| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01418/И |
| Дугаар | 103/ШШ2025/01268 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/01268
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2025/01268 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,049,793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,049,793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Харилцагч Т.*******-*******эс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М№840030003095042301 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,345,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь ************ тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Т.*******-*******эс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж М№840030003095042301 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 21,345,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,632,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,703 төгрөг нийт 24,049,793 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ
2.Хариуцагч Т.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 24,049,793 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Т.*******-******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 24,049,793 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,049,793 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 139,099 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 139,099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ