Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2026/00111

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2026/00111

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, МН тауэр, 12 давхар, 1207 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 8 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,652,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17855 тоот зээлийн гэрээ байгуулан 450,000 төгрөгийг 8,7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.*******аас үндсэн зээл 445,824 төгрөг, зээлийн хүү 1,050,988 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,820 төгрөг нийт 1,652,632 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 193,718 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,720 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,258,194 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 358,194 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагч Б.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,652,632 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 193,718 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,720 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,258,194 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 205-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 358,194 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,696 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 20,696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ