| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01460/И |
| Дугаар | 103/ШШ2025/01261 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/01261
| 2025 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2025/01261 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын *** байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******т холбогдох 2,730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* миний бие найз Э.*******ийн гуйлтаар 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн 3,2 гр 2,080,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 1,5 гр 650,000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгжийг ломбарданд тавьж хэрэглүүлсэн. Тухайн явдлаас хойш 5 сарын дараа тухайн ломбарднаас өөрөө авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Э.******* ломбарднаас чөлөөлж авсан болохыг мэдсэн. Өнөөдрийг хүртэл холбоо барих боломжгүй, миний гар утас, фэйсбүүк зэргийг блоколсон тул 2 бөгжний үнэ болох 2,730,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******ын нэхэмжилсэн 2,730,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй, ******* овогт *******ы *******т холбогдох 2,730,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,315 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 29,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ