| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01410/И |
| Дугаар | 103/ШШ2025/01242 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/01242
| 2025 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/01242 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Уранган ХХК-ийн оффис, *** тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 2 дугаар хороо, Гүн галуут өртөө, нээлттэй, хаалттай хорих **** дугаар ангийн хүмүүжигч, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,073,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ныөдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,073,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Б.******* нь "******* ХХК ний барьцаалан зээлдүүлэх газраас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч 03000385 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Б.******* нь зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, хүү, алданги, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд Mercedes Benz E Class маркийн ***** УНЦ улсын дугаартай авто машиныг шилжүүлж унаж явах нөхцөлтэй фидуцийн гэрээ байгуулсан юм. Зээлдэгч Б.******* нь зээл авснаас хойш 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,181,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг төлсөн ба энэ нь үндсэн зээлээс 1,175,413 төгрөг, үндсэн хүүд 505,587 төгрөг нийт 1,681,000 төгрөг төлж 2021 оны 02 дугаар сарын 26 өдрөөс зээлээ төлөөгүй гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алданги төлөхгүй гэрээний хуваарьт хугацааг хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироосоор байна. Манайх Б.*******гоос зээлээ төлөхийг удаа дараа шаардаж утас болон бүртгүүлсэн гэрийн хаягаар очсон боловч хаягтаа байдаггүй, утас нь болохгүй байсан учир барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг www.abtobox.mn. www.smartcar.mn нээлттэй хайлтын системээр шалгахад улсын дугаар болон эзэмшигч өөрчлөгдсөн байсан тул АТҮТ-д албан бичгээр хандан холбогдох мэдээллийг гаргуулан авахад манай компанийн албан бланк, тамга тэмдгийг дурайлган 2020 оны 10-р сарын 27-ны өдөр өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авч, улсын дугаарыг 70-00 УАР болгон өөрчилж бусдад шилжүүлэн өгч барьцаагаар хангах боломжгүй болгосныг мэдсэн энэ талаар манай байгууллага 2021 онд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасныг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэм буруутайг тогтоосон боловч Баянгол дүүргийн прокурорын газраас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дах хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 3407 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол гарч шийдвэрлэсэн байна. Иймд Монгол Улсын Иргэний Хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д "Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. 222.4-д "Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна". 222.5-д "Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч нь хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй". 222.7-д "Үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй". 232 дугаар зүйлийн "232.4-д Анз нь торгуул, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж тус тус заасан байна. Мөн зээлийн гэрээний 2.2.3, 3.2.4, 8.4-д заасны дагуу манайх зээлдэгч Б.*******гоос өөрт учирсан хохирол болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18,824,587 төгрөг, үндсэн хүү 7,836,546 төгрөг, алданги 9,412,294 төгрөг бүгд 36,073,427 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгаа тул шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ..., нэхэмжлэлийн шаардлага 36,073,427 төгрөгөөс 4,706,147 төгрөгийг татгалзаж, үлдэх 31,367,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 31,367,280 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 31,367,280 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,073,427 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,706,147 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 31,367,280 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 169,158 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 169,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ