| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01561/И |
| Дугаар | 103/ШШ2026/00122 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2026/00122
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2026/00122 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах, ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******-******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 32,486,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 32,486,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* ******* банк ХК нь Б.*******той 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 0253/000389/2024 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,68 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 25,949,094 төгрөг, зээлийн хүү 6,199,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 316,573 төгрөг, нотариатын төлбөр 20,500 төгрөг нийт 32,486,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 32,486,060 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.******* нь ******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 32,486,060 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт *******-******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 32,486,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 160,190 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 160,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ