| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00087/И |
| Дугаар | 103/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2026/00109
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2026/00109 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,998,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,998,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Харилцагч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М№*********************дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 35,956,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 30,084,571 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,827,116 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,895 төгрөг нийт 33,998,582 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,998,582 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,833,000 төгрөг,
- 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,835,582 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Б.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,998,582 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 33,998,582 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 2,833,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,835,582 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 163,971 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 163,971 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ