Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/01241

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/01241

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 407 тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 102 дугаар байрны 23 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.******* миний бие нь 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ж.*******ад 5,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг мөнгийг нөхөр *******-******* Хаан банкны дансанд шилжүүлж авсан. Өөрийн найзаасаа давхар зээлж авч өгсөн учир 9 сард өөрийн үнэт эдлэлийг ломбарданд тавьж найздаа мөнгийг нь өгсөн байдаг. Иймд Ж.*******аас 7,700,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.*******ийн нэхэмжилсэн 7,700,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 68,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 68,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ