Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/01269

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/01269

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуурын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох 4,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн *******ийн ******* нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 5,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Гэвч зээлдэгч нь анх зээлсэн 5,000,000 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 560,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,440,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2. 4 дүгээр зүйлийн 4.3-т тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зөрчсөн төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны ****************дансанд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...,Багануур дүүргийн *******ын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, 4,440,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн *******ын газрын нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох 4,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 85,990 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,995 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ