаар авч ашигласан юм бэ” гэхэд “мөнгөний ханш унах гээд байхаар нь эргүүлэхээр авсан” гэж тайлбарладаг. “... ... ...” компаний хүмүүс “... ...” ХХК-ний удирдлагатай уулзаж гэрээний талаар асуухад ийм асуудал байхгүй гэсэн хариу өгсөн. М- мөнгө захиран зарцуулсан талаараа “... ... ...” компанид тайлан маягийн бичиг өгсөн байдаг. … Энэ мөнгийг М- нь хууль бусаар өөртөө шилжүүлж авсныг И- мэдээд “нэн даруй дансанд нь буцаан байршуулахыг, мөн 2 дугаар гарын үсгийн эрхийг П.Х-д буцаан нээн өгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, эс биелүүлвэл гэрээг цуцлан хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн албан бичгийг М-т явуулсан байдаг. … “... ...” ХХК-аас хаягдал төмөр худалдан авч ... ... үйлдвэрт тушааж ашгийг 50, 50 хувиар авах ийм хэлцэл манай 2 компаний хооронд хийгдээгүй. Хаягдал төмрийг “... ...” ХХК-аас авч ... ... үйлдвэрт хүргэх бүх зардал нь ашиг олох ямар ч бололцоогүй. Харин бутлуурийн хаягдал ганбөмбөлөг буюу шаар “... ...” ХХК-аас худалдан авч ... ... үйлдвэрт худалдан ашиг олох асуудал юм. Бутлуурийн хаягдал ганбөмбөлөг нь хатуу биетийг бяцлах зориулалттай хүнд жинтэй, тээвэрлэхэд жин их дардаг бүтээгдэхүүн, үнийн хувьд ч өөр. Вагонд ачлаа гэхэд сэртийж арзайсан хаягдал төмрүүд бага жин дарна, үнэ нь бага үнэлгээтэй учир тээврийн зардлаа ч нөхөж чадахгүй. Ийм ашиггүй бизнесийг ямар ч бизнесийн  байгууллага хийхгүй. Хамтран ажиллах гэрээгээр ганбөмбөлөг хийх гэрээ хийгдсэн. Төмөр дотроо ган болон хар төмөр гэх зэрэг олон янз байдаг бөгөөд үүнийг дагаад үнэ ч өөр байдаг. … М- манай компанид 130.000 ам.долларын хохирол учруулсанаас 35.000 ам.долларыг нөхөн төлсөн. Одоо 95.000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-46-р хуудас, 2-р хавтас 40, 50-53, 125-р хуудас, 4-р хавтас 95-р хуудас, 5-р хавтас 123-124-р хуудас

 

Хохирогч Ю- М- Ж- “… Би “... ... ...” ХХК-ийг 2015 онд байгуулсан. … М- нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар авчирч үзүүлээд “Дархан-Уул аймгийн Хонгор сумын ...ын голд А лицензтэй алтны орд байна, мөнгө байвал 7 хоногийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Хөрөнгө оруулах шаардлагатай байна” гэхээр нь “яаж хамтарч ажиллах вэ” гэхэд “гэрээ байгуулаад хамтарч ажиллаж болно. Гэрээний нөхцөлд эхний ээлжинд 150.000  ам.доллар өгнө. Нийт хөрөнгө оруулалт нь 300.000 ам.доллар болно” гэсэн. Ингээд уурхайн алтыг олборлоод олсон ашгаа 60/40 хувиар авна гэж тохиролцсон юм. Надад 40 хувийн ашиг өгнө гэхээр нь гэрээ байгуулсан. М- өөрийгөө “...“ ХХК-ийн захирал гэж байсан. Би 150.000 долларыг хувааж өгсөн. Эхлээд 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны Ю- данснаас 80.000 Ю- аваад, өөрт бэлэн байсан 39.000 юанийг нэмээд 83.900 Ю- болохоор нь тухайн үеийн ханшаар тооцож төгрөг болгоод М-т бэлнээр өгсөн. Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 400.000 юанийг өөрийн ...-ын “....” банкны 6228485056253 данснаас Х-ын Б-ын бас “....” банкны .... тоот дансанд шилжүүлсэн. М- тэр хүний дансаар өгчих гэсэн учраас шилжүүлсэн. Дараа нь намайг Хятад руу явсан хойно охин данснаасаа 15,0 сая төгрөг М-ын данс руу шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 28-нд манай төрсөн дүү Ю- В- Б-гаас 200.000 Ю- бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 80.000 юанийг хуучнаар Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн Хаан банкны төвөөс өөрийн данснаас аваад М-т бэлнээр өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М- маш их хэрэгтэй байна гэхээр нь би хүү Ян Чин Зуны Хан-Уул дүүргийн ………тоот орон сууцыг /Y-2206040427/ барьцаалж 40.000.000 төгрөгийг зээлж аваад М-т ажлын өрөөндөө бэлнээр өгсөн. М- надад “уурхайн ажил явж байгаа. Мөнгөөрөө хэрэглээний юмнууд авсан” гэдэг байсан. Би уурхай дээр очиж үзээгүй, мөнгөний зарцуулалтыг ч шалгаагүй. Би М-т “мөнгөө юунд зарцуулсан талаар танилцая” гэхэд “завгүй байна” би тайлангаа нэр мөр өгнө” гэдэг байсан. … Ингээд би эргэлзэж эхэлсэн учраас лицензийн жинхэнэ эзэн Э-, түүний аавтай уулзахад “М- огт хамаагүй. Манай компанид ажилдаггүй. Тус компани 5 гишүүнтэй” гэж хэлсэн. Би 2016 оны 06 дугаар сард алтны орд дээр очиж үзэхэд юу ч хийгээгүй байсан. Уг компани хамааралгүй болохыг мэдээд М-тай уулзахад “7 хоногийн дараа бүх юм бэлэн болно” гээд л алга болсон. Түүнээс хойш уулзахгүй, утсаа ч авахгүй байгаа. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ж- бид хоёр М-тай уулзаад өгсөн мөнгөө жагсааж бичээд тооцоо нийлсэн. … Би нийтдээ 294 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг цувуулж оруулсан боловч М- бид хоёрын хувьд ямар нэгэн тооцоо нийлсэн баримт байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 79-83-р хуудас, 4-р хавтас 237-238-р хуудас/,

 

Гэрч Г.Ч-ын ... 2013 оны 06 дугаар сард “... ... ...” компанитай захирал М- 130.000 ам.долларын зээлийн гэрээ хийж байгууллагын Худалдаа хөгжлийн банкны дансаар 3 удаа 30.000, 30.000, 70.000 нийт 130.000 ам.доллар орж ирсэн. … 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 ам.долларыг захирал Д.М- өөрийн биеэр авсан, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр чекээр 30.000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр чекээр 69.800 ам.долларыг бэлнээр тус тус авсан.Тухайн үед долларын ханш унаж байсан учраас төгрөгт шилжүүлээд байгууллагын “Голомт” банкны данс руу хийсэн. … Хаягдал төмөр нийлүүлэх гэрээ хийж бэлтгэл ажлыг хангахын тулд уг мөнгөнөөс авч хэрэглэж байсан. Мөн өөр бусад зарлага болон байгууллагын хэрэгцээнд хэрэглэгдэж байсан. Бүгд баримттай байх ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-р хуудас, 2-р хавтас 126-р хуудас, 4-р хавтас 51-р хуудас/,

 

Гэрч П.Х-ы “… 2013 оны 08 дугаар сард “... ... ...” компани нь “... ... ...” ХХК-тай “... ...” ХХК-аас хэрэглэсэн ганбөмбөлөгийг худалдан авч, тээвэрлээд ... ... үйлдвэрт зарахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Казакстаны тал санхүүжилтийг хариуцаж, ...ын тал хийх ажлаа хариуцаж ашгаа 50, 50 хувиар хувааж авахаар тохирсон. “... ... ...” ХХК-аас гаргасан бизнес төлөвлөгөөний дагуу 130.000 ам.долларын 2 талын хамтын дансанд шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээнд хамтарч хийнэ, манай талыг төлөөлж Х- оролцож гарын үсэг зурна гэж тусгасан байгаа. Мөнгө орж ирсний дараа М- надаас янз бүрийн машины засварын ажилд хэрэглэх мөнгө нэхэж гарын үсэг зурахыг шаардахаар нь би татгалзсан. Учир нь “... ...” ХХК-тай ганбөмбөлөг худалдан авах талаар гэрээ байгуулаагүй байсан, одоо ч хүртэл гэрээ байгуулаагүй байгаа. И- М-т албан бичгээр хууль бусаар авсан мөнгөө буцаан дансанд байршуулах, 2 дугаар гарын үсгээр Х-ыг тавиагүй тохиолдолд ганбөмбөлөг худалдан авах хамтран ажиллах гэрээг цуцалж, хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. М- нь албан бичгийн хариу болгож мөнгийг авсан талаар И-аас уучлалт гуйсан утга бүхий захидал илгээж шалтгаанаа тайлбарласан байдаг. … М- “... аймгийн ...сумын Засаг дарга миний дүү байгаа юм. Тийм учраас “... ...” ХХК-тай байгуулах гэрээг зөвхөн манай компаний нэрээр хийж болно” гэж бидэнд ойлгуулсан. … И- мөнгөө буцааж авахыг шаардсаны дараа 11 дүгээр сарын эхээр компаниас авсан 130.000 ам.доллараас 10.500 ам.долларыг Арабын нэгдсэн Эмират улсын компаний данс руу шилжүүлсэн. Үүнийг зээлийн төлбөрийн үнийн дүнтэй тааруулж шилжүүлсэн нь анхнаасаа энэ мөнгийг зээлийн гэрээ гэж харагдуулах зорилгоор гэрээнээс олох ашгийг гэрээний ашиг болгож харагдуулахгүйгээр компаний зардал болгож татварын байгууллагад харагдуулна гэж бидэнтэй байгуулсан дүр үзүүлсэн зээлийн гэрээг энэ зорилгодоо ашигласан. Анхнаасаа ганбөмбөлөг худалдан авах зорилгогүй мөнгө авах зорилготой байсан нь зээлийн гэрээг ашиглаж байгаа байдлаас харагдаж байна. Өмнө нь “... ... ...” ХХК-тай хамтарч ажиллаж байгаагүй. “... ...” ХХК-ний захирал А.О- М-ыг И- захиралтай танилцуулж, энэ бизнест зуучилж өгсөн. Хэнтий аймгийн “... ...” ХХК-ний вольфрамын уурхайгаас баяжмал худалдан авахаар болоод 70.000 гаруй ам.доллар өгөөд 5.000 кг вольфрам аваад “...” ХХК-нд өгсөн боловч одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна гэж ярьсан. “... ...” ХХК-нд 70.000 гаруй ам.доллар төлсөн баримт, “...” ХХК-нд 5.000 кг вольфрам өгсөн тамга тэмдэгтэй баримтыг манайд өгсөн. Тухайн компаниудтай холбогдон асуухад “... ...” ХХК нь тийм хэмжээний вольфрам өгөөгүй, “...” ХХК нь их хэмжээний вольфрам аваагүй, 500 кг вольфрам худалдан аваад мөнгийг нь өгсөн гэдэг. ... 130.000 ам.долларыг М- өөрөө гарын үсэг зурж авсан бөгөөд менежер Ч- нь 2 удаагийн үйлдлээр 99.800 ам.долларыг бэлнээр данснаас гаргуулж авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-50-р хуудас/,

 

Гэрч Ц.Ц-ийн ... “...” ХХК нь Украйн улсын хөрөнгө оруулагч компани юм. “... ... ...” ХХК-аас вольфрам огт аваагүй. Учир нь манай компанид ашиглалтын лиценз байхгүй. Хоёрдугаарт орлогын баримтанд байгаа хүлээн авсан гэх Д- гэж хүн манай компанид байхгүй. Гуравдугаарт 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “...” ХХК-ний захирал Игорь Станиславович ...д улсад байгаагүй. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос нутаг руугаа буцсан. Дөрөвдүгээрт манай компани санхүүжилт байхгүй, цалингаа тавьж чадахгүй байсан. Орлогын баримт нь “... ... ...” ХХК-нийх бөгөөд тус компаний тамга дарагдах ёстой байсан боловч манай “...” ХХК-ний тамга дарагдсан байна. Хүлээлгэн өгсөн Ц.Б-, хүлээн авсан Г.Д- гэж хүн байна. Д- гэж хүн манай компанид ажилладаггүй, мэдэхгүй. Вальфрамын баяжмал зарсан “... ...” ХХК нь НӨАТ падаан, “... ... ...” ХХК орлогын баримт, “...” ХХК кассын зарлагын баримт өгөх ёстой. Гэвч энэ худалдаа огт хийгдээгүй тул орлогын баримт хуурамч байна. Учир нь санхүүгийн холбогдолтой баримт дээр санхүүгийн тамга байх ёстой. Гэтэл манай компаний тамга байхгүй байгаа. … Би 2016 оны 05 дугаар сарын үед Скайпараар Игорь Станиславовичтай холбогдож “М- гэх хүн манай компаниас вольфрамын төлбөрийн авлагатай гээд намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас дуудаж байна” гэхэд “Бид нар ямар ч хүнд өргүй. М- гэх хүнийг санахгүй байна” гэсэн. Түүнээс хойш дахиж Игорь Станиславовичтай холбогдоогүй. Компаний тамга зөвхөн Игорь Станиславовичид байдаг. Өөр хүн байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас, 2-р хавтас 127-р хуудас, 4-р хавтас 96, 116-р хуудас/,

 

Гэрч А.О-гийн “... 2013 оны 06 дугаар сард “... ... ...” ХХК-ний захирал М-ыг “... ... ...” компаний захирал И-тай танилцуулж, уулзуулсан. Би И-т “... ...” ХХК-аас хаягдал ганбөмбөлөг худалдан аваад ... ... үйлдвэрт нийлүүлэхэд хамтарч ажиллая хөрөнгө оруулаач гэж санал тавьж анх уулзсан. М- бүх тооцоог И-т гаргаж өгсөн. 2013 оны 08 дугаар сард И- нь Х- М- хоёрыг ...-ын ...хотод дуудаж уулзсан. Үүний дараа М- И- нар нь ганбөмбөлөгийн наймаа хийхэд хамтран ажиллаж хөрөнгө оруулах гэрээ байгуулаад М-ын данс руу 130.000 ам.доллар шилжүүлсэн гэсэн. Х- дансны хоёрдугаар гарын үсгийг өөр дээрээ авч, орж ирсэн мөнгийг энэ бизнест захиран зарцуулахад хяналт тавих үүрэгтэй байсан. ... ... үйлдвэртэй гэрээ хийгдсэн байсан. Харин “... ...” ХХК-ний гэрээ хийгдээгүй энэ асуудал замхарсан. М- “... ...” ХХК-ний гэрээ удахгүй байгуулагдах учир мөнгөө шилжүүл гэсэн санал тавьж байсан. Гэрээ байгуулаагүй учраас мөнгө шилжүүлэх нь баталгаагүй байсан. Гэтэл М- “хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг Х-д өгч, хяналт тавиулъя. Ингэсэн тохиолдолд мөнгө танай хүний зөвшөөрлөөр гарах учир энэ мөнгө алдагдана гэсэн зүйл байхгүй” гэж И-т ойлгуулсан. М-ыг хоёрдугаар гарын үсгийг хүчингүй болгоод мөнгийг нь гаргаж авсныг И- сүүлд нь мэдээд “мөнгийг яаралтай гаргаж өг” гэсэн шаардлагыг М-т тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

 

Гэрч Ю.Б-ийн … Би “... ... ...” ХХК-ний үндсэн ажилтан биш гэрээгээр санхүүгийн тайлан бланс, татвар, нийгмийн даатгалийн тайлан, НӨАТ-ын тайлан гаргадаг байсан. Харин өдөр тутмын дотоод ажилд нь оролцдоггүй байсан. 2013 оны 09 дүгээр сард “... ... ...” ХХК-ний захирал М- орос хэл дээр хийгдсэн гэрээ надад үзүүлээд 130.000 ам.доллар “Худалдаа хөгжлийн банк”-ны дансаар орж ирсэн гэж хэлсэн. Тэр данс нь М-ын болон өөр нэг хүний гарын үсэгтэйгээр зарцуулагдахаар байсан. … Тухайн үед долларын ханш буухад долларыг төгрөг болгон бэлэн бусаар “Голомт банк”-ны дансанд хэсэгчилж байршуулсан. Уг мөнгийг компаний дотоод үйл ажиллагаанд зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53-р хуудас/,

 

Гэрч А.Т-гийн ... Манай “... ... ...” ХХК 2013 онд “... ...” ХХК-аас хаягдал төмөр худалдан авахаар хөөцөлдөж байсан. Энэ асуудал бүтэхээр яригдаж байх үед манай сумын Э-э-Очир М-ыг надтай танилцуулсан. М- өөрийгөө “... ... ...” ХХК-ний захирал гэж танилцуулаад бид хоорондоо хаягдал төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компани “... ...” ХХК-тай гэрээ байгуулаагүй тухай хаягдал төмөр авах яриа хэлцэл бүтээгүй тул М-тай дахин холбогдоогүй. М-тай байгуулсан гэрээнд ... ганбөмбөлөг гэсэн зүйл дурьдагдаагүй. “... ...” ХХК-ийн хаягдал төмөр аваад сумын 90 жилийн ойн арга хэмжээнд хандив дэмжлэг болгох талаар ...сумын ИТХ-ын дарга Х.Н-, Э-э-Очир бид нар ярилцсан байсан. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийсэн “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г манай компани М-ын компанитай байгуулсан боловч “... ...” ХХК-аас манайх хаягдал төмрөө авч чадаагүй тул энэ гэрээ хэрэгжээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 112-р хуудас/,

 

Гэрч Х.Н-ийн “... Манай ...сумын “... ... ...” ХХК-ний захирал Т- “... ...” ХХК-аас хаягдал төмөр авахаар хөөцөлдөж байсан. “... ...” ХХК нь хаягдал төмөр өөрөө боловсруулах чадвартай буюу боловсруулалт хийдэг компанитай гэрээ байгуулсан тохиолдолд хаягдал төмөр нийлүүлэх шаардлага тавьсан байсан. Тэгээд А.Т- нь М-тай “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан. Харин би “... ... ...” ХХК-ийг орон нутгийн удирдлагаас дэмжиж байгаа гэдгийг харуулах үүднээс тухайн гэрээг баталсан юм. Түүнээс би өөрийн нэрээр гэрээ байгуулсан болон ямар нэгэн гэрээ хаягдал төмөр болон ... бөмбөлөгийг авч хэн нэгэнд нийлүүлж байгаагүй. “... ... ...” ХХК-ийг дэмжихдээ тухайн компаний хаягдал төмрийг борлуулсан орлогоос тодорхой хувийг орон нутгийн бүтээн байгуулалтанд зарцуулахаар төлөвлөсөн байсан боловч “... ...” ХХК-аас хаягдал төмөр нийлүүлэх эрхийг орон нутгийн компанид олгоогүй учир энэ асуудал бүтээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 113-р хуудас/, 

 

Гэрч Ю- В- Б-гийн “... 2015 оны 10 сарын үед эгч Ю- М- Ж- над руу утсаар залгаад “Мэндээ /М-/ гэж хүнд 200.000 Ю- өгчих. Үйл ажиллагаа явж байгаа тул яараад байна” гэхээр нь Зайсан дахь эгчийнхээ гэрээс 200.000 Ю- бэлнээр аваад Мэндээ гэж хүнд 4-р цахилгаан станцын тэнд нэг хашаанд аваачиж өгсөн. Би самар худалдаж авах гээд эгчийнхээ гэрт байдаг сэйфэнд хадгалуулсан мөнгөө өгсөн. Тэр үед л би Мэндээ /М-/ гэж хүнийг анх харсан. М- нь хашаанд алт угаадаг усан буу, шигшүүр зэргийг буулгаж байсан. Мэндээ /М-/ “энэ тоног төхөөрөмжийг Өвөр... хүн уурхай дээр угсарч өгнө” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 86-р хуудас/,     

 

            Гэрч Ш.Ж-гийн ... “... ... ...” ХХК-ийн үүсгэн байгуулагч ...-ын иргэн Ю- М- Ж- боловч ... улсын цагаач иргэн учраас гадаадын хөрөнгө оруулалттай компани биш. Би гүйцэтгэх захирлын тушаал гарсны дараа Франц руу явах ажилтай боллоо, визээ хөөцөлдөнө гээд чөлөө аваад, Франц яваад ирсэн. Тэр хугацаанд би компаний ажилд оролцоогүй. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ороход Ю- М- Ж- /Алтантуяа/ захирал надад Алт олборлох талаар хамтран ажиллах гэрээ, мөн Тусгай зөвшөөрлийн нүүр хэсгийн хуулбар үзүүлсэн. Би “...” ХХК-ийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн хавсралт, М-ын иргэний үнэмлэхийн хуулбар байна уу” гэхэд “байхгүй, өөр юм өгөөгүй” гэхээр нь “та яагаад бичиг баримтыг гүйцэд үзээгүй юм бэ” гэхэд “Мэндээ /М-/ 2 хүнтэй ирж уулзсан, өөрөө тэр компаний захирал юм байна лээ” гэж хэлсэн. “Тэгээд 200 гаруй сая төгрөг өгсөн” гэхээр нь “ямар хугацаатай авсан юм бэ” гэхэд “гэрээндээ 7 хоногийн дотор ажил эхэлнэ, мөнгө хэрэгтэй гээд байнга утасдаад байхаар нь мөнгөө өгчихсөн, ямар нэг баримт байхгүй” гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Алтай захирал надтай утсаар яриад “Мэндээ /М-/ 5 сая төгрөг хэрэгтэй байна. Өндөр хүүтэй авъя гэнэ. Ажил нь зогсох гээд байна гэнэ” гэхээр нь “та банкнаас зээл ав, өндөр хүүтэй мөнгө зээлэх хэцүү” гэж хэлсэн. Тэгээд би “Ариг” банкнаас бизнесийн зээл ямар хүүтэй байдаг талаар асуухад “2,5 хувийн хүүтэй, судалгаа хийлгэ” гэхээр нь Алтай захиралд “Мэндээ /М-/, ...туяа нартай хамт явж байна, банк орно” гэж байснаа алга болчихсон. Орой нь би “юу болов” гэхэд “Мэндээ /М-/ банк уддаг гэж байна, мөнгө яаралтай хэрэгтэй байна гэхээр нь бид банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар боллоо” гэсэн. Тэгээд маргааш нь нилээн орой “зээлээ авлаа” гээд утсаар ярихаар нь “гэрээ хийж байгаад мөнгөө өг, өнөөдөр битгий өг” гэж хэлсэн. Маргааш 08 цагийн үед Алтай захиралтай М-, ...туяа нар мөнгөө авна гээд ирэхэд би М-тай анх удаа уулзаж бөгөөд “чи иргэний үнэмлэх, тусгай зөвшөөрлийн хавсралтаа гэрээнд хавсарга, манай компаниас өмнө авсан мөнгө чинь ийм болсон байна, гарын үсгээ зур” гээд мөнгө хүлээлцсэн актаа үзүүлсэн чинь уурлаад намайг хараагаад босоод ирсэн. Бид маргалдаад би өөрийнхөө өрөө рүү орчихсон. Тэгсэн М- 1 цаг 30 минутын дараа утсаар дуудаад “ажил зогсох гээд байгаа болохоор яараад уур хүрээд байна, би энэ мөнгийг авсан нь үнэн юм чинь” гээд мөнгө хүлээлцсэн акт дээр гарын үсэг зуруулсан. ББСБ-аас зээлж авсан 50 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг өгсөн. Яагаад гэхээр “Мэндээ /М-/ их бүдүүлэг догшин хүн байна, зээлийн хүү төлөхгүй алга болж магадгүй. Тийм болохоор хүү төлөх 10 сая төгрөгөө авч үлдье” гэж Алтай захиралтай ярилцаад 40 сая төгрөгийг өгсөн. Би тухайн үед М-т “12 дугаар сард алт угаадаг гэж сонсоогүй юм байна” гэхэд “чи битгий солиороод бай, 12 байтугай 1, 2 дугаар сард алт угаадаг, мөнгөө өг” гээд мөнгө авсан. … Анх М- нь Алтай захиралд “...” ХХК-ний захирал хувьцаа эзэмшигч, бид нар 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй 2 метрээс алт олборлоно, 7 хоногийн дотор ажил эхлэнэ гэж итгүүлэн мөнгө авч эхэлсэн байсан. Мөнгө өгсний дараа хөндлөнгөөс мэдээлэл авахад ...А лиценз нь 2010 онд хүчингүй болсон, хувьцаа эзэмшигч Хурцтай утсаар ярихад “манай гэр бүлийн компани юм. М- гэх хүн манайд байхгүй. Манай хүү Э- захирал нь юм. Түүнтэй утсаар ярь” гэхээр нь Э-тэй уулзахад “М-ыг тийм их хэмжээний мөнгө авсныг мэдэхгүй. Надад 5.000.000 төгрөг өгсөн” гэхээр нь “ямар учиртай мөнгө өгсөн юм бэ” гэхэд “мэдэхгүй, ...А лиценз нь 2010 онд урт нэртэй хуульд ороод хүчингүй болсон” гэхээр нь “та нар яагаад тамгаа М-т өгч байгаа юм бэ, танай тамгыг ашиглаад манай компанитай гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө авсан. М- танай гүйцэтгэх захирал юм уу” гэхэд “1 сарын өмнө гуйгаад байхаар нь түр гүйцэтгэх захирлаар би томилсон юм. Аав, эгч нар М-ыг гүйцэтгэх захирлаар томилсныг мэдэхгүй” гэхээр нь “хувьцаа эзэмшигч нарын хурлаа зарлаад энэ асуудлыг яаралтай шийдэж өг. Хэрэв хурал зарлаж өгөхгүй бол бид нар хамтарч залилан хийсэн гэж хуулийн байгууллагад хандана” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Э- утсаар яриад “М-тай уулзлаа 7 хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш бид нартай хэн ч холбогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 92-93-р хуудас, 4-р хавтас 113-р хуудас/,

 

Гэрч Э....-Э-ий “... “...” ХХК-ийг компанийнхаа охин компаниар бүртгүүлэх гэж байгаа талаар захирал М- ярьдаг байсан. Мөн холбогдох гэрээ, бичиг баримтуудыг нь би харсан. “...” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа. “...” ХХК-ийн захирал Э- нь М-тай ирж уулздаг байсан, надтай бол уулзаж байгаагүй. “...” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “...ын гол” гэдэг ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан. Манай “... ... ...” ХХК нь зун хуучин ухсан байсан хөрсийг боловсруулна гэж тоног төхөөрөмж аваад ажилчиддаа гаргасан. Энэ ажлын зардлуудын төлбөр Алтантуяа гэх хүнээс орж ирдэг байсан ба уг мөнгийг “... ... ...” ХХК-ийн орлогод авсан. Нийтдээ 293 орчим сая төгрөг авч, орлогод аваад зарцуулалтын тайланг гаргасан. Энэ мөнгөнөөс 2015 оны 10 дугаар сарын сүүлээр ...-аас үйлдвэрийн тоног төхөөрөмж авсан, гаалиар “...” ХХК эсвэл “... ... ...” ХХК-ийн нэр дээр орж ирсэн. Нийтдээ 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж эд зүйл авсан. Эдгээрийг гаалиар оруулж ирээд төлбөрт нь 9 сая төгрөг төлж байсан. Мөн “...” ХХК-ийн хуучин захиралд гэрээний мөнгө төлсөн, бас уг ашигт малтмалын орд газрын ТЭЗҮ, шаардлагатай тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ зэргийг өгсөн, бүгд баримттай. Түрээсийн гэрээ, Харуул хамгаалалтын гэрээ зэрэг нь байгаа. Техникийн түрээсийн гэрээг “Ирээдүйн ган зам”, “Хера” ХХК-тай Харуул хамгаалалтын гэрээг, “Шинэ ашид” ХХК-тай тус тус байгуулсан байдаг. Одоогийн байдлаар уурхайн ажилд 509.200.000 төгрөгийн зардал гарсан. Цалингийн 52 сая гаруй төгрөгийг, түлшний 25 сая төгрөгийг, техникийн түрээсийн 50 гаруй сая төгрөгийг тус тус төлөөгүй байгаа. 293 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 94-95-р хуудас/,     

 

Гэрч Х.Э-ийн ... Би 1996 оны 07 сард “...” ХХК-ийг аав, ах, дүү нарын хамт үүсгэн байгуулсан. Компани анх автосургууль, барьцаат зээлийн үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай компани нь Дархан-Уул аймаг “...ын гол” гэдэг ...т 3-н ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан. Гэтэл гэнэтийн орлогын албан татварыг 68 хувь болгосон, урт нэртэй хууль батлагдаж манай эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2 нь хүчингүй болж, нэг нь үлдсэн байсан. Тэр зөвшөөрлийг ч нөхөн олговор олгоно гээд хураагаад авсан. 2006 оноос хойш манай компани уул уурхайн /алтны уурхай/ үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Засгийн Газраас 2015 онд нөгөө нөхөн олговор олгоно гэж хурааж авсан тусгай зөвшөөрлөө буцаан олгох шийдвэр гаргасан тул үйл ажиллагаа явуулахаар болж тусгай зөвшөөрлөө авахаар болсон. Хэрэв авахгүй бол хүчингүй болгоно гэж байсан юм. Энэ үед геологич Баяраа намайг М-тай уулзуулсан. М- “манай компанийг тусгай зөвшөөрөлтэй нь авъя” гэхэд нь зөвшөөрөөд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар Д.М-ыг томилсон. Тусгай зөвшөөрөл гарсны дараа компанийг шилжүүлж өгөх гэрээнүүдийг байгуулсан юм. Би бусад хувьцаа эзэмшигч аав, ах, дүү нараасаа итгэмжлэл авч, компаний эрх шилжүүлэх, хувьцааг худалдах, худалдан авах гэрээг Д.М-тай байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Улсын бүртгэлийн ...т нь өөрчлөлтийг бүртгүүлэх гэсэн боловч компани өртэй байсан учраас бүртгүүлэх боломжгүй болсон. “...” ХХК нь гэнэтийн орлогын 68 хувийн татварын өрийн үлдэгдэлтэй байсан. Энэ өрийн асуудал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шатанд очсон. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нэхэмжлэл гаргасан. Татварт 80 гаруй сая төгрөгийн өртэй байгаа. М-т 250 сая төгрөгөөр компаний хувьцаа, тусгай зөвшөөрлийг худалдсан. М- одоогийн байдлаар 110 орчим сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө өгвөл татварын өрийг төлж, компанийг хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. М- 2015 оны 11 дүгээр сарын дундуур ...ын голын уурхай руу анги гаргасан. М- надаас “манай тусгай зөвшөөрлийн хил хаагуур юм бэ, хаана ангиа гаргах вэ, би Хятадуудтай хамтран ажиллаж байгаа” гээд зөвлөгөө авч намайг уурхай руу дагуулж очоод ангиа уурхай руу гаргасан. Би Алтантуяа гэх хүнтэй уулзсан. Эхлээд Б-а гэж хүн утсаар манай аавтай яриад “өрөө өг” гэж ярьсан. Би Б-а, Алтантуяа нартай 2016 оны 3, 4 дүгээр сард уулзахад Алтантуяа нь “та нар мөнгө аваад намайг залиллаа” гэхээр нь “би танаас мөнгө аваагүй” гэсэн. Б-а нь өөрийгөө хуулийн зөвлөх нь гэж хэлсэн. Би “Та нар яагаад биднээс өр нэхээд байгаа юм бэ” гэхэд “бид М-тай хамтарч ажиллаж байгаа. Лиценз гаргаач, цаашдаа хамтарч ажиллана” гэхээр нь “Ашигт малтмалын ... гаргасан шийдвэрээ байн байн өөрчлөөд байна” гэж хэлсэн. Нэг шийдвэр гаргахаар л түүнийг хуулийн хэлтэс нь хянаад ийм хуультай зөрчилдөөд байна, тэгж ингэж өөрчилнө гээд л байсан. Хуулийн хэлтэс, кадастрын хэлтэс нь хоорондоо зөрчилдөөд шийдэлд хүрэхгүй байсан. Манай тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбай дундуур ...ын гол урсдаг учраас тэр асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй буцаад байсан. Эхлээд нэг тусгай зөвшөөрөл олгоно эсвэл 3 хуваана, 5 хуваана гэсээр байгаад 2016 оны 6 дугаар сар орчим Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Тэгээд л компаний хувьцааг Худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авах асуудлыг 2015 оны 8 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдсон үеэс л М- хөөцөлдөж эхэлсэн. Намайг 2015 оны 11 дүгээр сард уурхайд очиход анги гарсан байсан. Бүх техник, тоног төхөөрөмжтэй, ажилчидтайгаа 2-3 зөөврийн байшинтай, хятад зөвлөхтэйгээ байсан. Манайхаас М-т ямар нэг тоног төхөөрөмж, техник өгөөгүй. Бид М-тай бүлэглэж, үгсэн хуйвалдаж бусдаас мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй. … М- надад төгрөг болон юаниар шилжүүлж, бас бэлнээр төгрөг өгсөн. М-ыг 2015 оны 08 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилсноос хойш миний “Голомт банк”-ны дансаар мөнгө шилжүүлсэн. Лиценз гараагүй учир би хамаагүй мөнгөө нэхэж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 96-98-р хуудас, 4-р хавтас 114-р хуудас/,

 

Гэрч Х.Б-ын ... ... аймагт Жоншны үйлдвэрт манай алба Харуул хамгаалалтыг хариуцах болоод очиход захирал нь Алтантуяа гэх нэртэй Хятад эмэгтэй байсан. Тэр хүнтэй Жагаа гэж эмэгтэй хамт ажиллаж байсан. Жагаа нь “намайг байхгүй хооронд Алтай эгч алтны уурхайд хамтарч ажиллана гээд нэг хүнд баахан мөнгөө өгөөд алдсан байна, та хуулийн байгууллагад ажиллаж байсан юм чинь гэрээг нь хараад уншаад хөөцөлдөөд өгөөч, мөнгөө буцааж авах гэсэн юм” гэж хэлсэн. Би гэрээ болон мөнгө авсан, өгсөн гэх баримтуудыг нь үзсэн. Хэсэг хугацааны дараа Жагаа ирээд “өнөөдөр М- ирж уулзана, та хамт байлцаач” гэсэн. Би ТБД андуудын хажуу талын “ЖИНДИ” гэх ... ажил дээр нь ирэхэд Жагаа над руу яриад “би наана чинь байж болохгүй, хэрэлдчих гээд байдаг юм” гэсэн. Тэнд М-, Э-, Алтантуяа, Э-э-Очир бид нар, мөн хажууд нэг хятад эмэгтэй байсан. Би М-т нь “энэ хүмүүс мөнгөө буцааж авна гэнээ” гэхэд М- гэрээгээ үзүүлээд “гэрээгээр өгнө гэсэн мөнгөө эдний тал гүйцэд өгөөгүй байгаа. Алтай захирал надтай хамт явж миний авсан техник төхөөрөмжийг харсан. Би буулгасан газраа үзүүлсэн” гэсэн. Тэд нар хоорондоо ярилцаж байгаад цаашид хамтарч ажиллахаар болоод салцгаасан. Би “Одоо хэл амаа ололцсон юм чинь та нар гэрээнийхээ дагуу хамтарч ажиллаарай” гэж хэлсэн. Маргааш нь Алтантуяа намайг “хүрээд ир” гэхээр нь очиход “М-тай хамтарч ажиллахгүй, мөнгөө авах болсон шүү” гэхээр нь “эдний тусгай зөвшөөрөл гарахгүй удаад байгаа гэсэн, тэр нь үнэн эсэхийг шалгая, дагаад явъя” гэсэн. М-тай утсаар ярьж байгаад Ашигт малтмалын ... уулзаад хамт 2 давхарт нэг эмэгтэйтэй уулзахад тэрээр “танай зөвшөөрөл гараагүй, хурлаар орсон. Протокол нь хуулийн хэлтэст ирээгүй байна. Ирэхээр нь гарын үсэг зуруулж өгнө. Таныг дуудна” гэж М-т хэлсэн. Нилээн хэдэн өдөр болсны дараа М- яриад “Тулгаа ахаа Тусгай зөвшөөрөл гарчихлаа, ирж үз” гэхээр нь М-ын ажил дээр очиход Тусгай зөвшөөрлөө үзүүлсэн. Би Алтантуяа дээр очоод “Тусгай зөвшөөрөл нь гарсан байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш би дахиж тэдний ажилд оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 99-100-р хуудас/,     

Гэрч Я- Ч-Ж-... Ээж Ю- М- Ж-, түүний хамтран ажиллаж байгаа М- хоёр “мөнгөгүй болоод ажил явахгүй байна” гэхээр нь би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Алтай хаус хотхоны 89-10 тоот 103 м.кв ... өрөө байраа ээж Ю- М- Ж-д итгэмжлэл хийж өгөөд бид гурав ... дүүргийн 5-р сургуулийн ойролцоо ББСБ-д барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2-3 хоногийн дараа мөнгөө авсан гэсэн. Мөнгө авахад нь би хамт яваагүй. М-, ээж хоёр хамт явж авсан. Ээж Ю- М- Ж- надад “50.000.000 төгрөгийн зээл аваад М-т өгчихлөө” гэж хэлсэн. Түүнээс хойш М-тай уулзаагүй байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзахад М- надад ...ын голын алтны 3 лиценз үзүүлээд “бичиг баримт хөөцөлдөх ажил бүтлээ, бүх бичиг баримт гарсан, удахгүй ажил эхэлнэ” гэж хэлсэн. М- ээж Ю- М- Ж- хоёр яг ямар гэрээ байгуулсныг сайн мэдэхгүй. Алт олборлох юм уу, тоног төхөөрөмж нийлүүлэх юм уу гэдгийг нь мэдээгүй. Ээж Ю- М- Ж- надад тодорхой юм хэлээгүй. М- “нэг жил ажиллаад 100 кг алт олборлоно, айх юм байхгүй” гэж хэлж байсан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш М- ээжтэй Ю- М- Ж-тэй ямар ч холбоогүй байсан гэсэн. Харин надтай 2 удаа утсаар ярихдаа “... Засаг даргаас зөвшөөрөл авна, сонгууль гээд олдохгүй байна, Яаман дээр ажил хөөцөлдөж байна” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны өвөл ээж Ю- М- Ж- “тоног төхөөрөмж буулгах гэж байна, М-ыг явууллаа” гэж ярьж байсан. Гэхдээ тэр ажил нь юу болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 101-р хуудас/,     

 

Гэрч Х.Б-ын ... “SINOTRUK” маркийн 77-38 УНЗ улсын дугаартай автомашин, “HOWO” маркийн 77-39 УНӨ улсын дугаартай автомашин, “FAW” маркийн 39-11 УНБ улсын дугаартай 3 автомашин нь минийх юм. “HOWO” маркийн 91-76 ... улсын дугаартай машин миний найз Домбуугийнх бөгөөд энэ машин одоо хөдөө ажилд явж байгаа. “HOWO” маркийн 92-89 ... улсын дугаартай машин нь найзын машин юм. Энэ 5 машиныг 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр М-т түрээслүүлэхэд би гэрээ байгуулсан. Ажил нь явахгүй 3 сар зогссон тул өөрийн зардлаараа машинуудаа татаж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 78-р хуудас/,

 

Гэрч Ц.Б-ын … 2013 оны 10 дугаар сард Д.М- нэг хүний утасны дугаар өгөөд “Энэ хүн баяжмал өгнө. Тэрийг аваад хүнд хүргэж өгнө. Гэхдээ тэрийг аваад над руу яриарай” гэсэн. Би Баянхошуунд очоод гражаас тус бүр 50кг жинтэй 10 ширхэг баяжмал авсан бөгөөд баримт дээр гарын үсгээ зурсан. Тэгээд захиралтай “авчихлаа” гэж холбогдоход бас нэг хүний дугаар өгсөн. Тэр хүнтэй нь холбогдоод Хан-Уул дүүрэгт байрлах Арьс ширний үйлдвэрийн хашаанд нэг ... залууд хүлээлгэн өгсөн. Би нэг л удаа очсон. Тэр үед баримт үйлдээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 86-88, 115-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №129 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.М- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. Д.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 2-р хавтас 109-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №857 дугаартай дүгнэлтэнд:

1. 2013.10.20-ны өдрийн, 2013.09.20-ны өдрийн, 2013.10.08-ны өдрийн, он, сар, өдөр нь тодорхойгүй WO3 вольфрам баяжмал 2500, нийт үнэ 56.250.000 төгрөг гэсэн “Орлогын баримт”-ууд дээрх “...” ХХК-ны тэмдэгний дардсууд гэх зүйлс нь тэмдэгний бараар дарагдаагүй, хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна.

2. Цэгмидийн Ц-ийн 2013.06.01-ний өдөр “...” ХХК-тай хийсэн “Хөдөлмөрийн гэрээ” дээрх “...” ХХК-ны тэмдэгний дардас гэх зүйл нь “Орлогын баримт”-ууд дээрх тэмдэгний дардас гэх зүйлстэй тохирохгүй.

3. 2013.10.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.09.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.10.08 гэсэн огноотой “Орлогын баримт”, “... ... ...” ХХК, “...” ХХК, 56.250.000 гэсэн дүн бүхий баримтууд дээрх Ц.Б-ын гэх гарын үсэг болон гарын үсгийн тайлал бүхий гар бичмэл нь шинжилгээнд тэнцэнэ.

4. 2013.10.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.09.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.10.08 гэсэн огноотой “Орлогын баримт”, “... ... ...” ХХК, “...” ХХК, 56.250.000 гэсэн дүн бүхий баримтууд дээрх Ц.Б-ын гэх гарын үсэг болон гарын үсгийн тайлал бүхий гар бичмэлийн бичгийн хэв нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Б-ын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирно.

5. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б-ын гэх бичгийн хэвийн загварууд нь 2013.10.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.09.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.10.08 гэсэн огноотой “Орлогын баримт”, “... ... ...” ХХК, “...” ХХК, 56.250.000 гэсэн дүн бүхий баримтууд дээрх Г.Д- гэсэн гарын үсэг болон гарын үсгийн тайлалтай харьцуулан шинжлэхэд хангалтгүй байна. /хх-ийн 4-р хавтас 224-232-р хуудас/,

 

... банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 5-р хавтас 1-17-р хуудас/,

        - “... ... ...” ХХК “... ... ...” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 1-р хавтас 11-25, 241-243-р хуудас/,

-“... ... ...” ХХК “... ... ...” компанитай байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 26-31, 235-240-р хуудас/,

“... ...” ХХК-ийн хаягдал төмөр /ган бөмбөлөг/ авах гэрээ хэлцэл байгуулж байгаагүй гэсэн тодорхолт /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/,

- “... ...” ХХК-нд өгсөн орлого, зарлагын баримтууд /хх-ийн 1-р хавтас 177-179, 184-185, 207-р хуудас, 2-р хавтас 8-10, 215-р хуудас/,

- “...” ХХК-нд өгсөн орлого, зарлагын баримтууд /хх-ийн 1-р хавтас 182-183-р хуудас, 2-р хавтас 249-250-р хуудас/,

- “... ... ...” ХХК-тай байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-ийн 1-р хавтас 217-220-р хуудас/,

- “... ... үйлдвэр” ТӨХК-тай байгуулсан хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 221-223-р хуудас/,

 

“... ... ...” компаниас Ч.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 2-р хавтас 56-59-р хуудас/,

- “... ... ...” ХХК-аас мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 3-р хавтас 23-р хуудас/,

 

            “... ... ...” ХХК-тай холбоотой баримтууд:

          - улсын бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл /хх-ийн 1-р хавтас 122-124-р хуудас/,

- Үүсгэн байгуулагчийн шийдвэр /хх-ийн 1-р хавтас 125-126, 138-139-р хуудас, 4-р хавтас 71-72-р хуудас/,

- Компаний дүрэм /хх-ийн 1-р хавтас 127-131, 142-148-р хуудас/,

- Компаний эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

- Бэлэглэлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 133-134-р хуудас/,

- Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,

- харилцах банкны бүртгэл /хх-ийн 1-р хавтас 136-р хуудас/,

- хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 1-р хавтас 140-141-р хуудас/,

- “... ... ...” компанид мөнгө шилжүүлсэн Голомт байнкны хуулганы хуулбар /хх-ийн 1-р хавтас 176-р хуудас/,

- тээврийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 1-р хавтас 200-206-р хуудас, 2-р хавтас 11-13-р хуудас/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 105-106, 172-174-р хуудас, 4-р хавтас 56-69, 124-125-р хуудас/,

- хүнд даацын авто машин түрээслүүлэх гэрээ /хх-ийн 2-р хавтас 175-176-р хуудас/,

- төлбөрийн даалгавараар хийсэн гүйлгээний баримтууд /хх-ийн 1-р хавтас 208-214-р хуудас/,

            - 2013 оны жилийн санхүүгийн тайлан /хх-ийн 2-р хавтас 14-24-р хуудас/,

- 2014 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх-ийн 2-р хавтас 27-33-р хуудас/,

- 2014 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан /хх-ийн 2-р хавтас 34-36-р хуудас/,

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /хх-ийн 2-р хавтас 87-102-р хуудас/,

- 2013 оноос хойшхи татвар төлөлтийн мэдээлэл /хх-ийн 2-р хавтас 139-р хуудас/

- захирлын тушаал /хх-ийн 2-р хавтас 214-р хуудас/,

 

“ЗЦН АУДИТ” ХХК-аас “... метал ...” ХХК-нд хийсэн нягтлах гэрээт ажлын тайлан /хх-ийн 2-р хавтас 25-26-р хуудас/,

 

             “...” ХХК-тай холбоотой баримтууд:

  -  компаний дүрэм /хх-ийн 3-р хавтас 65-69-р хуудас/,

             - “...” ХХК-ний эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 59-р хуудас/,

- “...” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 3-р хавтас 60-р хуудас/,

- “...” ХХК-тай холбоотой тооцооны хүснэгт /хх-ийн 3-р хавтас 181-р хуудас/,

- Дархан-Уул аймгийн ...ын голын хөндийн ...А тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 3-р хавтас 17-22-р хуудас/,

- “...” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгосон зөвшөөрөл /хх-ийн 3-р хавтас 35-49-р хуудас/,

            -Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх-ийн 3-р хавтас 11-р хуудас/,

- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 127-р хуудас/,

            - “Ган зам” ХХК-тай Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ /хх-ийн 3-р хавтас 208-212-р хуудас/,

- “Шинэ Ашид” ХХК-тай Харуул хамгаалалтын байгууллага ажиллуулах хамтарсан гэрээ /хх-ийн 3-р хавтас 216-219-р хуудас/,

 - тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 4-р хавтас 126-127-р хуудас/,

           -  цалингийн хүснэгт /хх-ийн 3-р хавтас 229-232-р хуудас/,

 - улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 3-р хавтас 12, 158-р хуудас/,

   -Гаалийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-2/1493 дугаартай албан бичиг /хх-ийн 3-р хавтас 176-177-р хуудас/,

 

“... ... ...” ХХК-тай холбоотой баримтууд

-  Ю- М- Ж-ы итгэмжлэл /хх-ийн 3-р хавтас 14-р хуудас/,

- “Ориент Инвест” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 3-р хавтас 147-148-р хуудас/,

- “Ориент Инвест” ББСБ-тай байгуулсан хөрөнгө барьцаалах гэрээ /хх-ийн 3-р хавтас 149-150-р хуудас/,

- зээл төлөлтийн хүснэгт /хх-ийн 3-р хавтас 153-154-р хуудас/,

- 2015 оны санхүүгийн тайлан /хх-ийн 3-р хавтас 159-162-р хуудас/,

- дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 163-р хуудас, 4-р хавтас 31, 39-44-р хуудас/,

- улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 3-р хавтас 10-р хуудас/,
- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 121-122, 129-р хуудас/,

 

“... ... ...” ХХК болон “...” ХХК-аас бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнүүд:

- “...” ХХК-аас “Аргай-Оч” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 194-р хуудас/,

-“... ... ...” ХХК “Хера экуйлмент” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 3-р хавтас 199-207-р хуудас/,

-“... ... ...” ХХК-аас “Ган зам” ХХК-тай байгуулсан машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ /хх-ийн 3-р хавтас 208-212-р хуудас/,

-“... ... ...” ХХК-аас “Шинэ-Ашид” ХХК-тай харуул хамгаалалт ажиллуулах гэрээ /хх-ийн 3-р хавтас 216-218-р хуудас/

 

Шүүгдэгч Д.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд өмнө ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 65-р хуудас, 4-р хавтас 173-р хуудас/

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3-р хавтас 116-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        

             Шүүгдэгч Д.М-т холбогдох эрүүгийн 2014260002222 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 567 дугаартай магадлалаар /хх-ийн 5 дугаар хавтас 62-65-р хуудас/ хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Д-гийн М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

         Шүүгдэгч Д.М-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

         Нэг: Шүүгдэгч Д.М- нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “... ... ...” компанаас гэрээ хэлцлээр халхавчлаж буюу “... ... ХХК-аас хаягдал ган бөмбөлөг худалдан авч ... ... үйлдвэрт тушааж  хамтран ажиллах” гэрээ байгуулж, өөрийн компаний “Худалдаа Хөгжлийн банк” дахь харилцах дансны хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг “... ... ...” компанийн төлөөлөгч П.Х-д олгож, түүний зөвшөөрөлгүйгээр мөнгийг захиран зарцуулахгүй гэж хохирогчид итгэл төрүүлэн төөрөгдөлд оруулж, “... ... ...”-ийн төлөөлөгч Х-д олгосон 2-р гарын үсэг зурах эрхийг 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүчингүй болгон, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны хооронд хөрөнгө оруулалтаар орж ирсэн 130.000 ам.доллар буюу 221.729.300 төгрөгийг данснаасаа гарган авч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

          1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... ... ...” ХХК-ийн захирал Д.М- нь “......” ХХК-аас хаягдал ган бөмбөлөг худалдаж аваад ... ... үйлдвэрт тушааж ашиг олох бизнес байна” гэж “... ... ...”-д санал тавьсан байдаг. “... ... ...” нь энэ бизнесийг зөвшөөрөөд хамтарсан компани байгуулья гэж “... ... ...” ХХК-д санал тавихад Д.М- нь манай компаниар гэрээ хийгдэж байгаа учраас дахиад шинэ компаний нэр орох юм бол гэрээ зогсоно гэж ойлгуулсан. “... ... ...” хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлэх юм бол мөнгөө яаж хянах вэ” гэхэд “өөрийнхөө компаний хоёрдугаар гарын үсгийн эрхийг танай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгье. Тэр хүний зөвшөөрөлгүйгээр мөнгийг захиран зарцуулахгүй” гээд мөнгөө шилжүүлэхийг хүссэн байдаг. Ингээд “... ... ...” ХХК-ийн хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг “... ... ...” компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х-д олгож баталгаа өгсөн. П.Х-ы зөвшөөрөлгүйгээр мөнгө гаргахгүй гэж итгэн 130.000 ам.долларыг “... ... ...” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Д.М- данс руу нь мөнгө ормогц П.Х-ы гарын үсгийн баталгааг өөрийн компаний албан бичгээр цуцалж мөнгийг бэлнээр гарган авч завшсан.  Д.М-аас “яагаад мөнгийг хууль бусаар авч ашигласан юм бэ” гэхэд “мөнгөний ханш унах гээд байхаар нь эргүүлэхээр авсан” гэж тайлбарладаг. “... ... ...” компаний хүмүүс “... ...” ХХК-ний удирдлагатай уулзаж гэрээний талаар асуухад ийм асуудал байхгүй гэсэн хариу өгсөн. Д.М- мөнгө захиран зарцуулсан талаараа “... ... ...” компанид тайлан маягийн бичиг өгсөн байдаг. … Энэ мөнгийг Д.М- нь хууль бусаар өөртөө шилжүүлж авсныг И- мэдээд “нэн даруй дансанд нь буцаан байршуулахыг, мөн 2 дугаар гарын үсгийн эрхийг П.Х-д буцаан нээж өгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, эс биелүүлвэл гэрээг цуцлан хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн албан бичгийг Д.М-т явуулсан байдаг. … “... ...” ХХК-аас хаягдал төмөр худалдан авах талаар тохиролцоогүй харин ган бөмбөлөг худалдан авч ... ... үйлдвэрт тушааж ашгийг 50, 50 хувиар авах хэлцэл хийгдсэн.

 Хаягдал төмрийг “... ...” ХХК-аас авч ... ... үйлдвэрт хүргэх бүх зардал нь ашиг олох ямар ч бололцоогүй. Харин бутлуурийн хаягдал ганбөмбөлөг буюу шаар “... ...” ХХК-аас худалдан авч ... ... үйлдвэрт худалдан ашиг олох асуудал юм. Бутлуурийн хаягдал ганбөмбөлөг нь хатуу биетийг бяцлах зориулалттай хүнд жинтэй, тээвэрлэхэд жин их дардаг бүтээгдэхүүн, үнийн хувьд ч өөр. Д.М-  нь “... ... ...” компанид 130.000 ам.долларын хохирол учруулсанаас 35.000 ам.доллар, мөн 15.000.000 төгрөг төлсөн…гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 44-46-р хуудас, 2-р хавтас 40, 125-р хуудас, 4-р хавтас 95-р хуудас/

 

2. Гэрч П.Х-ы “… 2013 оны 08 дугаар сард “... ... ...” компани нь “... ... ...” ХХК-тай “... ...” ХХК-аас хэрэглэсэн ганбөмбөлөгийг худалдан авч, тээвэрлээд ... ... үйлдвэрт зарахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Казакстаны тал санхүүжилтийг хариуцаж, ...ын тал нь хийгдэх ажлаа хариуцаж ашгаа 50, 50 хувиар хувааж авахаар тохирсон. “... ... ...” ХХК-аас гаргасан бизнес төлөвлөгөөний дагуу 130.000 ам.долларыг хамтын дансанд шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээнд хамтарч хийнэ, манай талыг төлөөлж П.Х- оролцож гарын үсэг зурна гэж тусгасан байгаа. Мөнгө орж ирсний дараа Д.М- надаас машины засварын ажилд хэрэглэх мөнгө нэхэж гарын үсэг зурахыг шаардахаар нь би татгалзсан. Учир нь “... ...” ХХК-тай ганбөмбөлөг худалдан авах гэрээг байгуулаагүй байсан, одоо ч хүртэл гэрээ байгуулаагүй байгаа. И- М-т албан бичгээр хууль бусаар авсан мөнгөө буцаан дансанд байршуулах, 2 дугаар гарын үсгээр Х-ыг тавиагүй тохиолдолд ганбөмбөлөг худалдан авах хамтран ажиллах гэрээг цуцалж, хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Д.М- нь албан бичгийн хариу болгож мөнгийг авсан талаар И-аас уучлалт гуйсан утга бүхий захидал илгээж шалтгаанаа тайлбарласан байдаг. … Д.М- “... аймгийн ...сумын Засаг дарга миний дүү байгаа юм. Тийм учраас “... ...” ХХК-тай байгуулах гэрээг зөвхөн манай компаний нэрээр хийж болно” гэж бидэнд ойлгуулсан. … И- мөнгөө буцааж авахыг шаардсаны дараа 11 дүгээр сарын эхээр компаниас авсан 130.000 ам.доллараас 10.500 ам.долларыг Арабын нэгдсэн Эмират улс руу компаний данс руу шилжүүлсэн. Үүнийг зээлийн төлбөрийн үнийн дүнтэй тааруулж шилжүүлсэн нь анхнаасаа энэ мөнгийг зээлийн гэрээ гэж харагдуулах зорилгоор гэрээнээс олох ашгийг гэрээний ашиг болгож харагдуулахгүйгээр компаний зардал болгож татварын байгууллагад харагдуулна гэж  дүр үзүүлсэн зээлийн гэрээг байгуулж энэ зорилгодоо ашигласан. Анхнаасаа ганбөмбөлөг худалдан авах зорилгогүй мөнгө авах зорилготой байсан нь зээлийн гэрээг ашиглаж байгаа байдлаас харагдаж байна. Өмнө нь “... ... ...” ХХК-тай хамтарч ажиллаж байгаагүй. “... ...” ХХК-ний захирал А.О- Д.М-ыг И- захиралтай танилцуулж, энэ бизнест зуучилж өгсөн. Хэнтий аймгийн “... ...” ХХК-ний вольфрамын уурхайгаас баяжмал худалдан авахаар болоод 70.000 гаруй ам.доллар өгөөд 5000 килограмм вольфрам аваад Украйн гаралтай 2 еврэй эзэнтэй “...” ХХК-нд өгсөн боловч одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна гэж ярьсан. “... ...” ХХК-нд 70.000 гаруй ам.доллар төлсөн баримт, “...” ХХК-нд 5.000 килограмм вольфрам өгсөн тамга тэмдэгтэй баримтыг манайд өгсөн. Тухайн компаниудтай холбогдон асуухад “... ...” ХХК нь тийм хэмжээний вольфрам өгөөгүй, “...” ХХК нь их хэмжээний вольфрам аваагүй, 500 килограмм вольфрам худалдан аваад мөнгийг нь өгсөн гэж ярьдаг гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-50-р хуудас/,

 

3. Гэрч А.О-гийн “... 2013 оны 06 дугаар сард “... ... ...” ХХК-ийн захирал Д.М-ыг “... ... ...” компаний захирал И-тай танилцуулж, уулзуулсан. И-тай “... ...” ХХК-аас хаягдал ганбөмбөлөг худалдан аваад ... ... үйлдвэрт нийлүүлэхэд хамтарч ажиллая хөрөнгө оруулаач гэж санал тавьж анх уулзсан. Д.М- бүх тооцоог И-т гаргаж өгсөн. 2013 оны 08 дугаар сард И- нь П.Х- Д.М- хоёрыг ...-ын ...хотод дуудаж уулзсан. Үүний дараа Д.М- И- нар нь ганбөмбөлөгийн наймаа хийхэд хамтран ажиллаж хөрөнгө оруулах гэрээ байгуулаад Д.М-ын данс руу 130.000 ам.доллар шилжүүлсэн гэсэн. П.Х- дансны хоёрдугаар гарын үсгийг өөр дээрээ авч, орж ирсэн мөнгийг энэ бизнест захиран зарцуулахад хяналт тавих үүрэгтэй байсан. ... ... үйлдвэртэй гэрээ хийгдсэн байсан. Д.М- “... ...” ХХК-тай гэрээ удахгүй байгуулагдах учир мөнгөө шилжүүл гэсэн санал тавьж байсан. Гэрээ байгуулаагүй учраас мөнгө шилжүүлэх нь баталгаагүй байсан. Гэтэл М- “хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг П.Х-д өгч, хяналт тавиулъя. Ингэсэн тохиолдолд мөнгө танай хүний зөвшөөрлөөр мөнгө гарах учир энэ мөнгө алдагдана гэсэн зүйл байхгүй” гэж И-т ойлгуулсан. М- П.Х-ы хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг хүчингүй болгоод мөнгийг нь гаргаж авсныг И- мэдээд  Д.М- руу захидал явуулж “мөнгийг яаралтай гаргаж өг” гэсэн шаардлагыг тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

 

4. Гэрч Г.Ч-ын 2013 оны 06 дугаар сард “... ... ...” компанитай захирал Д.М- 130.000 ам.долларын зээлийн гэрээ хийж байгууллагын Худалдаа хөгжлийн банкны дансаар 3 удаа 30.000, 30.000, 70.000 нийт 130.000 ам.доллар орж ирсэн. … 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 ам.долларыг захирал Д.М- өөрийн биеэр авсан, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр чекээр 30.000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр чекээр 69.800 ам.долларыг бэлнээр тус тус авсан.Тухайн үед долларын ханш унаж байсан учраас төгрөгт шилжүүлээд байгууллагын “Голомт” банкны данс руу хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-р хуудас/,

 

5. Гэрч Ю.Б-ийн “…Би “... ... ...” ХХК-ийн үндсэн ажилтан биш гэрээгээр санхүүгийн тайлан баланс, татвар, нийгмийн даатгалийн тайлан, НӨАТ-ын тайлан гаргадаг байсан. Харин өдөр тутмын дотоод ажилд нь оролцдоггүй байсан. 2013 оны 09 дүгээр сард “... ... ...” ХХК-ний захирал Д.М- орос хэл дээр хийгдсэн гэрээ надад үзүүлээд 130.000 ам.доллар “Худалдаа хөгжлийн банк”-ны дансаар орж ирсэн гэж хэлсэн. Тэр данс нь Д.М- болон өөр нэг хүний гарын үсэгтэйгээр зарцуулагдахаар байсан. … Тухайн үед долларын ханш буухад долларыг төгрөг болгон бэлэн бусаар “Голомт банк”-ны дансанд хэсэгчилж байршуулсан. Уг мөнгийг компаний дотоод үйл ажиллагаанд зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53-р хуудас/,

      

         6.  “... ... ...” ХХК “... ... ...” компанитай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 1-р хавтас 11-12-р хуудас/,

 

         7. “... ... ...” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Худалдаа Хөгжлийн банкны 460010735 тоот төгрөгийн, 460010736 тоот ам.долларын данснаас бэлэн болон бэлэн бус мөнгөний зарлага хийхэд 2-р гарын үсэг зурах эрхийг Паньджунайн овогтой Х-д  /РД-ЧЛ47042913/ олгож байна. /хх-ийн 4-р хавтас 71-р хуудас/

 

        8. “Худалдаа Хөгжлийн банкинд” гаргасан гарын үсгийн баталгаанд: 1-р гарын үсэг Д-гийн М-, 2-р гарын үсэг Паньджунайгийн Х- /хх-ийн 4-р хавтас 72-р хуудас/

 

         9.“... ... ...” ХХК-аас “Худалдаа Хөгжлийн банкинд” 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр №09/06 албан бичгээр гаргасан хүсэлтэнд: Тус байгууллагын Худалдаа Хөгжлийн банкны 460010735 тоот төгрөгийн, 460010736 тоот валютын харилцах дансны гарын үсгийн баталгаанд өөрчлөлт орсон тул холбогдох өөрчлөлтийг хийж 2-р гарын үсэг болох Паньджунай овогтой Х-ыг хасаж өгнө үү. /хх-ийн 4-р хавтас 73-р хуудас/

        

         10. “Худалдаа Хөгжлийн банк” дахь “... ... ...” ХХК-ийн 460010736 тоот дансны хуулганд:  орлого 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 129.991 ам.доллар, зарлага 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 ам.доллар, 2013 оны 16-ны өдөр 30.000 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 69.800 ам.долларын гүйлгээ хийгдсэн баримт /хх-ийн 4-р хавтас 31-р хуудас/,

 

          11. “... ... ...” компаний санхүүгийн захирал Масгутов И-аас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “... ... ...” ХХК-ийн захирал Д.М-т ирүүлсэн захидал /хх-ийн 1-р хавтас 191-192-р хуудас/,             

           12. “... ... ...” ХХК-ийн захирал Д.М-аас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “... ... ... компаний санхүүгийн захирал Масгутов И-т явуулсан албан бичиг /хх-ийн 1-р хавтас 180-р хуудас/

 

          13. “... ... ...” ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №10/07 албан бичгээр “Худалдаа Хөгжлийн банкинд” гаргасан хүсэлтэнд: Тус байгууллагын Худалдаа Хөгжлийн банкны 460010735 тоот төгрөгийн, 460010736 тоот валютын харилцах дансны гарын үсгийн баталгаанд өөрчлөлт орсон тул холбогдох өөрчлөлтийг хийж мөн 2-р гарын үсэг болох Паньджунайн овогтой Х-ыг нэмж өгнө үү гэжээ. /хх-ийн 4-р хавтас 74-р хуудас/

 

           14. “Худалдаа Хөгжлийн банкинд” гаргасан гарын үсгийн баталгаанд:  2-р гарын үсэг Паньджунайгийн Х- /хх-ийн 4-р хавтас 75-р хуудас/,

 

           15. “... ... ...” ХХК-аас “Худалдаа Хөгжлийн банкинд” 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №10/01 албан бичгээр гаргасан хүсэлтэнд: Тус байгууллагын Худалдаа Хөгжлийн банкны 460010735 тоот төгрөгийн харилцах дансны гарын үсгийн баталгаанд өөрчлөлт орсон тул холбогдох өөрчлөлтийг хийж 2-р гарын үсэг болох Паньджунай овогтой Х-ыг хасаж өгнө үү. /хх-ийн 4-р хавтас 76-р хуудас/,

          16.“... ...” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3279/PROC албан бичигт: “... ... ...” ХХК-ийн захирал Д.М- нь манай хангамжийн ...тай хаягдал төмөр, /ган бөмбөлөг/  авах талаар санал хүргүүлж гэрээ хэлцэл байгуулж байгаагүй гэжээ. /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

        Хоёр: Шүүгдэгч Д.М- нь “...” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын “...ын гол хэсэг” гэх ...т байрлах ...А дугаартай тусгай зөвшөөрөлтэй алтны уурхайд хамтран ашиглана” гэж “... ... ...” ХХК-ний захирал Ю- М- Ж-ийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 294.406.260 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь: 

 

1.Хохирогч Ю- М- Ж- “…Д.М- нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар авчирч үзүүлээд “Дархан-Уул аймгийн Хонгор сумын ...ын голд А лицензтэй алтны орд байна, мөнгө байвал 7 хоногийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Хөрөнгө оруулах шаардлагатай байна” гэхээр нь “яаж хамтарч ажиллах вэ” гэхэд “гэрээ байгуулаад хамтарч ажиллаж болно. Гэрээний нөхцөлд эхний ээлжинд 150.000 ам.доллар өгнө. Нийт хөрөнгө оруулалт нь 300.000 ам.доллар болно” гэсэн. Ингээд алтыг олборлоод олсон ашгаа 60/40 хувиар авна гэж тохиролцсон юм. Надад 40 хувийн ашиг өгнө гэхээр нь гэрээ байгуулсан. Д.М- өөрийгөө “...“ ХХК-ийн захирал гэж байсан. Би 150.000 долларыг хувааж өгсөн. Эхлээд 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас 80.000 Ю- аваад, өөрт бэлэн байсан 39.000 юанийг нэмээд 83.900 Ю- тухайн үеийн ханшаар тооцож төгрөг болгоод Д.М-т бэлнээр өгсөн. Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 400.000 юанийг өөрийн ...-ын “....” банкны 6228485056253 данснаас Х-ын Б-ын гэх хүний “....” банкны .... тоот дансанд өгчих гэж Д.М- хэлсэн  учраас шилжүүлсэн. Дараа нь намайг Хятад руу явсан хойно охин данснаасаа 15.000.000 төгрөг Д.М-ын данс руу шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 28-нд манай төрсөн дүү Ю- В- Б-гаас 200.000 Ю- бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 80.000 юанийг хуучнаар Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн Хаан банкны төвөөс өөрийн данснаас аваад Д.М-т бэлнээр өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Д.М- мөнгө маш их хэрэгтэй байна гэхээр нь би хүү Ян Ч-Зуны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 89-10 тоот орон сууцыг /Y-2206040427/ барьцаалж 40.000.000 төгрөгийг зээлж аваад М-т ажлын өрөөндөө бэлнээр өгсөн. М- надад “уурхайн ажил явж байгаа. Мөнгөөрөө хэрэглээний юмнууд авсан” гэдэг байсан. Би уурхай дээр очиж үзээгүй, мөнгөний зарцуулалтыг ч шалгаагүй. Би М-т “мөнгөө юунд зарцуулсан талаар танилцая” гэхэд “завгүй байна” би тайлангаа нэр мөр өгнө” гэдэг байсан. … Би эргэлзэж эхэлсэн учраас лицензийн жинхэнэ эзэн Э-, түүний аавтай уулзахад “Д.М- огт хамаагүй. Манай компанид ажилладаггүй. Тус компани 5 гишүүнтэй” гэж хэлсэн. Би 2016 оны 06 дугаар сард алтны орд дээр очиж үзэхэд юу ч хийгээгүй байсан. Уг компани хамааралгүй болохыг мэдээд Д.М-тай уулзахад “7 хоногийн дараа бүх юм бэлэн болно” гээд л алга болсон. Түүнээс хойш уулзахгүй, утсаа ч авахгүй байгаа. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ж- бид хоёр М-тай уулзаад өгсөн мөнгөө жагсааж бичээд тооцоо нийлсэн. … Би нийтдээ 294 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг цувуулж оруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 79-83-р хуудас, 4-р хавтас 237-238-р хуудас/,

 

2.Гэрч Ю- В- Б-гийн “... 2015 оны 10 сарын үед эгч Ю- М- Ж- над руу утсаар залгаад “Мэндээ /М-/ гэж хүнд 200.000 Ю- өгчих. Үйл ажиллагаа явж байгаа тул яараад байна” гэхээр нь Зайсан дахь эгчийнхээ гэрээс 200.000 Ю- бэлнээр аваад Мэндээ гэж хүнд 4-р цахилгаан станцын тэнд нэг хашаанд аваачиж өгсөн. Би самар худалдаж авах гээд эгчийнхээ гэрт байдаг сэйфэнд хадгалуулсан мөнгөө өгсөн. Тэр үед л би Мэндээ /М-/ гэж хүнийг анх харсан. М- нь хашаанд алт угаадаг усан буу, шигшүүр зэргийг буулгаж байсан. Мэндээ /М-/ “энэ тоног төхөөрөмжийг Өвөр... хүн уурхай дээр угсарч өгнө” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 86-р хуудас/,     

 

            3.Гэрч Ш.Ж-гийн ... Би “... ... ...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал гарсны дараа Франц яваад ирсэн. Тэр хугацаанд би компаний ажилд оролцоогүй. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ороход Ю- М- Ж- /Алтантуяа/ захирал надад Алт олборлох талаар хамтран ажиллах гэрээ, мөн Тусгай зөвшөөрлийн нүүр хэсгийн хуулбар үзүүлсэн. Би “...” ХХК-ийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн хавсралт, Д.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар байна уу” гэхэд “байхгүй, өөр юм өгөөгүй” гэхээр нь “та яагаад бичиг баримтыг гүйцэд үзээгүй юм бэ” гэхэд “Мэндээ /М-/ 2 хүнтэй ирж уулзсан, өөрөө тэр компаний захирал юм байна лээ” гэж хэлсэн. “Тэгээд 200 гаруй сая төгрөг өгсөн” гэхээр нь “ямар хугацаатай авсан юм бэ” гэхэд “гэрээндээ 7 хоногийн дотор ажил эхэлнэ, мөнгө хэрэгтэй гээд байнга утасдаад байхаар нь мөнгөө өгчихсөн, ямар нэг баримт байхгүй” гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Алтай захирал надтай утсаар яриад “Мэндээ /М-/ 50 сая төгрөг хэрэгтэй байна. Өндөр хүүтэй авъя гэнэ. Ажил нь зогсох гээд байна гэнэ” гэж ярьсан. Тэгэхээр нь би “та банкнаас зээл ав, өндөр хүүтэй мөнгө зээлэх хэцүү” гэж хэлсэн. Тэгээд би “Ариг” банкнаас бизнесийн зээл ямар хүүтэй байдаг талаар асуухад “2,5 хувийн хүүтэй, судалгаа хийлгэ” гэхээр нь Алтай захиралд хэлсэн. Алтай захирал “Мэндээ /М-/, ...туяа нартай хамт явж байна, банк орно” гэж байснаа алга болчихсон. Би орой нь Алтай захирлаас “юу болов” гэж асуухад “Мэндээ /М-/ банк уддаг гэж байна, мөнгө яаралтай хэрэгтэй байна гэхээр нь бид банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар боллоо” гэсэн. Тэгээд маргааш нь нилээн орой “зээлээ авлаа” гээд утсаар ярихаар нь “гэрээ хийж байгаад мөнгөө өг, өнөөдөр битгий өг” гэж хэлсэн. Маргааш 08 цагийн үед Алтай захирал дээр М-, ...туяа нар мөнгөө авна гээд ирэхэд би М-тай анх удаа уулзсан. Би М-аас “чи иргэний үнэмлэх, тусгай зөвшөөрлийн хавсралтаа гэрээнд хавсарга, манай компаниас өмнө авсан мөнгө чинь ийм болсон байна, гарын үсгээ зур” гээд мөнгө хүлээлцсэн актаа үзүүлсэн чинь уурлаад намайг хараагаад босоод ирсэн. Бид маргалдаад би өөрийнхөө өрөө рүү орчихсон. Тэгсэн М- 1 цаг 30 минутын дараа утсаар дуудаад “ажил зогсох гээд байгаа болохоор яараад уур хүрээд байна, би энэ мөнгийг авсан нь үнэн юм чинь” гээд мөнгө хүлээлцсэн акт дээр гарын үсэг зуруулсан. ББСБ-аас зээлж авсан 50 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг өгсөн. Яагаад гэхээр “Мэндээ /М-/ их бүдүүлэг догшин хүн байна, зээлийн хүү төлөхгүй алга болж магадгүй. Тийм болохоор хүү төлөх 10 сая төгрөгөө авч үлдье” гэж Алтай захиралтай ярилцаад 40 сая төгрөгийг өгсөн. Би тухайн үед М-т “12 дугаар сард алт угаадаг гэж сонсоогүй юм байна” гэхэд “чи битгий солиороод бай, 12 байтугай 1, 2 дугаар сард алт угаадаг, мөнгөө өг” гээд мөнгө авсан. … Анх М- нь Алтай захиралд “Рич...” ХХК-ний захирал хувьцаа эзэмшигч, бид нар 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй 2 метрээс алт олборлоно, 7 хоногийн дотор ажил эхлэнэ гэж итгүүлэн мөнгө авч эхэлсэн байсан. Мөнгө өгсний дараа хөндлөнгөөс мэдээлэл авахад ...А лиценз нь 2010 онд хүчингүй болсон, хувьцаа эзэмшигч Хурцтай утсаар ярихад “манай гэр бүлийн компани юм. М- гэх хүн манайд байхгүй. Манай хүү Э- захирал нь юм. Түүнтэй утсаар ярь” гэхээр нь Э-эй уулзахад “М-ыг тийм их хэмжээний мөнгө авсныг мэдэхгүй. Надад 5.000.000 төгрөг өгсөн” гэхээр нь “ямар учиртай мөнгө өгсөн юм бэ” гэхэд “мэдэхгүй, ...А лиценз нь 2010 онд урт нэртэй хуульд ороод хүчингүй болсон” гэхээр нь “та нар яагаад тамгаа М-т өгч байгаа юм бэ, танай тамгыг ашиглаад манай компанитай гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө авсан. М- танай гүйцэтгэх захирал юм уу” гэхэд “1 сарын өмнө гуйгаад байхаар нь түр гүйцэтгэх захирлаар би томилсон юм. Аав, эгч нар М-ыг гүйцэтгэх захирлаар томилсныг мэдэхгүй” гэхээр нь “хувьцаа эзэмшигч нарын хурлаа зарлаад энэ асуудлыг яаралтай шийдэж өг. Хэрэв хурал зарлаж өгөхгүй бол бид нар хамтарч залилан хийсэн гэж хуулийн байгууллагад хандана” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Э- утсаар яриад “М-тай уулзлаа 7 хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш бид нартай хэн ч холбогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 92-93-р хуудас, 4-р хавтас 113-р хуудас/,

 

4. Гэрч Х.Э-ийн ... Би 1996 оны 07 сард “...” ХХК-ийг аав, ах, дүү нарын хамт үүсгэн байгуулсан. Компани анх автосургууль, барьцаат зээлийн үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай компани нь Дархан-Уул аймаг “...ын гол” гэдэг ...т 3-н ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан. Гэтэл гэнэтийн орлогын албан татварыг 68 хувь болгосон, урт нэртэй хууль батлагдаж манай эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2 нь хүчингүй болж, нэг нь үлдсэн байсан. Тэр зөвшөөрлийг ч нөхөн олговор олгоно гээд хураагаад авсан. 2006 оноос хойш манай компани уул уурхайн /алтны уурхай/ үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Засгийн Газраас 2015 онд нөгөө нөхөн олговор олгоно гэж хурааж авсан тусгай зөвшөөрлөө буцаан олгох шийдвэр гаргасан тул үйл ажиллагаа явуулахаар болж тусгай зөвшөөрлөө авахаар болсон. Хэрэв авахгүй бол хүчингүй болгоно гэж байсан юм. Энэ үед геологич Баяраа намайг М-тай уулзуулсан. М- “манай компанийг тусгай зөвшөөрөлтэй нь авъя” гэхэд нь зөвшөөрөөд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар Д.М-ыг томилсон. Тусгай зөвшөөрөл гарсны дараа компанийг шилжүүлж өгөх гэрээнүүдийг байгуулсан юм. Би бусад хувьцаа эзэмшигч аав, ах, дүү нараасаа итгэмжпэл авч, компаний эрх шилжүүлэх, хувьцааг худалдах, худалдан авах гэрээг Д.М-тай байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Улсын бүртгэлийн ...т нь өөрчлөлтийг бүртгүүлэх гэсэн боловч компани өртэй байсан учраас бүртгүүлэх боломжгүй болсон. “...” ХХК нь гэнэтийн орлогын 68 хувийн татварын өрийн үпдэгдэлтэй байсан. Энэ өрийн асуудал Баянзүрх дүүргийн иргэний хэргйин анхан шатны шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шатанд очсон. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нэхэмжлэх гаргасан. Татварт 80 гаруй сая төгрөгийн өртэй байгаа. М-т 250 сая төгрөгөөр компаний хувьцаа, тусгай зөвшөөрлийг худалдсан. М- одоогийн байдлаар 110 орчим сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө өгвөл татварын өрийг төлж, компанийг хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. М- 2015 оны 11 дүгээр сарын дундуур ...ын голын уурхай руу анги гаргасан. М- надаас “манай тусгай зөвшөөрлийн хил хаагуур юм бэ, хаана ангиа гаргах вэ, би Хятадуудтай хамтран ажиллаж байгаа” гээд зөвлөгөө авч намайг уурхай руу дагуулж очоод ангиа уурхай руу гаргасан. Би Алтантуяа гэх хүнтэй уулзсан. Эхлээд Б-а гэж хүн утсаар манай аавтай яриад “өрөө өг” гэж ярьсан. Би Б-а, Алтантуяа нартай 2016 оны 3, 4 дүгээр сард уулзахад Алтантуяа нь “та нар мөнгө аваад намайг залиллаа” гэхээр нь “би танаас мөнгө аваагүй” гэсэн. Б-а нь өөрийгөө хуулийн зөвлөх нь гэж хэлсэн. Би “Та нар яагаад биднээс өр нэхээд байгаа юм бэ” гэхэд “бид М-тай хамтарч ажиллаж байгаа. Лиценз гаргаач, цаашдаа хамтарч ажиллана” гэхээр нь “Ашигт малтмалын ... гаргасан шийдвэрээ байн байн өөрчлөөд байна” гэж хэлсэн. Нэг шийдвэр гаргахаар л түүнийг хуулийн хэлтэс нь хянаад ийм хуультай зөрчилдөөд байна, тэгж ингэж өөрчилнө гээд л байсан. Хуулийн хэлтэс, кадастрын хэлтэс нь хоорондоо зөрчилдөөд шийдэлд хүрэхгүй байсан. Манай тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбай дундуур ...ын гол урсдаг учраас тэр асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй буцаад байсан. Эхлээд нэг тусгай зөвшөөрөл олгоно эсвэл 3 хуваана, 5 хуваана гэсээр байгаад 2016 оны 6 дугаар сар орчим Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Тэгээд л компаний хувьцааг Худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авах асуудлыг 2015 оны 8 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдсон үеэс л М- хөөцөлдөж эхэлсэн. Намайг 2015 оны 11 дүгээр сард уурхайд очиход анги гарсан байсан. Бүх техник, тоног төхөөрөмжтэй, ажилчидтайгаа 2-3 зөөврийн байшинтай, хятад зөвлөхтэйгээ байсан. Манайхаас М-т ямар нэг тоног төхөөрөмж, техник өгөөгүй. Тэнд өмнө нь алт олборлож байсан, ашигласан газраа нөхөн сэргээлт хийсэн ... л байсан. Бид М-тай бүлэглэж, үгсэн хуйвалдаж бусдаас мөнгө төгрөг авсан асуудал огт байхгүй. … М- надад төгрөг болон юанаар шилжүүлж, бас бэлнээр төгрөг өгсөн. М-ыг 2015 оны 08 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилсноос хойш миний “Голомт банк”-ны дансаар мөнгө шилжүүлсэн. Лиценз гараагүй учир би хамаагүй мөнгөө нэхэж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 96-98-р хуудас, 4-р хавтас 114-р хуудас/,

 

5. Гэрч Я- Ч-Ж-... Ээж Ю- Мяо Ж-, түүний хамтран ажиллаж байгаа М- хоёр “мөнгөгүй болоод ажил явахгүй байна” гэхээр нь би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Алтай хаус хотхоны 89-10 тоот 103 м.кв ... өрөө байраа ээж Ю- Мяо Ж-д итгэмжлэл хийж өгөөд ээж Ю- Мяо Ж-, М- бид гурав ... дүүргийн 5-р сургуулийн ойролцоо ББСБ-д барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2-3 хоногийн дараа мөнгөө авсан гэсэн. Мөнгө авахад нь би хамт яваагүй. М-, ээж хоёр хамт явж авсан. Ээж Ю- Мяо Ж- надад “50.000.000 төгрөгийн зээл аваад М-т өгчихлөө” гэж хэлсэн. Түүнээс хойш М-тай уулзаагүй байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзахад М- надад ...ын голын алтны 3 лиценз үзүүлээд “бичиг баримт хөөцөлдөх ажил бүтлээ, бүх бичиг баримт гарсан, удахгүй ажил эхэлнэ” гэж хэлсэн. М- ээж Ю- Мяо Ж- хоёр яг ямар гэрээ байгуулсныг сайн мэдэхгүй. Алт олборлох юм уу, тоног төхөөрөмж нийлүүлэх юм уу гэдгийг нь мэдээгүй. Ээж Ю- Мяо Ж- надад тодорхой юм хэлээгүй. М- “нэг жил ажиллаад 100 кг алт олборлоно, айх юм байхгүй” гэж хэлж байсан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш М- ээжтэй Ю- Мяо Ж-тэй ямар ч холбоогүй байсан гэсэн. Харин надтай 2 удаа утсаар ярихдаа “... Засаг даргаас зөвшөөрөл авна, сонгууль гээд олдохгүй байна, Яаман дээр ажил хөөцөлдөж байна” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны өвөл ээж Ю- Мяо Ж- “тоног төхөөрөмж буулгах гэж байна, М-ыг явууллаа” гэж ярьж байсан. Гэхдээ тэр ажил нь юу болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 101-р хуудас/,     

 

          6.  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “...” ХХК-ийг төлөөлж Д.М-, “... ... ...” ХХК-ийг төлөөлж Ю- М- Ж-тэй “Дархан-Уул аймгийн ...ын голын хөндийн ...А тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлох хамтын ажиллагааны гэрээ /хх-ийн 3-р хавтас 17-22-р хуудас/

 

7. Мөнгө хүлээн авсан акт: нийт 294.406.260 төгрөг хүлээлгэн өгсөн талаар /хх-ийн 3-р хавтас 23-р хуудас/ баримтуудаар  тус тус нотлогдож байна.

 

 Шүүгдэгч Д.М- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “... “... ... ...” ХХК “... ... ... компаний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан мөнгө орж ирсний дараа ам.долларын ханш огцом унаж байсан. Би байгууллагын дансанд орж ирсэн долларыг ханш уналтаас хамгаалах зорилгоор төгрөгт шилжүүлсэн. “......” ХХК нь ... аймгийн ...сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өгсөн амлалтаасаа буцаад ган бөмбөлөг авах ажил бүтээгүй...Тухайн үед ашигтай гэж үзсэн “... ...” ХХК-ийн вольфрам олборлох үйл ажиллагаанд зарцуулаад 500 гаруй кг вольфрам аваад дараачийн ээлжийн вольфрамыг авах гэж байхад “... ...” ХХК-ийн үйл ажиллагаа доголдоод олборлолт хийхгүй болсон. Би энэ компанид 40 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн.

... ... ... ...” ХХК-ийн захирал “Ю- Мяо Ж-ээс хөрөнгө оруулалт хийсэн 294.406.560 төгрөгийн санхүүжилтийг уурхайн үйл ажиллагаандаа зарцуулсан. Одоо уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа” гэж гэм буруугийн талаар маргаж мэдүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан:

Гэрч А.Т-гийн “... Манай “... ... ...” ХХК 2013 онд “... ...” ХХК-аас хаягдал төмөр худалдан авахаар хөөцөлдөж байсан. Энэ асуудал бүтэхээр яригдаж байх үед манай сумын Э-э-Очир М-ыг надтай танилцуулсан. М- өөрийгөө “... ... ...” ХХК-ний захирал гэж танилцуулаад бид хоорондоо хаягдал төмөр нийлүүлэх гэрээг байгуулсан. Д.М-тай байгуулсан гэрээнд ... ганбөмбөлөг гэсэн зүйл дурьдагдаагүй. “... ...” ХХК-аас хаягдал төмөр аваад сумын 90 жилийн ойн арга хэмжээнд хандив дэмжлэг болгох талаар ...сумын ИТХ-ын дарга Х.Н-, Э-э-Очир бид нар ярилцаж байсан. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийсэн “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г манай компани Д.М-ын компанитай байгуулсан боловч “... ...” ХХК-аас манайх хаягдал төмрөө авч чадаагүй тул энэ гэрээ хэрэгжээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 112-р хуудас/,

 

Гэрч Х.Н-ийн “... Манай ...сумын “... ... ...” ХХК-ний захирал Т- “... ...” ХХК-аас хаягдал төмөр авахаар хөөцөлдөж байсан. “... ...” ХХК нь хаягдал төмөр өөрөө боловсруулах чадвартай буюу боловсруулалт хийдэг компанитай гэрээ байгуулсан тохиолдолд хаягдал төмөр нийлүүлэх шаардлага тавьсан байсан. Тэгээд А.Т- нь Д.М-тай “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан. Харин би “... ... ...” ХХК-ийг орон нутгийн удирдлагаас дэмжиж байгаа гэдгийг харуулах үүднээс тухайн гэрээг баталсан юм. Би өөрийн нэрээр гэрээ байгуулж ямар нэгэн  хаягдал төмөр болон ... бөмбөлөгийг авч хэн нэгэнд нийлүүлж байгаагүй. “... ... ...” ХХК-ийг дэмжихдээ тухайн компаний хаягдал төмрийг борлуулсан орлогоос тодорхой хувийг орон нутгийн бүтээн байгуулалтанд зарцуулахаар төлөвлөсөн байсан боловч “... ...” ХХК-аас хаягдал төмөр нийлүүлэх эрхийг орон нутгийн компанид олгоогүй учир энэ асуудал бүтээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 113-р хуудас/, 

 

Гэрч Ц.Ц-ийн: “...” ХХК нь Украйны улсын хөрөнгө оруулалттай компани юм. “... ... ...” ХХК-аас вольфрам огт аваагүй. Учир нь манай компанид ашиглалтын лиценз байхгүй. Хоёрдугаарт орлогын баримтанд байгаа хүлээн авсан гэх Д- гэж хүн манай компанид байхгүй. Гуравдугаарт 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “...” ХХК-ний захирал Игорь Станиславович ...д улсад байгаагүй. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос нутаг руугаа буцсан. Дөрөвдүгээрт манай компани санхүүжилт байхгүй, цалингаа тавьж чадахгүй байсан. Орлогын баримт нь “... ... ...” ХХК-нийх бөгөөд тус компаний тамга дарагдах ёстой байсан боловч манай “...” ХХК-ний тамга дарагдсан байна. Хүлээлгэн өгсөн хүн нь Ц.Б-, хүлээн авсан Г.Д- гэж хүн байна. Д- гэж хүн манай компанид ажилладаггүй, мэдэхгүй. Вольформын баяжмал зарсан “... ...” ХХК нь НӨАТ падаан, “... ... ...” ХХК орлогын баримт, “...” ХХК кассын зарлагын баримт өгөх ёстой. Гэвч энэ худалдаа огт хийгдээгүй тул орлогын баримт хуурамч байна. Учир нь санхүүгийн холбогдолтой баримт дээр санхүүгийн тамга байх ёстой. Гэтэл манай компаний тамга байхгүй байгаа. … Би 2016 оны 05 дугаар сарын үед скайпараар Игорь Станиславовичтай холбогдож “М- гэх хүн манай компаниас вольфрамын төлбөрийн авлагатай гээд намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас дуудаж байна” гэхэд “Бид нар ямар ч хүнд өргүй. М- гэх хүнийг санахгүй байна” гэсэн. Түүнээс хойш дахиж Игорь Станиславовичтай холбогдоогүй. Компаний тамга зөвхөн Игорь Станиславовичд байдаг. Өөр хүнд байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас, 2-р хавтас 127-р хуудас, 4-р хавтас 96, 116-р хуудас/,

 

          Гэрч Ц.Б-ын … 2013 оны 10 дугаар сард Д.М- нэг хүний утасны дугаар өгөөд “Энэ хүн баяжмал өгнө. Тэрийг аваад хүнд хүргэж өгнө. Гэхдээ тэрийг аваад над руу яриарай” гэсэн. Би Баянхошуунд эхнэр, нөхөр хоёр дээр очоод гражаас тус бүр 50кг жинтэй 10 ширхэг баяжмал авсан бөгөөд баримт дээр гарын үсгээ зурсан. Тэгээд захиралтай “авчихлаа” гэж холбогдоход бас нэг хүний дугаар өгсөн. Тэр хүнтэй нь холбогдоод Хан-Уул дүүрэгт байрлах Арьс ширний үйлдвэрийн хашаанд нэг ... залууд хүлээлгэн өгсөн. Би нэг л удаа очсон. Тэр үед баримт үйлдээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 86-88, 115-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №857 дугаартай дүгнэлтэнд:

1. 2013.10.20-ны өдрийн, 2013.09.20-ны өдрийн, 2013.10.08-ны өдрийн, он, сар, өдөр нь тодорхойгүй WO3 вольфрам баяжмал 2500, нийт үнэ 56.250.000 төгрөг гэсэн “Орлогын баримт”-ууд дээрх “...” ХХК-ны тэмдэгний дардсууд гэх зүйлс нь тэмдэгний бараар дарагдаагүй, хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна.

2. Цэгмидийн Ц-ийн 2013.06.01-ний өдөр “...” ХХК-тай хийсэн “Хөдөлмөрийн гэрээ” дээрх “...” ХХК-ны тэмдэгний дардас гэх зүйл нь “Орлогын баримт”-ууд дээрх тэмдэгний дардас гэх зүйлстэй тохирохгүй.

3. 2013.10.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.09.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.10.08 гэсэн огноотой “Орлогын баримт”, “... ... ...” ХХК, “...” ХХК, 56.250.000 гэсэн дүн бүхий баримтууд дээрх Ц.Б-ын гэх гарын үсэг болон гарын үсгийн тайлал бүхий гар бичмэл нь шинжилгээнд тэнцэнэ.

4. 2013.10.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.09.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.10.08 гэсэн огноотой “Орлогын баримт”, “... ... ...” ХХК, “...” ХХК, 56.250.000 гэсэн дүн бүхий баримтууд дээрх Ц.Б-ын гэх гарын үсэг болон гарын үсгийн тайлал бүхий гар бичмэлийн бичгийн хэв нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Б-ын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирно.

5. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б-ын гэх бичгийн хэвийн загварууд нь 2013.10.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.09.20 гэсэн огноотой “Орлогын баримт”, 2013.10.08 гэсэн огноотой “Орлогын баримт”, “... ... ...” ХХК, “...” ХХК, 56.250.000 гэсэн дүн бүхий баримтууд дээрх Г.Д- гэсэн гарын үсэг болон гарын үсгийн тайлалтай харьцуулан шинжлэхэд хангалтгүй байна. /хх-ийн 4-р хавтас 224-232-р хуудас/,

 “... ...” ХХК-нд өгсөн орлого, зарлагын баримтууд /хх-ийн 1-р хавтас 177-179, 184-185, 207-р хуудас, 2-р хавтас 8-10, 215-р хуудас/,

         - “...” ХХК-нд өгсөн орлого, зарлагын баримтууд /хх-ийн 1-р хавтас 182-183-р хуудас, 2-р хавтас 249-250-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.М-ын мэдүүлэг үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

         

         Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан:

        -Гаалийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-2/1493 дугаартай албан бичигт: “...” ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл бүртгэгдээгүй, харин “... ... ...” ХХК 59.270.147 төгрөгийн үнэ бүхий бараа нэвтрүүлсэн баримт /хх-ийн 3-р хавтас 176-177-р хуудас/, “...” ХХК-аас “Аргай-Оч” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 3-р хавтас 194-р хуудас/, “... ... ...” ХХК “Хера экуйлмент” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 3-р хавтас 199-207-р хуудас/, “... ... ...” ХХК-аас “Ган зам” ХХК-тай байгуулсан машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ /хх-ийн 3-р хавтас 208-212-р хуудас/, “... ... ...” ХХК-аас “Шинэ-Ашид” ХХК-тай харуул хамгаалалт ажиллуулах гэрээ /хх-ийн 3-р хавтас 216-218-р хуудас/ зэрэг баримтуудаас үзэхэд:

хохирогч Ю- М- Ж-ээс хөрөнгө оруулалтаар авсан 294.406.260 төгрөгийг “Дархан-Уул аймгийн Хонгор сумын “...ын гол хэсэг” гэх ...т байрлах ...А дугаартай тусгай зөвшөөрөлтэй алтны уурхайд буюу “...” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэх үндэслэл нь баримтаар нотлогдохгүй няцаагдаж байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамираас шүүхийн хэлэлцүүлэгт “ Ч.А-д олгосон Итгэмжлэлийн орчуулга агуулгын хувьд алдаатай, иргэний хэрэгт олгосон утга агуулгатай байна. Итгэмжлэл нь гадаадын албан ёсны баримт бичиг баталгаажуулах олон улсын конвенцид заасан шаардлагыг хангаагүй.

        Түүнчлэн энэ хэргийн хохирогч хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Масгутов И- уу эсхүл Альдас Натали нарын аль нь хохирогч болох нь тодорхойгүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэж мэтгэлцэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан.

         Эд хөрөнгийн хохирол хүлээсэн “... ... ...” компаниас Ц.А-ыг төлөөлөгчөөр томилсон ба тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн төлөөлөгчөөр оролцуулсан нь хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Д.М- нь “......” ХХК-аас ган бөмбөлөг авч ... ... үйлдвэрт нийлүүлэх боломжгүйг мэдэж байсан боловч “... ... ...” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компаний төлөөлөгч П.Х-д 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” дахь харилцах дансны 2-р гарын үсэг зурах эрхийг шилжүүлж, уг этгээдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулахгүй гэж хохирогчийг хуурч, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 130.000 ам.доллар харилцах дансанд нь ормогц 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр П.Х-ы 2-р гарын үсэг зурах эрхийг цуцалж, хөрөнгө оруулалтаар орж ирсэн 130.000 ам.доллар буюу 221.729.300 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны хооронд данснаасаа гарган авч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

         Мөн хохирогч Ю- М- Ж-аас алтны уурхайд хөрөнгө оруулалт хийхийг ятган, хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр 294.406.260 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

        Хавтаст хэрэгт “... ... ...” ХХК нь “... ... ...” компанитай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нэг цаг хугацаанд хоёр өөр төрлийн буюу “хамтран ажиллах гэрээ” мөн “зээлийн гэрээ” тус тус байгуулсан баримт авагдсан боловч “... ... ... компанийн санхүүгийн захирал Масгутов И-аас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “... ... ...” ХХК-ийн захирал Д.М-т ирүүлсэн захидал /хх-ийн 1-р хавтас 191-192-р хуудас/,  “... ... ...” ХХК-ийн захирал Д.М-аас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “... ... ... компаний санхүүгийн захирал Масгутов И-т явуулсан албан бичиг /хх-ийн 1-р хавтас 180-р хуудас/ болон гэрч П.Х-, А.О- нарын мэдүүлгээс дүгнэхэд: шүүгдэгч Д.М- нь “... ... ...” компанитай “хамтран ажиллах гэрээ”-гээр халхавчлан эд хөрөнгийг залилж авсан болох нь тогтоогдож байна.

 

        Залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр нь эд хөрөнгийг анхнаасаа хууль бусаар авах, буцааж өгөхгүй байх санаа зорилго нь хөрөнгө оруулалт хийхээс өмнө бий болсон байдаг.

Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл  тэрээр гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйг мэдсээр байж хөрөнгө оруулалтаас олох ашиг, үр өгөөжийн талаар ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, хөрөнгөө богино хугацаанд өсгөх боломжтой, ашигаа хуваана гэж худал хэлж,  хэлцлээр халхавчлан хөрөнгө оруулагч нараас хөрөнгийг зувчуулан, хөрөнгө оруулалт авсан аж ахуйн нэгжийг дампууруулахгүйгээр үйл ажиллагаа явуулж буй мэт байлгах, санхүүгийн хувьд алдагдалтай ажилласан мэтээр баримт бүрдүүлэх, хариуцлагаас зайлсхийх зорилгоор нэг цаг хугацаанд хэд хэдэн төрлийн гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна.

 

           Иймд шүүгдэгч Д.М-ын бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг.

          Шүүгдэгч Д.М- нь 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байх үед гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд болон доод хэмжээг хөнгөрүүлэн тогтоожээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

               Шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

               Шүүгдэгч Д.М-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

                Шүүгдэгч Д.М- нь “... ... ...” компанид /төлөөлөгч Ч.А-д/ 130.000 ам.доллар буюу 221.729.300 төгрөгийн хохирол учруулснаас 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 25.000 ам.доллар /хх-ийн 2-р хавтас 216-р хуудас/, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10850 ам.доллар,  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ч.А-ы 5003588071 дугаартай дансаар 15.000.000 төгрөг төлсөн ба нийт 76.146.118 төгрөг төлөгдсөн, үлдэх 145.583.182 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж үзнэ.

               ... банкны ханшийн лавлагаагаар 2013 оны 09 дүгээр сарын 13-ны АНУ доллар 1.705.61 төгрөгтэй /хх-ийн 5-р хавтас 3-р хуудас/ тэнцэж байсан ханшийг баримталж хохирлын хэмжээг тооцсон болно.

         Хохирогч “... ... ...” ХХК-ийн захирал Ю- М- Ж-д 294.406.260 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь “Ориент Инвест” ББСБ-аас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50.000.000 төгрөгийн зээл авч шүүгдэгч Д.М-т өгсөний улмаас зээлийн хүү 40.900.000 төгрөг төлснийг /хх-ийн 5-р хавтас 240-р хуудас/ гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэлтэй ба үүнээс шүүгдэгч Д.М-ын  төлсөн 5.000.000 төгрөгийг хасч, шүүгдэгчээс 330.306.260 төгрөг гаргуулж олгох үндэслэлтэй. Харин өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарахгүй тул нэхэмжлэлээс хасч тооцов.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас нийт 475.889.441 төгрөг гаргуулж, хохирогч “... ... ...” компани /төлөөлөгч Ч.А-д/ 145.583.181 төгрөг, хохирогч “... ... ...” ХХК-ийн захирал Ю- М- Ж-д 330.306.260 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Д.М-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                        

ТОГТООХ НЬ:

1. А- овогт Д-гийн М-ийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.М-ыг 4 /дөрөв/  жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.М-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 475.889.441 төгрөг гаргуулж, хохирогч “... ... ...” ХХК /төлөөлөгч Ч.А-д/ 145.583.181 төгрөг, хохирогч “... ... ...” ХХК-ийн захирал Ю- М- Ж-д 330.306.260 төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүЧ-төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР