| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01519/И |
| Дугаар | 103/ШШ2026/00108 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2026/00108
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2026/00108 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма гудамж, 31-1 дүгээр байр, Эн Эм товер оффис, 17 давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,376,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулсан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 93001-234402 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүний төлбөрт 4,213,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 134,072 төгрөг, нотариатын зардалд 29,000 төгрөг нийт 14,376,878 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.*******ээс гаргуулж банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Г.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,376,878 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,776,878 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******т хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,376,878 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 14,376,878 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийг 10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,776,878 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114,917 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 114,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ