Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00010

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00010

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Стадион Оргил, Махатма Ганди гудамж, *** дүгээр байрны Эн Эм товер оффис, ** давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Сургалтын задгайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,752,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.*******,

Хариуцагч:Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулсан 732797 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-279608 дугаартай зээлэнд үндсэн төлбөрт 4,698,164 төгрөг, хүүний төлбөрт 1,494,403 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 35,412 төгрөг, нийт 6,227,979 төгрөг, 91017-12195 дугаартай зээлэнд үндсэн төлбөрт 5,000,000 төгрөг, хүүний төлбөрт 1,468,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,007 төгрөг нийт 6,493,856 төгрөг, нотариатын зардалд 31,000 төгрөг, бүгд 12,752,835 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.*******ээс гаргуулж, банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэгэнт зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа учраас тэр баримт хэрэгт ач хол*******олгүй, хэрвээ үнэхээр залилуулсан бол та өөрт учирсан хохирлоо иргэний шүүхийн шийдвэрээр нэхэж болно. Зээл төлөх хугацаан дээр эвлэрэх боломжтой, надад олгосон итгэмжлэлийн хүрээнд зээлийг 6 сарын хугацаанд төлөхөөр эвлэрэх саналтай байна гэв.

3.Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн цагдаагийн албанаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан энэ хүсэлтээсээ татгалзаж байна, би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зээл авсан нь үнэн, үнийн дүн дээр маргаан байхгүй, 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

4.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 218,995 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******т хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,752,835 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 12,752,835 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 218,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ