| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00118/И |
| Дугаар | 103/ШШ2026/00121 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2026/00121
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2026/00121 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* нар овогт ******* *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,355,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.******* нь "******* ББСБ" ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,960,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй авсан. Өнгөрсөн хугацаанд нийт 426,289 төгрөг төлсөн байна. Г.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,355,340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Г.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,355,340 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 785,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 785,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 785,340 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Г.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* нар овогт ******* *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,355,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 2,355,340 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 785,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 785,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 785,340 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,317 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ