| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00117/И |
| Дугаар | 103/ШШ2026/00116 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2026/00116
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2026/00116 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 567,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.*******-******* нь "******* ББСБ" ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2024 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр 820,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй авсан. Өнгөрсөн хугацаанд нийт 426,289 төгрөг төлсөн байна. Н.*******-******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 567,534 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Н.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 567,534 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Н.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 567,634 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,838 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 8,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ