| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01449/И |
| Дугаар | 103/ШШ2025/01243 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/01243
| 2025 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/01243 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******-*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,345,171 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банк ХК нь харилцагч Б.*******-*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2010128016 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,832,800 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. ******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж байсан боловч Б.*******-******* нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 85 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Б.*******-*******оос үндсэн зээлийн төлбөр 8,674,274 төгрөг, зээлийн хүү 657,182 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,715 төгрөг нийт 9,345,171 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.*******-******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,345,171 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,557,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,557,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,557,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,557,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,557,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,560,171 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Б.*******-******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******-*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,345,171 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******-******* нь 9,345,171 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,557,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,560,171 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 82,236 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамж 82,236 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ