Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00011

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00011

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны ** тоотод байрлах, *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Сургалтын задгайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,388,907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч *******ын *******-оргил нь манай байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй хувийн хүүтэй, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр хувийн хэрэгцээний зориулалтаар зээлийг тус тус авсан. Тухайн үед салбар хариуцсан салбарын менежер нь тус зээлүүдэд зээлийн гэрээ хийлгүй, программд хуурамч гэрээ үүсгэж график гаргасан бөгөөд тухайн иргэний данс руу нь зээлийг шилжүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийг зээл олгосон өдрөөс хойш 6-7 сар тасралтгүй хүүг нь төлсөн. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийлгүй манай байгууллагыг хохироож байгаа тул тухайн иргэний дансанд шилжүүлсэн зээлийн дүнгээс төлөлт хийсэн дүнг хасаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцолгүй зөвхөн үндсэн зээл болох нийт 12,388,907 төгрөгийг Г.*******-*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Г.*******-******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,388,907 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11,188,907 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Г.*******-******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,388,907 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.*******-******* нь 12,388,907 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11,188,907 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,173 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 106,586 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамж 106,586 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ