Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/01250

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/01250

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, * давхарт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ягмарцэрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,661,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ХК нь С.*******ягмарцэрэнтэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулан 5,890,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 3,380,461 төгрөг, зээлийн хүү 244,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,990 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг нийт 3,661,731 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч С.*******ягмарцэрэн нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,661,731 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 460,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 731,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч С.*******ягмарцэрэн гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт *******ын *******ягмарцэрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,661,731 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.*******ягмарцэрэн нь 3,661,731 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүрийн 07-ны өдөр 460,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 579,811 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,769 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******ягмарцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 36,769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ