Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 179

 

  2018         06           20                                                     2018/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б. даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Иргэдийн төлөөлөгч  *******                

Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч *******, *******, шүүгдэгч ******* өмгөөлөгч, *******, шүүгдэгч *******-ны өмгөөлөгч

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түвд овогт *******, овогт Г-Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ц-Т нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, , , улсаас боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд нь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 06 сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, овогт ******* /

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод аймаг дахь МСҮТ-ийн нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт *******

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 08 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, овогт Ц-Т

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн няглан бодогч ******* бүлэглэн, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, Дорнод аймгийн МСҮТ-д нийт 25,109,210 төгрөгийн, 2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлэн тус төвд 41944777 төгрөгийн нийт 67053987 төгрөгийн буюу онц их хэмжээний эд хөрөнгийг завшсан,                 

  •             үүгдэгч ******* урьдчилан үгсэж тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Д-ын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,   

-“” хоршооны дарга С.Б-гийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга *******-гаар гарын үсэг зуруулж, *******-тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга *******-ны “” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга *******-нд жолооч Т.Э-р нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний буюу нийт 90213987 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус төвийн  захирлаар ажиллаж байсан *******-тай урьдчилан үгсэж тохиролцож давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж Дорнод аймгийн МСҮТ-д 25,109,210 төгрөгийн, 2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлж тус төвд 41,944,777 төгрөгийн нийт 67053987 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг

Шүүгдэгч *******-н нь шүүгдэгч *******-тай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Д-ын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлсэн хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,  

-“” хоршооны дарга С.Б-гийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга *******-аар гарын үсэг зуруулж, *******-тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

-Хөдөлмөрийн хэлтсийн дарга *******-ны “” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5 тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, хөдөлмөрийн хэлтсийн дарга *******-д жолооч Т.Эн-р нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь анхан шатны боловсрол олгодог. Ийм ч учраас төрөөс нэг жилд тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгож, үүнийг нь зарцуулдаг. 4 тендерийн асуудал бол тустай ажил юм. А-ын дансаар бэлэн мөнгө гаргаж хүүхдүүдэд өгсөн. Хүүхдүүдийн дансанд хийх байсан мөнгөнөөс хоолны мөнгө, бусад зардлыг суутгаж авсан. Хүүхдүүдийн дансанд 700000 төгрөг өгнө гэдэгт би гарын үсэг зурсан. Харин хүүхдүүдэд 259000 төгрөг болгож олгосон баримтад миний гарын үсэг байхгүй. Ц мэдүүлэхдээ “Надтай тендерийн ажлын талаар ярилцдаг байсан гэж байна. Тийм зүйл байхгүй, “Тендер ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна, манайд зээлгүй хүн байна уу” гэж надаас асууж байсан. Тухайн үед би “зөвхөн үйлчлэгч зээлгүй байна” гэж хэлсэн. Тендерийн ажил авснаас хойш 1-2 сарын дараа санхүүжилт орж ирдэг байсан. Тиймээс тендерийн ажлыг хийхийн тулд бусад байгууллагад зээл авдаг байсан. Зээл төлбөрийн баримтууд нь тамга тэмдэгтэй байсан. Би уг байгууллагын тамга мөн эсэхийг шалгаж мэдэх боломжгүй, надад тийм эрх байхгүй  учраас уг баримтыг үндэслэж мөнгийг шилжүүлж байсан. Бүлэглээд хамтраад, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд 2400000 төгрөгийг завшсан гэсэн. Надад хувьдаа ашигласан мөнгө нэг ч байхгүй. Аль болох төсвийн мөнгийг зөв зохистой хүргэх гэж хичээж ажиллаж байсан гэв.

Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Ер нь тендерийн үйл ажиллагааны зардлыг зарцуулахдаа эхнэр О- хүү нарын дансыг ашиглан бэлэн мөнгө гаргуулж байсан нь үнэн. Гэхдээ энэ талаар тэдэнтэй огт зөвшилцдөггүй байсан учраас энэ талаар тэд нар ямар ч ойлголт байхгүй. Цөм миний хийсэн үйлдэл байгаа юм. Би МСҮТ-ийн оюутнуудын Төрийн банкны данс руу шилжсэн мөнгийг тэдгээр банкнаас авахуулаад хувийнхаа байшинг барихад шаардлагатай бараа материал авахад зарцуулсан. Бас 1 сая гаран төгрөгийг нь миний хувийн байшинд ажиллаж байсан хүүхдүүдэд “дадлагын хөлс” гээд өгчихсөн юм. Би Т-д Хөдөлмөрийн хэлтсийн жолооч Т.Э-р дамжуулж 11,650,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг хоршооны данс руу орсон байдаг. Тэр мөнгөнөөс миний хүү НӨАТ-т тодорхой хэсгийг төлсөн байсан. Автомашиныхаа зээлийг төлсөн гэсэн. *******-н нь “танай хоршооны дансруу мөнгө шилжүүлчихье, чи тэр мөнгийг надад гаргаад өгчих” гэж хэлж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авна гэж хэлээгүй. Ямар ч байсан хоршооны дансруу мөнгө шилжүүлнэ аваад өгөөрэй гэж хэлж байсан. Би Монгол малын ашиг шим төсөл бичээд түүнд өгсний дараа мөнгө нь шилжсэн байсан. Гурванзагал сумын засаг даргын тодорхойлолтыг би хуурамчаар хийсэн. Би түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. *******-н надад “төслийн санхүүжилт авахад шаардлагатай баримтуудаа бүрдүүлээд ир” гэхэд нь төсөл хөтөлбөрт шаардлагатай баримтуудыг бүрдүүлэхийн тулд хуурамчаар хийсэн юм. Би Баасандаваагаас гуйж байгаад гарын үсэг зуруулсан. Би хувийнхаа байшинг барьж байсан болохоор мөнгө төгрөг хэрэгтэй байсан. Тиймээс *******-тай урьдчилж уулзаад “надад төсөл хөтөлбөрийн санхүүжилт хэрэгтэй байна. Ямар боломж байна вэ” гэж асуухад “би чамд хөтөлбөрийн санхүүжилт олгоё, чи материалаа бүрдүүлээд аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ажлын гараа, Ногоон ажлын материалуудыг бүрдүүлж өгсөн. Төртайван тухайн ажлууд хэрэгжсэн байх нь хамаагүй байсан. Материалаа бүрдүүлээд өгөхөд нь мөнгийг нь шийдээд өгдөг байсан. Харин Монгол малын ашиг шим төслийн санхүүжилтыг өөрөө авмаар байгаагаа надад хэлж байсан... гэх мэдүүлэг /11-р хх-ийн 88-89/

Шүүгдэгч *******-а мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сургууль нь 2010 оноос хойш барилгын засвар болон барилгын тендерийн үйл ажиллагаанд оролцож ирсэн. 2012, 2013, 2014 онуудад 4 тендерийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд тендерийн үйл ажиллагаа явагдаж дуусаад улсын комисст хүлээлгэж өгсний дараа тендерийн санхүүжилт нь манай сургалтын төвийн данс руу шилжиж орж ирдэг байсан. Тендерийн ажил гүйцэтгэх үедээ захирал Ц- нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудаас зээлж авч ашиглачихаад түүнтэй холбоотой баримтуудыг санхүүд буюу надад өгдөг байсан. Нэгэнт үйл ажиллагаа явагдаад улсын комисс хүлээж аваад тендерийн санхүүжилтын орлого нь манай төвийн дансанд орж ирсэн учраас байгаа баримтанд нь тулгуурлаад Ц захирлын шилжүүл гэсэн мөнгийг төлбөрийн хүсэлтэнд бичээд 2 дугаар гарын үсэг зурж, Ц захирлаар 1 дүгээр гарын үсгийг зуруулаад төрийн сангаар гүйлгээ хийх эрх шилжүүлгийг хийдэг байсан. 2012-2014 оны хооронд хийж гүйцэтгэсэн тендерийн ажлууд нь орон зайн хувьд манай төвөөс алслагдсан аймаг сумдуудад хэрэгжсэн. Миний бие тэр болгон бараа материал дээр тооцоо хийгээд хяналт тавиад яваад байх боломж байгаагүй, бас ******* захирал намайг бараа материал татах ажилд оролцох гэхээр уурлаад оролцуулдаггүй байсан гэдгийг хэлмээр байна. 2012-2014 онуудад МСҮТ-ийн жолооч нараар ёстой замын хуудас бөглүүлж байгаагүй. Энэ нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Санхүүгийн анхан шатны баримтгүйгээр зарцуулсан 22,347,086 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 92-94/

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ногоон ажил, Ажлын гараа төсөл хөтөлбөрүүдтэй холбоотойгоор намайг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Хоршоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилтээс 11,650,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Суманд жишиг хоршоо байгуулах төсөлийг Ц-д би өгсөн нь үнэн. ******* нь 2014 оны сүүлээр манай ажил дээр ирээд надтай уулзаад “би хүүхдийнхээ нэрээр барилгын үйл ажиллагаа эрхэлдэг хоршоотой болсон, мөнгө төгрөг хэрэгтэй байна, төсөв санхүүгийн тусламж дэмжлэг юу байна вэ” гэж надаас асуусан. Би түүнд “Хоршоо дэмжих буцалтгүй олгох төсөл байдаг юм, хоршооны гэрчилгээ, гишүүнчлэлийн жагсаалт гэх зэрэг баримтуудаа цуглуулаад ирээрэй, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх ёстой шүү, тэгвэл би чамд санхүүжилтийг нь шийдэж өгье” гэж хэлсэн. Ц-а нь ямар ямар баримт материал бүрдүүлэх талаар ойлгоод явахад нь би ямар ч байсан танайд санхүүжилт олгоё, чи харин дараа нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг хоршоогоо, хөдөө аж ахуйн чиглэлтэй болгоорой” гэж хэлсэн. Ц нь хоршоон дээр материал бүрдүүлж ирээд надад шууд өгсөн. Бүрдүүлж өгсөн материалд нь хоршооны гэрчилгээ, дүрэм, гишүүдийн хурлын тэмдэглэл, Монгол малын ашиг шим төсөл гэх баримтууд байсан. Би санхүүжилтийг нь олгох талаар тушаал гаргаж, нягтлан бодогч Ч.Б-г дуудаад “ хоршооны материал бүрдсэн байна, мөнгийг нь шилжүүл” гэсэн үүрэг өгсөн. Нягтлан бодогч Б-н нь төрийн сангаар мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлт үйлдээд надаар гарын үсэг зуруулахаар оруулж ирэхэд нь төлбөрийн хүсэлтэнд гарын үсэг зурж, тамга дарж өгөөд мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Ц-тай утсаар яриад “Шинэ жил” болж байна. Надад мөнгөний хэрэг байгаа учраас танайх руу шилжүүлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг надад өгөөрэй” гэж хэлэхэд “тэг тэг ирээд аваарай” гэж хэлсэн. Би түүн рүү жолооч Э-тыг явуулаад 11 сая орчим төгрөг авсан. Гэхдээ яг яаж авснаа санахгүй байна. Ямар ч байсан жолооч Э-тын дансаар 4 сая төгрөг орж ирснийг жолооч маань надад өгснийг сайн санаж байна. Би авсан мөнгөө шинэ жил болж байсан учраас найз нөхөддөө бэлэг сэлт авах, өөртөө зарцуулах, албан хаагчдынхаа шинэ жилийн арга хэмжээнд хувиасаа архи дарс авч өгөх гэх мэт зүйлд зарцуулаад дууссан. Үндсэндээ хувьдаа зарцуулсан гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 83-85/

          Гэрч Ч.Н-ын мэдүүлэг / 1-р хх-ийн 44-45, 76-78/

          Гэрч А.Г-лийн мэдүүлэг / 1-р хх-ийн 68-70/

          Гэрч Ч.М-лийн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73/

          Гэрч Г.А-нийн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/

          Гэрч М.М-лын мэдүүлэг /1-р хх-ийн 79-84/

          Гэрч Б.Б-гын мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/

          Гэрч Э.Үү-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/

          Гэрч О.А-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91/

          Гэрч Б.Б-ны мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/

          Гэрч М.М-ын мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/

          Гэрч Д.Ц-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 96/

          Гэрч Б.Ц-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 97/

          Гэрч Л.С-рын мэдүүлэг /1-р хх-ийн 98-99/

          Гэрч Т.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 100/

          Гэрч О.Б-дын мэдүүлэг /1-р хх-ийн 103-104/

          Гэрч Д.Д-рын мэдүүлэг /1-р хх-ийн 105/

          Гэрч Ц.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 106/

          Гэрч Д.С-рын мэдүүлэг /1-р хх-ийн 107-108/

          Гэрч *******-мын мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

          Гэрч Г.О-рын мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/

          Гэрч Ч.Н-хын мэдүүлэг /1-р хх-ийн 113/

          Гэрч З.Г-ын мэдүүлэг /1-р хх-ийн 114-115, 10-р хх-ийн 31-32/

          Гэрч *******-рын мэдүүлэг /1-р хх-ийн 116-117/

          Гэрч Г.Д-рын мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/

          Гэрч Э.Д-вийн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/

          Гэрч Л.Цэ-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 124/

          Гэрч С.Т-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 125/

          Гэрч Т.И-гийн мэдүүлэг  /1-р  хх-ийн 126-128/

         Гэрч Ч.Б-рын мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/

          Гэрч А.Б-жийн мэдүүлэг /1-р хх-ийн 132/

          Гэрч Д.О-хийн мэдүүлэг /1-р хх-ийн 133-135/

          Гэрч Ц.Г-н мэдүүлэг /1-р х-ийн136-137/

          Гэрч Б.Н-лын мэдүүлэг /1-р хх-ийн 141-144/

          Гэрч *******-рын мэдүүлэг хх-ийн 147 -149/

          Гэрч А.М-тын мэдүүлэг /хх-ийн 165-166/

          Гэрч Д.М-н мэдүүлэг /хх-ийн 167-168/

          2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 194-248, 2-р хх-ийн 12/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1660 тоот дүгнэлт /2-р хх-ийн 94-97/

          Гэрч С.Б-гийн мэдүүлэг /8-р хх-ийн 180-182/

          Гэрч А.Г-лийн мэдүүлэг /10-р хх-ийн 33-34/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот дүгнэлт /10-р хх-ийн 134-143/

          Шинжээч Ж.Ж-ны мэдүүлэг /10-р хх-ийн 155-159/

          Шинжээч М.Н-лийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт /10-р хх-ийн 167-169/

          Шинжээч М.Ня-ийн мэдүүлэг /10-р хх-ийн 170-171/

Иргэний нэхэмжлэгч Б.Э-тар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөц, эрх зүйн асуудлыг хариуцан ажиллаж байна. Миний бие байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох болон хүний нөөцийн асуудлыг сайжруулах чиглэлээр ажилладаг. ...Тухайн хүмүүстэй төрөл садангийн болон гэр бүлийн харилцаа байхгүй...” /10-р хавтас хэргийн 14-20/

Иргэний нэхэмжлэгч П.У-с мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2002-2009 онд Дорнод аймгийн сургуульд бага ангийн багш, 2009 оны 09 дүгээр сараас 2010 оны 03 дугаар сар хүртэл Дорнод аймгийн Чулуунхороот суман нягтлан бодогч, ...2014 оны 03 дугаар сараас Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.  ...Төрийн сангаар ямар гүйлгээ хийх гэж байгаатай холбогдуулан санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр хэлтсийн дарга нэгдүгээр гарын үсэг нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулаад төрийн сан банкинд шалгуулж гүйлгээ хийдэг. Хэлтсийн дарга болон нягтлан бодогчийн гарын үсэггүйгээр төрийн сангаар гүйлгээ хийгддэггүй. ...Аливаа аж ахуйн нэгж байгууллага иргэнээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнд эхлээд танилцуулдаг. Тухайн мэргэжилтэн нь өөрийн хариуцсан чиглэлийн хүрээнд тухайн хэрэгжүүлэх гэж байгаа  төслийн бичиг баримттай танилцаад бичиг баримтын болон хөтөлбөрийн шаардлага хангаж байгаа тохиолдолд Хэлтсийн даргад танилцуулж гэрээ байгуулах зөвшөөрөл авдаг. Ингээд гэрээ байгуулагдаад хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад нь хяналтаа тавиад бүрэн хэрэгжсэний нь дараа санхүүжилтыг нь олгодог юм. ...*******-наас тус хөдөлмөрийн хэлтэст нийт 23160000 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлыг нэхэмжилнэ...” /10-р хавтас хэргийн 24-26/

Гэрч Т.-э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “…2014 оны 08 сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна У-лаа надтай уулзаад танай компаний дансаар мөнгө гаргаад авах хэрэгтэй байна нэхэмжлэх бичээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хоосон нэхэмжлэх дээр тамга дараад гарын үсэг зураад өгчихсөн. Тэгсэн удалгүй манай компаний дансанд 2740000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг нь би У-гийн Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. У-лаа мөн надаас хүнд тээврийн хөлсний мөнгийг өгөх гэсэн юм нэхэмжлэх бичээд компанийхаа дансаар аваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд нэхэмжлэх бичиж өгсөн. Манай компаний дансанд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс нийт 8251880 төгрөг орж ирснээс 4490000 төгрөгийг Уранзангилаагийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Харин зөрүү 3561880 төгрөг манай дэлгүүрээс хүнсний зүйл авсан мөнгө байгаа юм гэх мэдүүлэг /8-р хх-ийн127-128/

Гэрч Ц.У-лаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… Би Г-н гуйсан нь үнэн. Захирал ******* намайг өрөөндөө дуудаад “” ХХК-тай тээвэр хийх гэрээ боловсруулчихсан энэ гэрээн дээр гарын үсэг зуруулаад нэхэмжлэхийг нь бичүүлээд аваад ир гэхээр нь би яваад Г-Э дээр очоод гуйж байгаад гэрээн дээр гарын үсэг зуруулаад тамгыг нь даруулаад нэхэмжлэх бичүүлээд захиралд өгсөн. Тэгээд удалгүй мөнгө нь “” ХХК-ний дансанд орж би зээлсэн мөнгөө гаргаж авсан гэх мэдүүлэг..” /8-р хх-ийн 130-131/  

Гэрч Ц.Б-тар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...2012 онд манай авто жолооны курс нь 2 ширхэг сургалтын тероншор буюу дадлагын машиныг Замын-Үүдээс худалдан авсан юм. Тэрний нэгийг нь Дорнод аймгийн МСҮТ-д 1100000 төгрөгөөр худалдсан юм.Үүнийг мөнгийг манай ТББ-ын дансанд шилжүүлсэн юм. Харин 12950000 төгрөгийн хувьд Ц- манай жолооч хамт манай жолооны курсын шланзтай БНХАУ-руу явж барилгын материал оруулж ирсэн. Уг тээврийн хөлсийг 4200000 төгрөгөөр тохиролцоод явсан. Гэхдээ манай ТББ-ын дансанд 12950000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг банкнаас бэлнээр гаргаж аваад тээврийн хөлсний 4200000 төгрөгийг би өөрөө аваад 8750000 төгрөгийг Ц-д бэлнээр өгсөн. 7063000 төгрөгийн хувьд Ц-а надаас би хүнд модны мөнгө өгөх ёстой юм танай байгууллагын дансаар мөнгө шилжүүлээд надад бэлнээр аваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд нэхэмжлэх бичиж өгөөд манай ТББ-ын дансанд 7063000 төгрөг орж ирэхээр нь дансаар мөнгө орсны 10 хувь буюу 763000 төгрөгийг би өөрөө аваад Ц-д 6300000 төгрөгийг өгсөн. Манай ТББ нь өнгөлгөөний хавтан, захалсан банз, брус зэргийг нийлүүлээгүй. Ц-ыг гуйгаад байсан болохоор нь нэхэмжлэл бичиж өгсөн юм. Би БНХАУ-аас цемент оруулж ирж зардаг юм. 2014 оны 08 сард МСҮТ-д 13 тонн цементийг 1 тонныг нь 240000 төгрөгөөр бодож зарсан юм. Энэ цементнийхээ мөнгө буюу 3120000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс Ц-ад нэг ч төгрөг өгөөгүй гэх мэдүүлэг...” /8-р хх-ийн 132-133/    

Гэрч *******-р мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай багийн найз компаний чинь дансаар мөнгө шилжүүлээд тэр мөнгийг гаргаад өгөөч гэж гуйгаад байхаар нь зөвшөөрч хоосон нэхэмжлэх дээр гарын үсэг зурж тамга дарж эд Улаанбаатар хотод өгсөн. Улмаар манай компанийн Хаан банкин дахь дансанд 14400000 төгрөг шилжин орж ирсэн. Тэгэхээр нь би Э-тэй утсаар ярьсан чинь энэ данс руу шилжүүлчих гээд гэсэн данс өгөхөөр нь би тэр данс руу 2014 оны 07 сарын 01-ний өдөр 13359000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс биш манай компани Дорнод аймгийн МСҮТ-д ямар нэгэн барилгын болон бусад бараа материал худалдаж нийлүүлээгүй. гуйгаад байхаар нь зөвшөөрөөд нэхэмжлэх өгсөн юм. ...Мөн 2014 оны 06 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн МСҮТ-өөс ажлын хувцасны үнэ гэсэн утгаар 2730000 төгрөг шилжиж ирсэнийг тэр өдөрт нь Э-гийн надад өгсөн тоот данс руу 2730000 төгрөгийг тэр чигт нь шилжүүлсэн. Мөн 2014 оны 08 сарын 28-ны өдөр манай компаний дансанд материалын үнэ гэсэн утгаар 4850000 төгрөг шилжиж орж ирснийг мөнгө орж ирсэн өдөр нь Э-гийн өгсөн дансанд шилжүүлсэн. 2014 оны 12 сарын 03-ны өдөр цементний үнэ гэсэн утгаар 7200000 төгрөг шилжиж орж ирснийг тухайн өдөрт нь Э-д банкны гадаа бэлнээр өгсөн. Манай компаний дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 29180000 төгрөгийг шилжүүлж Э-э дансаар болон бэлнээр авсан гэх мэдүүлэг...” /8-р хх-ийн 153-154/ Гэрч Д.Э-ээ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай төрсөн дүү Э-лд 2014 оны 09 сард надтай уулзаад танай компаний дансаар шилжүүлж гаргаж авах хэрэгтэй байна гээд надаар 6400000 төгрөгийн материалын үнэ гэсэн нэхэмжлэх бичүүлээд авсан. ...Улмаар миний гар утас руу үл таних эрэгтэй хүн залгаад мөнгө авах гэсэн юм гэхээр нь бид хоёр Ботаникийн “” худалдааны төвийн Хаан банк дээр уулзаад би компаний данснаас 6400000 төгрөгийг гаргаад тэр хүнд өгсөн чинь тэр залуу надад 100000 төгрөг өгөөд бусдыг нь аваад явсан гэх мэдүүлэг...” /8-р  хх-ийн 163-164/ 

Гэрч Н.А-д мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “... 2015 оны 07 сарын 18-ны өдөр нягтлан бодогч *******-а чиний дансанд хүүхдүүдийн ажлын хөлс болох 11775991 төгрөг шилжүүлсэн байгаа очоод бүгдийг бэлнээр нь гаргаад аваад ир гэхээр нь Төрийн банкин дээр очоод дээрх мөнгийг аваад захирал Ц-д 11775991 төгрөгийг бүгдийг нь өгсөн чинь надад 3450000 төгрөгийг буцаан өгөөд морь бариан дээр ажилласан 15 хүүхдэд хуваагаад өгчих гэсэн. ... Дээрх ажлын хөлсний зөрүү болох 8325991 төгрөгийг захирал өөрөө бэлнээр аваад үлдсэн. Харин мөнгө олгосон жагсаалт дээр олговол зохих хэсэгт 713208 төгрөг гэж бичигдсэн байгааг би мэдэж байсан боловч захирал илүү мөнгийг нь өөртөө аваад үлдчихсэн гэдгийг мэдэж байсан болохоор хүүхдүүдээр гарын үсэг зуруулчихсан. Баримтан дээр ХХОАТ болон суутгал хасагдаад нэг хүүхдэд 713208 төгрөг нийт 9345991 төгрөгийг ажлын хөлсөнд олгосон байгаа. Захирал үүрэг болгосон болохоор хүүхдүүдэд 230000 төгрөг өгсөн атлаа 713208 төгрөг авсан гэдэг баримт дээр хүүхдүүдээр гарын үсэг зуруулчихсан юм гэх мэдүүлэг...” /8-р хх-ийн 165-166/

Гэрч Д.Б-р мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...20 оюутны нэрс өгөөд энэ хүүхдүүдийн дансны дугаарыг бичээд өг гэхээр нь тэтгэлэг олгодог жагсаалтаас захирлын өгсөн хүүхдүүдийн дансыг хараад нэрсийнх нь ард бичиж өгсөн. Гэтэл захирал албан бичиг төлөвлөөд Төрийн банкинд хүргүүлж наад хүүхдүүдийнхээ дансыг хаалга гэхээр нь нэрсийг хавсралтаар хүргүүлж хаалгасан. Данс хааснаас хойш хэд хоногийн дараагаас эхлээд захирал Ц-а надад энэ хүүхдүүдийн дансыг нээгээрэй тооцоо дууссан гэж нэрс өгдөг байсан гэх мэдүүлэг /8-р хх-ийн 167-168/

Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...” хоршооны ХААН банкин дахь 54- тоот дансанд 2014 оны 12 сарын 22-ны өдөр 8500000 төгрөг, 2014 оны 12 сарын 24-нд 7300000 төгрөг нийт 15800000 төгрөг шилжүүлсэн. ...Би тухайн үед уг хоршооны материалыг мэргэжилтнүүд хянаагүй гэдгийг мэдээгүй. Уг хоршооны материалыг дарга өгсөн болохоор би мэргэжилтэн нар нь хянасан байх гэж бодоод мөнгийг шилжүүлсэн. ...”Ажлын гараа” нэртэй төсөл хөтөлбөрийн хувьд Дорнод аймгийн МСҮТ-ийн захирал Ц-а, хөдөлмөрийн хэлтсийн дарга Т-н нарын баталсан 2014 оны 08 сарын 10-ны өдрийн 37 дугаартай “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа” төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр МСҮТ-ийн нэр бүхий 20 хүүхэд Дорнод аймгийн Гурванзагал суманд Улсын нөөцийн хадлан бэлтгэх ажилд ажиллахаар болсон байна. Гэрээний дагуу хадлан бэлтгэсэн албан бичиг, хадлан хийсэн тайлан, хадланд ажилласан хүмүүсийн иргэний үнэмлэхний хуулбар, Төрийн банкин дахь дансны дугааруудыг ирүүлснийг үндэслэн 20 хүүхэд тус бүрийн дансанд “Ажлын гараа” гэсэн утгаар 180000 төгрөг нийт 3600000 төгрөг шилжүүлсэн.  ...”” хоршооны захирал С.Баасандаваа нь 2014 оны 07 сарын 04-ний өдөр Ногоон байгууламжийн төслийн ажлын тайлан, ажилласан хүүхдүүдийн ирцийн бүртгэл, хүүхдүүдийн нэрсийн жагсаалт, арилжааны банкны дансны дугаар зэргийг ирүүлсэнийг үндэслэн 2014 оны 12 сарын 12-ны өдөр нэр бүхий 23 хүүхдийн Төрийн банкин дахь дансанд “Ногоон ажил” гэсэн утгаар тус бүр 162000 төгрөг нийт 3726000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /8-р хх-ийн 171-172/

Гэрч С.Б-ваа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Ц-ын хүү 2014 оны 07 дугаар сард надад 2-уулаа нийлж блокны үйлдвэр байгуулаад блок хийе гэсэн санал тавихаар нь би дэмжсэн. Улмаар Э-э дараа нь хоршоо байгуулж байгаа юм гарын үсэг зурчих гээд надаар баримт бичиг дээр гарын үсэг зуруулсан. ...Ц-а намайг ажил дээрээ хүрээд ирээч гэхээр нь очиход Ногоон ажлын гэрээ, хүүхдүүдтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ хийсэн ажлын тайлан, хүүхдүүдийн ажилласан цагийн бүртгэл зэрэг дээр гарын үсэг зураад өг гэхээр нь би хоршоогоо байгуулж байгаа юм байна гэж бодоод бүгд дээр нь гарын үсэг зурсан. Түүнээс биш Ногоон ажил нэртэй ажилд огт оролцоогүй. ...Монгол малын ашиг шим нэртэй төслийг би одоо л сонсож байна надад энэ талаар огт хэлээгүй. ...Ц-а намайг гарын үсэг зурчих гээд гуйгаад байхаар нь зурчихсан юм. Түүнээс биш би “” хоршооны дарга нь биш гишүүн нь байгаа юм гэх мэдүүлэг. /8-р хх-ийн 180-182/

Шинжээч С.Ц-в мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Дорнод аймгийн МСҮТ нь 2012 онд Төрийн сангийн 070015009 тоот дансаар орлого зарлагын гүйлгээг хийсэн байна. 2012 онд энэ дансаар 996887692.3 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс төсвийн санхүүжилтээр 787179100 төгрөг, өөрийн орлогоор 209708500 төгрөг төвлөрүүлсэн. 2013 онд - дансанд 856643130 төгрөгийн төсвийн орлого орсон. 2013 онд нэмэлт санхүүжилтийн 07- тоот дансыг нээж ашиглаж эхэлсэн байна. Энэ дансаар 2013 онд 258867843 төгрөг төвлөрүүлэн зарцуулсан. 2014 онд 070015009 тоот дансанд 909540099 төгрөгийн төсвийн орлого, нэмэлт санхүүжилтийн 070037402 тоот дансанд 4- төгрөгийг төвлөрүүлж зарцуулсан байна. Дээрх төрийн сангийн болон нэмэлт санхүүжилтийн дансаар зарцуулагдсан зарлагыг он оноор нь анхан шатны санхүүгийн баримттай тулган шалгалт хийж үзэхэд 2012 онд үндсэн үйл ажиллагаанаас гадна ААН, байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээгээр 96414705 төгрөгийн ажил гүйцэтгэж үүнээс 38057550 төгрөгийг өөрийн орлогоор төвлөрүүлсэн боловч уг хөрөнгөөр авсан бараа материал ажил үйлчилгээний анхан шатны баримтыг бүрдүүлээгүй орлогыг данс бүртгэлд тусгалгүйгээр шууд зарцуулсан байна.

Дээрх 38057550 төгрөгийг задалж үзвэл 2012 онд аймгийн музейн хашаа тохижилтын тендэрт шалгарч 65134527 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэж тендерийн ажилд 38057550 төгрөгийг зарцуулж үлдэгдэл 26705702 төгрөгийг өөрийн орлогоор тооцон авч санхүүгийн анхан шатны баримтгүй зарцуулсан. МСҮТ-ийн суралцагчдын аан нэгж байгуулагуудад дадлага хийсэн ажлын хөлсөнд 24175000 төгрөгийг дансанд төвлөрүүлж 70 хувь буюу 16922500 төгрөгийг оюутнуудад олгож үлдэгдэл 30 хувь буюу 7252500 төгрөгийг өөрийн орлогоор төвлөрүүлж “Гэрэлт ой” ХХК-наас цемент худалдан авсан боловч орлогод авалгүй шууд зарцууулсан байна.

Түр сургалтын төлбөрийн 7101600 төгрөгийг төвлөрүүлж үүнээс 4099384 төгрөгөөр шатахуун худалдан авсан гэх боловч замын хуудасгүй анхан шатны баримтгүй байсан. Дээрх зарцуулалт нийлээд 38057550 төгрөг болж байна. 2013 онд үндсэн үйл ажиллагаанаас гадна аан нэгж байгуулага, иргэдтэй байгуулсан гэрээгээр нийт 109227571 төгрөгийн ажил гүйцэтгэж өөрийн орлогоор 31205450 төгрөгийг төвлөрүүлж бараа материал худалдан авсан гэх боловч анхан шатны баримт байхгүй, орлогоо данс бүртгэлт бүртгэлгүй шууд зарцуулсан.

Анхан шатны баримтгүй 31205450 төгрөгийг задалж үзвэл Дорноговь аймгийн МСҮТ-ийн хичээлийн дотуур байрны цонх солих тендерт шалгарч 46459268 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэж тендерийн ажилд 29505683 төгрөгийг зарцуулж үүнээс 16204086 төгрөгийг өөрийн орлогоор тооцон сургуулийн засвар, тээвэр, шатахууны зардалд зарцуулсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүй байсан. Суралцагчдын дадлагын ажлын хөлсөнд 44657898 төгрөг төвлөрүүлсэнээс 29656534 төгрөгийг оюутнуудад олгож 15001364 төгрөгийг өөрийн орлогоор тооцон зарцуулсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүй байсан.

2014 онд үндсэн үйл ажиллагаанаас гадна аан, байгууллагатай гэрээ хийж 183059980 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн. Үүнээс 77228508 төгрөгийг өөрийн орлогоор төвлөрүүлсэн боловч данс бүртгэлд бүртгэлгүйгээр зарцуулсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүй байсан. Уг 77228508 төгрөгийг задалж үзвэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын морь барианы газар байгуулах 79052513 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэж уг ажилд 46749590 төгрөгийг зарцуулж 32302923 төгрөгийг өөрийн орлогоор тооцон сургуулийн ойн арга хэмжээ, тээвэр, шатахууны зардалд зарцуулсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүй байсан.

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн барилгын дээврийн засварын 79959865 төгрөгийн өртөгтэй ажлыг гүйцэтгэж тендерийн ажилд 41279111 төгрөгийг зарцуулж үүнээс 37230065 төгрөгийг өөрийн орлогоор тооцон сургуулийн засвар тээвэр, шатахууны зардалд зарцуулсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүй байсан.

Оюутнуудын аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн дадлагын ажлын хөлсөнд 17358291 төгрөгийг зарцуулахдаа 70 хувь буюу 9662771 төгрөгийг оюутнуудад олгож 30 хувь буюу 7695520 төгрөгийг өөрийн орлогоор суутган авч зарцуулсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтгүй байсан.  

Дорнод аймгийн МСҮТ-ийн захирал, нягтлан бодогч *******о-а нар нь үндсэн үйл ажиллагаанаас гадна ААН, байгууллагатай хийсэн гэрээгээр орж ирсэн орлогоос 2012 оноос 2014 онуудад нийт 146491508 төгрөгийг өөрийн орлогод тусгалгүйгээр санхүүгийн анхан шатны баримтгүй шууд зарцуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэх мэдүүлэг /8-р хх-ийн 187-190/  

Гэрч З.Г-д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2010-2011 онуудад шатахуун зарцуулсан тухай замын хуудсаа цаг тухай бүр нь бүртгэж, захирлаар баталгаажуулж гарын үсэг зуруулж аваад нягтлантай тооцоо хийдэг байсан. 2012 оноос Музейн тендерийн ажилд явж эхэлснээс хойш шатахууны зарцуулалтын тайлан буюу замын хуудсаа бөглөж өгөхөө больсон. Би уг нь захирал Ц-а, нягтлан Б-уяа нарт замын хуудсаа бөглөж өгөх үү? та баталгаажуулах уу? гэж удаа дараа асууж байсан боловч “за яахав, тэгж байгаад болоорой, би завгүй явж байна” гэж хэлдэг болсон. Ерөнхийдөө бол шатахууны зарцуулалтын тайланг даргын зүгээс баталгаажуулж, нягтлан бодогчийн зүгээс хянахаа больсон гэж хэлж болно. Бусад жолооч нар ч гэсэн замын хуудсаа бичиж, баталгаажуулж, нягтлантай тооцуулахаа больсон болохоор ингээд яваад байж болох байх гэж ойлгодог болсон гэх мэдүүлэг...” /10-р хх-ийн 30-31/   

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...МСҮТ-ийн нягтлан бодогч, нярав, захирал нараас шатахуун зарцуулсан талаарх замын хуудсыг бичиж өгөхийг шаардаж байгаагүй. Бусад жолооч нар замын хуудас бичиж өгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Би урьд нь өөр байгууллагад жолоочоор ажиллаж байгаагүй учраас замын хуудас хэрхэн бичдэг талаар мэддэггүй байсан. Би захирлын яв гэсэн газар нь яваад, ир гэсэн газар нь ирдэг байсан. Захирал хэлээгүй тохиолдолд шатахуун түгээх станцаас бензин авах гээд очиход бензин өгдөггүй байсан. Би захирлын хэлсний дагуу бензинээ аваад түүнд болон бусад ажилчдад үйлчлээд л ажиллаад ирсэн гэх мэдүүлэг. /10-р хх-ийн 33-34/  

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тодорхойлолтыг үзлээ. Ц-ва гэдэг хүний надаас гуйгаад бичүүлж авч явсан тодорхойлолт мөн байна. Би энэ бичгийг өөрөө гараараа бичсэн юм. 2014 онд миний эхнэр Нарантуяа руу манай баз хүргэний ах нь Дорнод аймгаас цемент авахаар ярьсан юм байна лээ. Эхнэр маань миний Хаан банкны -9 тоот хувийн дансны дугаарыг өгөөд мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн байсан. Би тухайн үед дансаа шалгаад үзэхэд 4625000 төгрөг буюу ойролцоогоор 25 тонн цементний мөнгө орсон байсан болохоор Улаанбаатарт ачиж буулгах ангийн харъяа 44 дүгээр захад байрладаг агуулахынхаа няравт хэлээд цементыг нь өгөөд явуул гэж хэлсэн. Би тухайн цементыг ямар хүн хэзээ ямар автомашинаар ирж авсан талаар огт мэдэхгүй байна. Би энэ талаар Ц- гэдэг хүнд тодорхойлолтод бичээд явуулсан. Энэ тодорхойлолтод бичсэн бүх зүйл үнэн гэх мэдүүлэг. /10-р хх-ийн 35-36/  

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ...Ямар ч байсан би Дорноговь аймгийн МСҮТ-ийн гуанзыг 2011 оны 9 сараас 2012 оны 06 сар хүртэл ажиллуулсан юм. Намайг гуанз ажиллуулж байхад Ц-а ажилчдаараа Дорноговь аймгийн МСҮТ-ийн байрны дээврийг засуулах ажил хийлгэж байсан бөгөөд надтай ирж уулзаад “манай ажилчдад хоолыг нь хийгээд өгч байгаарай 500000 төгрөгний цалин өгнө” гэж хэлээд материалыг нь авч өгсөн. Би тогоочоороо хоолыг нь хийлгээд тухайн үед Ц-а гуайн ажилчдын хоолыг өгсөн. Миний цалинг өгөхгүй байж байгаад дараа нь өгснийг санаад байсан боловч хэзээ өгснийг санахгүй байсан учраас банкнаас дансныхаа хуулгыг авч үзлээ. Миний данс руу 2013 оны 02 сарын 20-ны өдөр 3262124 төгрөгийг шилжүүлсэн байна. Дансны хуулгаа харахад би тухайн мөнгөнөөс 50000 төгрөгийг нь өөртөө аваад охиныхоо сургалтын төлбөрт өгсөн. Үлдсэн мөнгийг нь овогтой О-гийн 5- тоот данс руу нийт 2450000 төгрөгийг 2013 оны 02 сарын 20-ны өдөр 500000 төгрөг, 500000 төгрөг, 1450000 төгрөгөөр 3 хувааж шилжүүлсэн. 150000 төгрөгийг Дорноговь аймгийн МСҮТ-ийн нягтлан бодогч Дэлгэрбуянгийн данс руу шилжүүлээд дууссан гэх мэдүүлэг. /10-р хх-ийн 45/  

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компани 2014 оны 07 сарын 04-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос бараа материалаа импортолсон байсан. Энэ ирсэн барилгын материалаас Дорнод аймгийн МСҮТ-ын дарга Ц-а худалдан авалт хийгээд нэхэмжлэл бичүүлж аваад явсан. Ц-а гуай манай компаниас ойролцоогоор тус бүр нь 32000 төгрөгийн үнэтэй хар панерыг 31 орчим ширхэгийг худалдаж аваад 1010000 төгрөгийг шилжүүлсэн байна. Манай компани дээр гийн авч явсан материалын талаар хар дэвтэртээ бичсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /10-р хх-ийн 52-53/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би банкнаас мөнгө зээлээд тухайн ажлаа хийлгэчихсэн байсан учраас Дорнод аймгийн МСҮТ-ийг санхүүжилтээ авсных нь дараа мөнгөө авна гэж тооцоод санхүүжилтээ авсан эсэхийг асуух гээд *******, нягтлан Б-а нар руу залгаад байсан боловч утсаа авахгүй зугтаагаад байсан юм. Тэгсэн харин санхүүжилтээ 2014 оны 11 сард авчихаад мөнгөө өгөхгүй зугтаагаад байсан болохоор нь Улаанбаатар хотод нэг зөвлөгөөн болох үеэр Ц-а гуайтай тааралдаад “би өр зээл ихтэй байна, надаар зээл авахуулж бараа авахуулчихаад мөнгөө өг л дөө” гэж хэлж загнаж байж Шаргын модот цэцэрлэг ХХК-нийхаа дансаар 6663000 төгрөг шилжүүлж авсан гэх мэдүүлэг. /10-р хх-ийн 64-65/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Ц-а гэх хүнийг танихгүй. Манайхаас элс, хайрга, дайрга, усыг Дорнод аймгаас авч байна гэж анх мэдээгүй. Сүхбаатар аймгийн МСҮТ авч байна гэж ойлгосон. Манай компаний дансыг ашиглаад мөнгө гаргаж авсан. Би дансаа ашиглуулсан зүйл байхгүй гэх мэдүүлэг. /10-р хх-ийн 71/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Т-н дарга гэрээн дээр гарын үсэг зуруулахаар намайг ажил явдалтай байхад ирж 2014 оны 12 сарын 09-ний өдөр гарын үсэг зуруулсан. Тэгээд ажил явдлаа дуусгаад ажилдаа ирэхэд тухайн ажлын санхүүжилтыг олгочихсон байсан. Эзэнтэй Монгол хөтөлбөрийн Ногоон ажил арга хэмжээ нь нийтийн эзэмшлийн талбайг мод тарих, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэхэд зорилго нь оршиж байгаа юм гэх мэдүүлэг...” /10-р хх-ийн 82-83/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Үнэн хэрэгтээ 2014 оны 09 сарын 02-ны өдөр ******* миний утас руу яриад “Бэлэн мөнгө гаргачих компаний данс байна уу, мөнгө гаргамаар байна” гэж надаас асуусан. Би төрсөн ах “Далай ээж ургац” ХХК-ний дансны дугаарыг ахаасаа асууж аваад ******* руу мессежээр явуулсан юм. Тухайн өдрөө ******* над руу яриад 6400000 төгрөг “Далай ээж ургац” ХХК-ний данс руу шилжүүлчихлээ, би хүн явуулчихъя, мөнгийг нь өгөөд явуулаарай гэж хэлсэн. Би *******д төрсөн ах утасны дугаарыг хэлж өгсөн. Ердөө ийм л юм болсон. Би ******* руу 100 айлаас хар цаас худалдаж аваад явуулсан зүйл байхгүй гэх мэдүүлэг...” /10-р  хх-ийн 105-106/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Музейн тохижилтын ажилд огт оролцоогүй. Би тоосго худалдаалах ажил хийдэггүй. ******* захирлыг яагаад миний дансруу мөнгө шилжүүлснийг санахгүй байна. Би тоосго татах, бараа материал нийлүүлэх ажлыг хийгээд байдаггүй. Энэ ажлыг нярав хийдэг шүү дээ. ******* захирал миний данс руу мөнгө шилжүүлж банкнаас авахуулаад өөрөө авсан байж магадгүй. Энэ баримтаар “Орлого тээврийн хөлс” гэсэн утгаар дугаартай тоот дансруу Ц-ын дансруу 620000 төгрөгний Хадгаламж банкны орлогын мэдүүлгийг үзлээ. Энэ мөнгийг би шилжүүлээгүй. Энэ баримтан дээрх харилцагчийн гарын үсэг гэсний хойд талд Ц-а захирлын гарын үсэг байна. Миний гарын үсэг байхгүй байна. Тэгэхээр би мөнгө шилжүүлээгүй гэсэн үг. Бас “Орлого тээврийн хөлс” гэсэн утгаар мөнгийг шилжүүлж миний нэрийг ашигласан байна. захирал өөрөө гарын үсэг зураад хүүхдийнхээ дансруу мөнгө шилжүүлсэн байна шүү дээ гэх мэдүүлэг...” /10-р хх-ийн 112-113/  

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Надруу Ц-а дарга мөнгө шилжүүлж бараа материал захьсан зүйл огт байхгүй. Миний төрсөн дүү нь Ц-а гуайд 2014 оны 01 сард маркийн автомашиныг 5 сая төгрөгөөр худалдсан. ...Ц-а дарга машины үнэ 5 сая төгрөгөө өгөх боломжтой боллоо, гэхдээ хувь хүний дансаар өгч болохгүй аж ахуйн нэгжийн дансаар өгье гэсэн юм. Би 5 сая төгрөгөө авах гэж байсан болохоор найз гуйж байгаад Улаанбаатар хотод байдаг барилгын засал хийдэг компанийх нь нэрээр 5 сая төгрөгний нэхэмжлэх бичээд өгөөч гэж гуйсан. Нэхэмжлэхийг майлээр МСҮТ-рүү явуулсан. Нэхэмжлэх бичиж өгсний дараа 2-3 хоногийн дараа санагдаж байна манай найз над руу утсаар ярьж мөнгө чинь орчихлоо гэсэн гэх мэдүүлэг...” /10-р хх-ийн 112-113/

Гэрч Ч.Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ын автомашиныг худалдаж авах гэж байгаа талаараа Ц-а ахад хэлэхэд Хайлюкс сайн машин шүү дээ, авбал авахгүй юу даа, ах нь ер нь та нарт тусалж чаддаггүй юм чинь одоо чамайг автомашин авахад чинь тусална, 5 сая төгрөгийг ах нь өгье” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /10-р хх-ийн 123-124/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засгийн мэргэшсэн шинжээч нарын  2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот дүгнэлтэнд

Дорнод аймгийн МСҮТөв нь үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж, иргэдтэй гэрээгээр нийт 369966846 төгрөгийн орлого олсноос зориулалтын дагуу 245277520 төгрөг зарцуулсан, 39943369 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан, 54398871 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор, 22347086 төгрөг нь зарцуултын баримтгүй тул зөрчлөөр тогтоож байна гэжээ. /10-р хх-ийн 134-143-рт/

Шинжээч Ж.Жанилгааныг байцаасан тэмдэглэл /10-р хх-ийн 155-159/

Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн М.Нямдэмбэрэлийн  2016 оны 04 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /10-р  хх-ийн 167-169/

Шинжээч М.Нямдэмбэрэлийг байцаасан тэмдэглэл /10-р хх-ийн 170-171/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналстикийн шинжээч Э.Солонгын 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 2302 тоот дүгнэлт /10-р  хх-ийн 181-182-рт/  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналстикийн ахлах шинжээч Д.Эхбаярын 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 2626 тоот дүгнэлт /10-р хх-ийн 194-195/     

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч *******албадрах гаргасан 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 1660 тоот дүгнэлт / 2-р х-ийн 94-9/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь: Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн нягтлан бодогч *******-тай урьдчилан үгсэж тохиролцож, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд нийт 25,109,210 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Үүнд:   

2012 онд Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагчдын дадлага ажлын хөлс ба түр сургалтын орлогоос “НИК” ХХК-ний тоот данс руу шилжүүлж, МСҮТ-ийн автомашинуудад шатахуун авч хэрэглэх зөвшөөрөл олгосон гэх боловч шатахууныг ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр зарцуулж, нийт 4,099,348 /Дөрвөн сая ерөн есөн мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг үрэгдүүлсэн.

  • 2012 оны 03 сарын 07-ны өдөр 226,758 төгрөг,
  • 2012 оны 08 сарын 27-ны өдөр 2,299,950 төгрөг,
  • 2012 оны 08 сарын 30-ны өдөр 38,900 төгрөг,
  • 2012 оны 08 сарын 30-ны өдөр 1,533,740 төгрөг,
  • 2013 онд Дорноговь аймгийн МСҮТ-ийн хичээлийн болон дотуур байрны дээвэр, дотуур байрны цонх солих тендерийн ажлын орлогоос 3,262,124 төгрөгийг 2013 оны 02 сарын 19-ний өдөр гийн Худалдаа хөгжлийн банкны 4- тоот данс руу шилжүүлж, гийн цалинд 500,000 төгрөгийг олгож зориулалтын дагуу зарцуулсан байх боловч түүнээс 2013 оны 02 сарын 20-ны өдөр 2,450,000 төгрөгийг өөрийн эхнэр Н.Оюунчимэгийн Хаан банкны 5034427437 тоот дансаар буцаан шилжүүлэн авч завшсан.   

2013 оны 02 сарын 20-ны өдөр гаар 150,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408034907 тоот данс руу үндэслэлгүйгээр шилжүүлүүлсэн, гийн дансанд үлдсэн 162,124 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулалгүйгээр түүнд захиран зарцуулах боломж олгож 312,124 төгрөгийг үрэгдүүлсэн.

Уг орлогоос “НИК” ХК-ний Хаан банкны тоот данс руу шилжүүлж, төсөвт суугдаагүй шатахууны зардалд 1,349,150 төгрөг, төсөвт суугдаагүй бусад зардалд мөнгө шилжүүлж 3,626,812 төгрөгийг зарцуулж нийт 4,975,962 үрэгдүүлсэн

  • 2013 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
  • 2013 оны 02 сарын 29-ний өдөр 349,150 төгрөг,
  • 1,500,000 төгрөгийг 2013 оны 02 сарын 27-ны өдөр “Ихчулуут” ХХК-ний Хаан банкны тоот данс руу,
  • 1,039,500 төгрөгийг 2013 оны 02 сарын 28-ны өдөр Хаан банкны тоот хувийн харилцах данс руу,
  • 1,087,312 төгрөгийг 2013 оны 06 сарын 18-ны өдөр Хаан банкны тоот хувийн харилцах данс руу тус тус шилжүүлж, шатахууны зардалд зарцуулсан гэх боловч зарцуулалтын талаарх нотлох баримтгүй нийт 4,975,962 төгрөгийг үрэгдүүлсэн.

2013 онд Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагчдын дадлага ажлын хөлсний орлогоос НИК ХХК-ний Хаан банкны тоот данс руу “шатахууны үнэ” нэрээр мөнгө шилжүүлж, МСҮТ-ийн автомашинуудад шатахуун авч хэрэглэх зөвшөөрөл олгосон гэх боловч шатахууныг ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр зарцуулж нийт 4,338,219 /Дөрвөн сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг үрэгдүүлсэн.

  • 1,221,620 төгрөгийг 2013 оны 06 сарын 27-ны өдөр,
  • 1,581,220 төгрөгийг 2013 оны 09 сарын 30-ны өдөр,
  • 713,989 төгрөгийг 2013 оны 11 сард,
  • 821,390 төгрөгийг 2013 оны 11 сарын 28-ны өдөр тус тус шилжүүлсэн.
  •  2014 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын морь барианы тендерийн ажлын орлогоос Ник ХХК-ний Хаан банкны тоот данс руу шилжүүлж, МСҮТ-ийн автомашинуудад шатахуун авч хэрэглэх зөвшөөрөл өгсөн гэх боловч “нэхэмжлэх, зарлагын падаан, замын хуудасгүй”, ямар ажилд зарцуулсныг нотлох баримтгүйгээр шатахууныг зарцуулж 8,933,557 төгрөгийг үрэгдүүлсэн.
  • 1,145,510 төгрөгийг 2014 оны 06 сарын 30-ны өдөр, 
  • 4,438,135 төгрөгийг 2014 оны 07 сарын 30-ны өдөр,
  • 157,732 төгрөгийг 2014 оны 09 сарын 30-ны өдөр,
  • 664,000 төгрөгийг 2014 оны 10 сарын 31-ний өдөр,
  • 2,528,180 төгрөгийг 2014 оны 11 сарын 28-ны өдөр тус тус шилжүүлсэн

2014 онд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас тус төвд 41944777 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Үүнд:

2014 онд Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн барилгын дээврийн заслын тендерийн ажлын орлогоос 25073065 төгрөгийн хохирол учруулсан.

- 6,400,000 төгрөгийг 2014 оны 09 сарын 02-ны өдөр “Далай ээж ургац” ХХК-ний Хаан банкны 5028859633 тоот данс руу шилжүүлж, бараа материал худалдаж авах нэрээр хуурамч нэхэмжлэл бичүүлж, данс ашигласны төлбөрт 100,000 төгрөгийг захирал Д.Энхээд өгч, 6,300,000 төгрөгийг буцаан авч ашигласан,

- 5,001,500 төгрөгийг 2014 оны 12 сарын 02-ны өдөр “Штайнбрюке” ХХК-ний Хаан банкны 5020643191 тоот данс руу шилжүүлж, барилгын материал, банз, хадаас, цайрдсан төмөр, дүнзэнцэр худалдаж авах нэрээр хуурамч нэхэмжлэл, зарлагын падаан бичүүлж, данс ашигласны төлбөрт 501,500 төгрөгийг захирал д өгч, 4,500,000 төгрөгийг д худалдаж авсан автомашиныхаа төлбөрт өгсөн.

- 7,200.000 төгрөгийг 2014 оны 12 сарын 02-ны өдөр “Хүй голомт” ХХК-ний Хаан банкны 5003634450 тоот данс руу шилжүүлж, Цемент худалдаж авах нэрээр хуурамч баримт бүрдүүлж дансыг нь ашиглан, мөнгийг буцаан авч ашигласан.

- 1,750,000 төгрөгийг 2014 оны 11 сарын 27-ны өдөр “Тэгштал” ХХК-ний Хаан банкны 5405200244тоот данс руу шилжүүлж, тээврийн зардал нэрээр хуурамч баримт бүрдүүлж, Ц.Уранзангилаагаас зээлсэн мөнгөнийхөө төлбөрт өгсөн.

- 2,137,500 төгрөгийг 2014 оны 12 сарын 03-ны өдөр нярав Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу “Ажлын хөлс-Морь бариа” нэрээр шилжүүлж, үйлчлэгч Г.Оюунбаатараас зээлж хувьдаа ашигласан мөнгөнийхөө төлбөрт тооцож өгсөн.

- 2,584,065 төгрөгийг 2014 оны 12 сарын 16-ны өдөр нярав Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу сурагчдын ажлын хөлс олгох нэрээр шилжүүлж, Хаан банкны тоот дансаараа буцаан авч ашигласан,

2014 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын морь барианы тендерийн ажлын орлогоос 16,871,712 төгрөгийн хохирол учруулсан.

- 4,850,000 төгрөгийг 2014 оны 08 сарын 27-ны өдөр “Хүй голомт” ХХК-ний Хаан банкны 5003634450 тоот данс руу шилжүүлж, тоосго, хар цаас, банз худалдаж авах нэрээр хуурамч баримт бүрдүүлж, тухайн компаний дансыг ашиглаж, мөнгийг буцаан авч ашигласан,

- 2,740,000 төгрөгийг 2014 оны 08 сарын 28-ны өдөр ХХК-ний Хаан банкны 5405200244 тоот данс руу “Цемент төмөр”нэрээр шилжүүлж, тээвэр хийх нэрээр хуурамч гэрээ, нэхэмжлэл бичүүлж бүрдүүлэн, Ц.Уранзангилаагаас зээлсэн мөнгөнийхөө төлбөрт тооцож өгсөн,

- 7,150,991 төгрөгийг 2014 оны 07 сарын 18-ны өдөр Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу шилжүүлж, түүнээс буцаан авч хувьдаа ашигласан,

- 2,130,721 төгрөгийг 2014 оны 08 сарын 29-ний өдөр Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу “Ажлын хөлс” нэрээр шилжүүлж, тушаал шийдвэргүйгээр олгосон,

-Мөн Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан *******-тай үгсэж урьдчилан тохиролцон давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Доржбаатарын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлэг хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,

- “” хоршооны дарга С.Баасандаваагийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга *******аасандаваагаар гарын үсэг зуруулж, *******-ай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

“” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5-3 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны тоот дансаараа шилжүүлэн авч ашигласан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга *******-д жолооч Т.Энхбатаар нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,126,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч *******-а нь Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус төвийн захирлаар ажиллаж байсан *******-тай урьдчилан үгсэж тохиролцож, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдэрлэлийн төвд нийт 25,109,210 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Үүнд:  

1.2012-2014 оны хооронд МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр 22,659,210 төгрөгийг үрэгдүүлсэн, 2,450,000 төгрөгийг хувьдаа завшсан хэргийг *******-тай урьдчилан үгсэж тохиролцож үйлдэж Дорнод аймгийн МСҮТ-д 25,109,210 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2012 онд Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагчдын дадлага ажлын хөлс ба түр сургалтын орлогоос “НИК” ХХК-ний тоот данс руу шилжүүлж, МСҮТ-ийн автомашинуудад шатахуун авч хэрэглэх зөвшөөрөл олгосон гэх боловч шатахууныг ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр зарцуулж, нийт 4,099,348 /Дөрвөн сая ерөн есөн мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг үрэгдүүлсэн.

  • 2012.03.07-ны өдөр 226,758 төгрөг,
  • 2012.08.27-ны өдөр 2,299,950 төгрөг,
  • 2012.08.30-ны өдөр 38,900 төгрөг,
  • 2012.08.30-ны өдөр 1,533,740 төгрөг,
  • 2013 онд  Дорноговь аймгийн МСҮТ-ийн хичээлийн болон дотуур байрны дээвэр, дотуур байрны цонх солих тендерийн ажлын орлогоос 3,262,124 төгрөгийг 2013.02.19-ний өдөр гийн Худалдаа хөгжлийн банкны 408035041 тоот данс руу шилжүүлж, гийн цалинд 500,000 төгрөгийг олгож зориулалтын дагуу зарцуулсан байх боловч түүнээс 2013.02.20-ны өдөр 2,450,000 төгрөгийг Н.Оюунчимэгийн Хаан банкны 5034427437 тоот дансаар шилжүүлэн авч завшсан.

2013.02.20-ны өдөр гаар 150,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408034907 тоот данс руу үндэслэлгүйгээр шилжүүлүүлсэн, гийн дансанд үлдсэн 162,124 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулалгүйгээр түүнд захиран зарцуулах боломж олгож 312,124 төгрөгийг үрэгдүүлсэн.

Уг орлогоос “НИК” ХК-ний Хаан банкны тоот данс руу шилжүүлж, төсөвт суугдаагүй шатахууны зардалд 1,349,150 төгрөг, төсөвт суугдаагүй бусад зардалд мөнгө шилжүүлж 3,626,812 төгрөгийг зарцуулж нийт 4,975,962 үрэгдүүлсэн

  • 2013.02.28-ны өдөр 1,000,000 төгрөг,
  • 2013.02.29-ны өдөр 349,150 төгрөг,

                 -1,500,000 төгрөгийг 2013.02.27-ны өдөр “Ихчулуут” ХХК-ний Хаан банкны тоот данс руу,

  • 1,039,500 төгрөгийг 2013.02.28-ны өдөр Хаан банкны тоот хувийн харилцах данс руу,
  • 1,087,312 төгрөгийг 2013.06.18-ны өдөр Хаан банкны тоот хувийн харилцах данс руу тус тус шилжүүлж, , шатахууны зардалд зарцуулсан гэх боловч зарцуулалтын талаарх нотлох баримтгүй нийт 4,975,962 төгрөгийг үрэгдүүлсэн.

         2013 онд Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагчдын дадлага ажлын хөлсний орлогоос “НИК” ХХК-ний Хаан банкны тоот данс руу “шатахууны үнэ” нэрээр мөнгө шилжүүлж, МСҮТ-ийн автомашинуудад шатахуун авч хэрэглэх зөвшөөрөл олгосон гэх боловч шатахууныг ямар ажилд зарцуулсан талаарх баримтуудыг хөтлөлгүй, батлагдсан төсөв, замын хуудас, нотлох баримтгүйгээр зарцуулж нийт 4,338,219 /Дөрвөн сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг үрэгдүүлсэн.

  • 1,221,620 төгрөгийг 2013.06.27-ны өдөр,
  • 1,581,220 төгрөгийг 2013.09.30-ны өдөр,
  • 713,989 төгрөгийг 2013.11 сард,
  • 821,390 төгрөгийг 2013.11.28-ны өдөр тус тус шилжүүлсэн.

  2014 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын морь барианы тендерийн ажлын орлогоос “Ни”к ХХК-ний Хаан банкны тоот данс руу шилжүүлж, МСҮТ-ийн авто машинуудад шатахуун авч хэрэглэх зөвшөөрөл өгсөн гэх боловч “нэхэмжлэх, зарлагын падаан, замын хуудасгүй”, ямар ажилд зарцуулсныг нотлох баримтгүйгээр шатахууныг зарцуулж 8,933,557 төгрөгийг үрэгдүүлсэн.

  • 1,145,510 төгрөгийг 2014.06.30-ны өдөр, 
  • 4,438,135 төгрөгийг 2014.07.30-ны өдөр,
  • 157,732 төгрөгийг 2014.09.30-ны өдөр,
  • 664,000 төгрөгийг 2014.10.31-ны өдөр,
  • 2,528,180 төгрөгийг 2014.11.28-ны өдөр.

 

2. 2014 МСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй гэрээгээр болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж олсон орлогоос хуурамч санхүүгийн материал бүрдүүлэн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн данс руу МСҮТ-ийн данснаас мөнгө шилжүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан давтан үйлдлээр  *******-тай хамтран ашигласны улмаас тус төвд 41,944,777 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Үүнд: 2014 онд Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн барилгын дээврийн заслын тендерийн ажлын орлогоос 25,073,065 төгрөгийн хохирол учруулсан,

  • 6,400,000 төгрөгийг 2014.09.02-ны өдөр “Далай ээж ургац” ХХК-ний Хаан банкны 5028859633 тоот данс руу шилжүүлж, бараа материал худалдаж авах нэрээр хуурамч нэхэмжлэл бичүүлж, данс ашигласны төлбөрт 100,000 төгрөгийг захирал Д.Энхээд өгч, 6,300,000 төгрөгийг буцаан авч ашигласан,

-5,001,500 төгрөгийг 2014.12.02-ны өдөр “Штайнбрюке” ХХК-ний Хаан банкны 5020643191 тоот данс руу шилжүүлж, барилгын материал, банз, хадаас, цайрдсан төмөр, дүнзэнцэр худалдаж авах нэрээр хуурамч нэхэмжлэл, зарлагын падаан бичүүлж, данс ашигласны төлбөрт 501,500 төгрөгийг захирал д өгч, 4,500,000 төгрөгийг д худалдаж авсан автомашиныхаа төлбөрт өгсөн.

-7,200.000 төгрөгийг 2014.12.02-ны өдөр “Хүй голомт” ХХК-ний Хаан банкны 5003634450 тоот данс руу шилжүүлж, Цемент худалдаж авах нэрээр хуурамч баримт бүрдүүлж дансыг нь ашиглан, мөнгийг буцаан авч ашигласан.

-1,750,000 төгрөгийг 2014.11.27-ны өдөр “” ХХК-ний Хаан банкны 5405200244тоот данс руу шилжүүлж, тээврийн зардал нэрээр хуурамч баримт бүрдүүлж, Ц.Уранзангилаагаас зээлсэн мөнгөнийхөө төлбөрт өгсөн.

-2,137,500 төгрөгийг 2014.12.03-ны өдөр нярав Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу “Ажлын хөлс-Морь бариа” нэрээр шилжүүлж, үйлчлэгч Г.Оюунбаатараас зээлж хувьдаа ашигласан мөнгөнийхөө төлбөрт тооцож өгсөн.

-2,584,065 төгрөгийг 2014.12.16-ны өдөр нярав Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу сурагчдын ажлын хөлс олгох нэрээр шилжүүлж, Хаан банкны тоот дансаараа буцаан авч ашигласан,

2014 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын морь барианы тендерийн ажлын орлогоос 16,871,712 төгрөгийн хохирол учруулсан.

-4,850,000 төгрөгийг 2014.08.27-ны өдөр “Хүй голомт” ХХК-ний Хаан банкны 5003634450 тоот данс руу шилжүүлж, тоосго, хар цаас, банз худалдаж авах нэрээр хуурамч баримт бүрдүүлж, тухайн компаний дансыг ашиглаж, мөнгийг буцаан авч ашигласан,

-2,740,000 төгрөгийг 2014.08.28-ны өдөр ХХК-ний Хаан банкны 5405200244 тоот данс руу “Цемент төмөр” нэрээр шилжүүлж, тээвэр хийх нэрээр хуурамч гэрээ, нэхэмжлэл бичүүлж бүрдүүлэн, Ц.Уранзангилаагаас зээлсэн мөнгөнийхөө төлбөрт тооцож өгсөн,

-7,150,991 төгрөгийг 2014.07.18-ны өдөр Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу шилжүүлж, түүнээс буцаан авч хувьдаа ашигласан,

-2,130,721 төгрөгийг 2014.08.29-ны өдөр Н.Алтансувдын Төрийн банкны 260000341445 тоот данс руу “Ажлын хөлс” нэрээр шилжүүлж, тушаал шийдвэргүйгээр олгосон хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийг,

              Шүүгдэгч *******-н нь шүүгдэгч *******тай үгсэж тохиролцож 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №37 дугаартай “Залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын гараа төслийг хэрэгжүүлэх” гэрээ байгуулж “Ажлын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж хадлан тэжээл бэлтгэсэн мэтээр Дорнод аймгийн Гурван загал сумын Засаг дарга Д.Доржбаатарын гэх тодорхойлолтуудыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөрийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн МСҮТ-ийн нэр бүхий 20 оюутны данс руу шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийг харилцах данснаас нь “багш нь чиний данс руу андуураад шилжүүлж хийсэн байна” гэж худал хэлж буцаан авахуулаад хувьдаа ашигласан,

            -“” хоршооны дарга С.Баасандаваагийн нэрээр “МСҮТ-ийн гадна орчны ногоон байгууламж төсөл” бичиж хэрэгжүүлээгүй мөртлөө 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэрэгжүүлэн ажилласан мэтээр ирцийн бүртгэл, тайлан зэргийг хуурамчаар үйлдэн, тус хоршооны дарга *******аасандаваагаар гарын үсэг зуруулж, *******-тай “Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэр бүхий 23 хүний данс руу шилжүүлсэн нийт 3,726,000 төгрөгийг буцаан авч хувьдаа ашигласан,

            -“” хоршооны “Монгол малын ашиг шим” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/34 тоот “Санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал гаргаж, төлбөрийн хүсэлтийн дагуу тус хоршооны Хаан банкны 5420282923 тоот данс руу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 8,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 7,300,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг “нөхөрлөл хоршооны дэмжлэг” нэрээр шилжүүлснийг өөрийн Хаан банкны Хөдөлмөрийн хэлтсийн дарга *******-д жолооч Т.Энхбатаар нь дамжуулан 11,650,000 төгрөгийг бэлнээр буцаан өгч нийт 23,160,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засгийн мэргэшсэн шинжээч нарын  2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот дүгнэлт “Дорнод аймгийн МСҮТөв нь үндсэн үйл ажиллагаанаас гадна аж ахуй нэгж, иргэдтэй гэрээгээр нийт 369966846 төгрөгийн орлого олсноос зориулалтын дагуу 245277520 төгрөг зарцуулсан, 39943369 төгрөгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан, 54398871 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор, 22347086 төгрөг нь зарцуулалтын баримтгүй тул зөрчлөөр тогтоож байна” гэх дүгнэлт /10-р хх-ийн 134-143/, шинжээч Ж.Жанилгааныг байцаасан тэмдэглэл /10-р  хх-ийн 155-159/, Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн М.Нямдэмбэрэлийн  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 167-169/, Шинжээч М.Нямдэмбэрэлийг байцаасан тэмдэглэл /10-р хх-ийн 170-171/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналстикийн шинжээч Э.Солонгын 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 2302 тоот дүгнэлт /10-р хх-ийн 181-182/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн кримналстикийн ахлах шинжээч Д.Эхбаярын 2016 оны 04 сарын 25-ны өдрийн 2626 тоот дүгнэлт /10-р хх-ийн 194-195/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч *******албадрахын гаргасан 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 1660 тоот дүгнэлт /2-р х-ийн 94-96/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзэх ба гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд шүүгдэгч *******, *******-яа, *******-ан нарыг гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан байх тул зохион байгуулагч гэж, мөн гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хоорондоо урьдчилан үгсэж тохиролцсон тул урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэж тус тус үзнэ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******-а “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байна. Гэвч түүний үйлдсэн хэрэг нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тухайлбал, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2012-2014 оны санхүүгийн баримт, шинжээч нарын дүгнэлт болон гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд 108 хуудас бүхий нотариатоор батлуулсан санхүүгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэ санхүүгийн баримтыг шүүхээс нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй, өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтаар шалгагдаж тогтоогдоогүй болон санхүүгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгагдаагүй баримт байх тул шүүхээс тэдний гаргаж өгсөн дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******, *******-ан нарын урьдчилан үгсэж тохиролцож, давтан үйлдсэн /хөдөлмөрийн хэлтэст учруулсан/ гэмт хэргийн нийт хохирлын хэмжээг 23160000 төгрөг гэж бичсэн боловч хохирлыг бодож тооцож үзэхэд 34000 төгрөгөөр зөрүүтэй гарч байх тул нийт хохирлын хэмжээг 23126000 төгрөгийн гэж, мөн шүүгдэгч *******-гийнгэмт хэргийн улмаас бусдад учруулсан нийт хохирлыг 90213986 төгрөггэснийг 90179986 төгрөг /зөрүү 34000 төгрөг/ гэж тус тус зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч *******-а нарыг урьдчилан үгсэж тохиролцож, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *******-ан, шүүгдэгч ******* нарыг урьдчилан үгсэж тохиролцож, давтан үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******о-н хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 15000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар нягтлан бодогч албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч *******, *******-а нарт холбогдох хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ныөмнө үйлдсэн байх тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамрагдаж байх тул тэдэнд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байх ба шүүгдэгч *******-с нийт 45089.993 төгрөгийг гаргуулж, 33526.993 төгрөгийг Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд, 11563.000 төгрөгийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /одоогийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст/ шүүгдэгч *******о-гаас 33526.993 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд, шүүгдэгч *******-гаас 11563.000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /одоогийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст/ тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******-н, *******-а нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөртэй тул шүүгдэгч *******-ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худгийн зүүн хэсэгт 12-р гудамжны -тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0614015638 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн сумын 1-р багийн Даавууны үйлдвэрийн урд талд --- тоотод байрлах, эрхийн бүртгэлийн Ү-061400742 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг, шүүгдэгч *******-ны эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ---- тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-06140023-7 дугаартай орон сууцыг,шүүгдэгч *******-гийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Дүнзэн гудамжны ---тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0614-00500 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-061405294 дугаартай газар, 1 дүгээр баг, Улаан худгийн хойд хэсэг гудамжны --- тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай Г-061402585 дугаартай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хэвээр үлдээж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний баримт бичгийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, шүүгдэгч *******-а нарыг урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч *******-г бусадтай урьдчилан үгсэж тохиролцсон, давтан үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-вын хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 15000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар нягтлан бодогч албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч *******-гийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийг хураах нэмэгдэл ял болон 5 жил 1 сарын хорих үндсэн ялыг, шүүгдэгч *******-гийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг хураах нэмэгдэл ял болон 5 жил 1 сарын хорих үндсэн ялыг тус тус 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-ас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 45089.993 төгрөгийг гаргуулж, 33526.993 төгрөгийг Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд, 11563.000 төгрөгийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /одоогийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс/, шүүгдэгч *******-гаас 33526.993 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд, шүүгдэгч *******-аас 11563.000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст /одоогийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс/ тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******о-ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худгийн зүүн хэсэгт 12-р гудамжны ----- тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-06115638 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн сумын 1-р багийн Даавууны үйлдвэрийн урд --- тоотод байрлах, эрхийн бүртгэлийн Ү-061407420 дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг, шүүгдэгч *******ө-ы эзэмшлийн эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ---- тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002337 дугаартай орон сууцыг, шүүгдэгч *******-гийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Дүнзэн гудамжны ----- тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-061405800 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-061400294 дугаартай газар, 1 дүгээр баг, Улаан худгийн хойд хэсэг гудамжны ----- тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай Г-061400285 дугаартай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хэвээр үлдээж бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний баримт бичгийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******-а, *******-н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭНХБААТАР

ШҮҮГЧИД                                     Л.БАТЖАРГАЛ

            Ү.ОДГЭРЭЛ