Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

2025           07          02                                          2025/ДШМ/36                         

 

 

 

 

Э.Б , О.Г , Г.Л   нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийж,

 

Шүүх хуралдаанд: прокурор Н.М ,

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгч О.Г, Г.Л нарын өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч Э.Б, О.Г, Г.Л,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч,  шүүгдэгч Г.Л-н давж заалдах гомдлоор Э.Б, О.Г, Г.Л нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

 

Шүүгдэгч Э.Б нь Хэнтий аймгийн .... нутаг дэвсгэр “Эргэцэг” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г.Л-той бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Б-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн мухар эр үхэр хулгайлж, түүнд 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ......... нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан А.Т-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр хулгайлж, түүнд 1.200.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ...... нутаг “Хуурай нуур” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ......... багийн нутаг “Хуурай нуур” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ......... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.Алтансүхийн эзэмшлийн үхэр сүргээс хар, улаан зүсмийн 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ..... сумын 3 дугаар багийн нутаг “......” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн хонин сүргээс шүдлэн эр хонь 8, шүдлэн эр ямаа 2 нийт 10 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 1.260.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ...... сумын 3 дугаар багийн нутаг “......” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ....... улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “...” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ..... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “...” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ...... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр О.Г, Г.Л нартай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 3 хонь, 1 ямаа хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур О.Г, Г.Л нартай бүлэглэж машин механизм буюу ..... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн
хэрэгсэл ашиглан Я.Т-н эзэмшлийн хонин сүргээс эр төлөг 5, охин төлөг 4 нийт 9 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Н.А-н адуун сүргээс 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.Л, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн гунжин үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг “Б” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Г.Л-той бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай приус-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Д-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Г.Л-той бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.С-н эзэмшлийн адуун сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.300.000  төгрөгийн хохирол учруулсан, 15 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 47 тооны малыг хулгайлан нийт 29.420.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

Шүүгдэгч Г.Л нь Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “Эргэцэг” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******тай бүлэглэж, машин механизм буюу 97-56 УНЗ улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Б-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн мухар эр үхэр хулгайлж, түүнд 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан А.Т-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 7.600.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс хар, улаан зүсмийн 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн хонин сүргээс шүдлэн эр хонь 8, шүдлэн эр ямаа 2 нийт 10 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, түүнд 1.200.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ...сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр О.Г-тай бүлэглэж, машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Г.Э-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу .... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр О.Г-тай бүлэглэж морин уналга ашиглан Х.Г-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны улаан шүдлэн гунж, хүрэн халзан бяруу зүсмийн үхэр хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр О.Г, Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 3 хонь, 1 ямаа хулгайлж, түүнд 420.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр О.Г-тай бүлэглэж машин механизм буюу .... улсын дугаартай цэнхэр өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 2 тооны соёолон насны ямааг хулгайлж, түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр О.Г-тай бүлэглэж явганаар тасалж хөөж Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 6 тооны хонь хулгайлж, түүнд 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур О.Г, Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Я.Т-н эзэмшлийн хонин сүргээс эр төлөг 5, охин төлөг 4 нийт 9 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Н.А-н адуун сүргээс 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б, О.Г нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн гунжин үхэр хулгайлж, түүнд 1.200.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн хөдөө хэсэг “Б” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Б-тай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай приус-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Д-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Э.Б-тай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.С-н эзэмшлийн адуун сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.300.000  төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О.Г-тай бүлэглэж морин уналга ашиглан Г.Г-ны эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 20 удаагийн үйлдлээр 10 хохирогчийн 60 тооны малыг хулгайлан нийт 35.640.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

Шүүгдэгч О.Г нь Хэнтий аймгийн ...сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ...улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан А.Т-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхэр  хулгайлж,  түүнд  1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Б , Г.Л  нартай бүлэглэж, улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 7 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс хар, улаан зүсмийн 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн хонин сүргээс шүдлэн эр хонь 8, шүдлэн эр ямаа 2 нийт 10 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай цагаан өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.Б, Г.Л  нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Л-той бүлэглэж, машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглан Г.Э-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны хар зүсмийн эр бяруу хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Л-той бүлэглэж морин уналга ашиглан Х.Г-н эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны улаан шүдлэн гунж, хүрэн халзан бяруу зүсмийн үхэр хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г.Л, Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 3 хонь, 1 ямаа хулгайлж, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Л-той бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай цэнхэр өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 2 тооны соёолон насны ямааг хулгайлж, түүнд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Л-той бүлэглэж явганаар тасалж хөөж Д.Ө-н эзэмшлийн хонин сүргээс 6 тооны хонь хулгайлж, түүнд 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур Г.Л, Э.Б нартай бүлэглэж машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Я.Т-н эзэмшлийн хонин сүргээс эр төлөг 5, охин төлөг 4 нийт 9 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 810.000 төгрөгийн  хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж машин механизм буюу улсын дугаар тодорхойгүй улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Н.А-н адуун сүргээс 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б, Г.Л нартай бүлэглэж, машин механизм буюу ... улсын дугаартай ягаан өнгийн “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн гунжин үхэр хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Л-той бүлэглэж морин уналга ашиглан Г.Г-ны эзэмшлийн үхэр сүргээс 2 буюу олон тооны мал хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 17 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 55 тооны малыг хулгайлан нийт 29.510.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч нарыг “мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Б-т 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Г-т 8 жил 3 сарын жилийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Г.Л-д 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч нарын цагдан хоригдсон 306 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-с 6,953,333 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-д, 715,000 төгрөгийг хохирогч Д.Б-д, 400,000 төгрөгийг хохирогч А.Т-д, 140,000 төгрөгийг хохирогч Д.Ө-т, 1,200,000 төгрөгийг хохирогч Д.Д-д, 1,150,000 төгрөгийг хохирогч Д.С-д,

Шүүгдэгч Г.Л-с 650,000 төгрөгийг хохирогч Д.Ө-т, 715,000 төгрөгийг хохирогч Д.Б-д, 1,200,000 төгрөгийг хохирогч Д.Д-д, 1,150,000 төгрөгийг хохирогч Д.С-д, 1,000,000 төгрөгийг хохирогч Х.Г-д, 1,000,000 төгрөгийг хохирогч Г.Г-д,

Шүүгдэгч О.Г-с 6,953,331 төгрөгийг хохирогч Н.А-д, 650,000 төгрөгийг хохирогч Д.Ө-т, 400,000 төгрөгийг хохирогч А.Т-д, 600,000 төгрөгийг хохирогч Г.Э-т, 1,000,000 төгрөгийг хохирогч Х.Г-д, 1,000,000 төгрөгийг хохирогч Г.Г-д  тус тус олгохоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Г.Л-, О.Г- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 2,433,333 төгрөгийг,

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,200,000 төгрөгийг шүүгдэгч Э.Б, Г.Л, О.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,733,333 төгрөгийг,

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,900,000 төгрөгийг шүүгдэгч Г.Л, Э.Б нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 3,450,000 төгрөгийг,

... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,700,000 төгрөгийг шүүгдэгч Г.Л, О.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2,350,000 төгрөгийг,

саарал цоохор зүсмийн морины үнэ 1,100,000 төгрөгийг шүүгдэгч Г.Л, О.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 550,000 төгрөгийг,

хар цоохор зүсмийн морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Л, О.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 500,000 төгрөгийг,

Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг шүүгдэгч О.Г-с тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, мотоциклоос бусад тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэргийн талаар эс зөвшөөрч давж заалдаагүй, миний анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааны үеэс цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж ажилласан нөхцөл байдал, нийт хохирлынхоо 80 хувийг төлчихсөн, үлдэгдэл хохирлоо төлж дуусгаж байгаа зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гомдлын агуулгын тухайд түүнд оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд нийцсэн байна. 20 удаагийн үйлдэлтэй олон хохирогчид хохирол учруулсан. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн субьектив шинж харагдаж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар,саналдаа: “...Г-н хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт маргаагүй, харин цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж нийт 20 удаагийн үйлдлээ нэг бүрчлэн шалгуулсан байдаг. Гомдлын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэсэн гомдол гаргасан. Хохирлын 80 хувийг төлж барагдуулсан учраас оногдуулах ялыг маань багасгаж өгөөч гэж гомдол гаргасан.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Учир нь шүүдэгч нарын хохирол төлбөрийн асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийхдээ анхан шатны шүүх орхигдуулсан байдаг. Л, Г, Б нар нь нийт 9 удаагийн үйлдлээр А-н малаас хулгайлж нийт 20 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнээс өөрт ноогдох ...6,953,333 төгрөгийн хохирлыг А-д төлөхөөр гарч байгаа. Анхан шатны шүүхээс ...А-н хохирлыг Л мөрдөн байцаалтын шатанд төлсөн байхад энэ асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй учраас үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна. ...Мөрдөн байцаалтын шатанд 20 үйлдлээсээ  14 үйлдлийн хохирлыг буюу нийт 8,223,333 төгрөгийн хохирлыг  төлсөн байгаа.

 

Нийт хохирлын хэмжээ 35 сая төгрөг байгаа ч гэсэн Л-н хувьд төлөх хохирлын хэмжээ 13,938,000 төгрөгийн хохирол төлөх ёстойгоос мөрдөн байцаалтын шатанд 8,223,333 төгрөгийг төлчихсөн байхад анхан шатны шүүх дүгнэхдээ 1,270,000 төгрөгийн хохирол төлсөн байна гэдэг хууль зүйн дүгнэлт хийгээд хохирол төлөөгүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэх мэт дүгнэлт хийсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

 

Давж заалдах шатны шүүх дээр ...хохирогч Ө-т 650,000 төгрөгийн хохирол, Б-д 750,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа. Ингээд нийт төлсөн хохирлын хэмжээ 9,588,333 төгрөгийг төлсөн бөгөөд өөрийнх нь төлөх ёстой 13,938,000 төгрөгөөс 9,588,333 төгрөгийг хасаад 3,4 сая төгрөгийн хохирол үлдсэн. ...нийт хохирлын 50 хувиас дээш хувийг төлсөн ...нөхцөл байдлыг харгалзан үзээч.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1-т шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлын хэр хэмжээ, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг оногдуулна гэж заасан байдаг. Л-н хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээж оролцдог, хохирол төлбөрийн хувьд 9 сая төгрөгийг төлсөн зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг багасгаж өгөөч гэсэн саналтай байгаа.

 

Энэ хэргийн хувьд Л, Г, Б нарын аль нэг нь голчилж оролцсон гэсэн нөхцөл байдал байхгүй, бүгдээрээ ярилцаж байгаад уг гэмт хэргийг үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Л нь 20 үйлдэлтэй, Г нь 18 үйлдэлтэй, Б нь 15 үйлдэлтэй гэж үйлдлийнх нь тоогоор л эрүүгийн хариуцлага оногдуулсан болохоос биш яг хохирол төлбөрөө хэн нь хэдэн хувь төлж, хохирогчийн хохирлыг барагдуулсан байгаа  юм бэ зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гараагүй байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагыг багасгаж  5 жил 5 сарын хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар саналдаа: “Миний үйлчлүүлэгч гомдол гаргаагүй тул ямар нэгэн саналгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б, Г.Л, О.Г нар  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул ялыг маань багасгаж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Б, О.Г, Г.Л нарт  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

           

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Г.Л, Э.Б, О.Г нар нь бүлэглэн  

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын дундуур ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Я.Т-н 5 эр төлөг, 4 охин төлөг хулгайлж, 810.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Даюун” маркийн мотоцикл ашиглаж Н.А-н 3 тооны адууг хулгайлж, 3.200.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 2.400.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан Н.А-н 7 тооны үхрийг хулгайлж, 7.600.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н 3 хонь, 1 ямааг хулгайлж, 420.000 төгрөгийн,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн .. сумын 6 дугаар багийн иргэн А.Т-н улаан халзан, охин шүдлэн үхрийг хулгайлж, 1.200.000  төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н хар, улаан зүсмийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “У” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр .... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н 8 шүдлэн эр хонь, 2 шүдлэн эр ямааг хулгайлж, 1.260.000  төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н хар зүсмийн эр бяруу хулгайлж, 800.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н хар зүсмийн эр бярууг хулгайлж, 800.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н улаан зүсмийн гунжин үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.А-н улаан халзан зүсмийн үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн,

 

Шүүгдэгч Г.Л, Э.Б нар нь бүлэглэн

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн “Ө” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр .... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.С-н тооны адууг хулгайлж, 2.300.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “Э” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... улсын дугаартай “Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Б-н хар зүсмийн мухар эр үхрийг хулгайлж, 1.430.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар багийн “Б” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Д-н 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн,

 

Шүүгдэгч Г.Л, О.Г нар нь бүлэглэн

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр морин уналга ашиглан Г.Г-ны 2 үхрийг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д.Ө-н 6 тооны хонийг хулгайлж, 720.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Д.Ө-н 2 тооны соёолон ямааг хулгайлж, 300.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг “Г” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Даюун” маркийн мотоцикл ашиглан Г.Э-н 1 тооны улаан халзан зүсмийн охин шүдлэн үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн,

Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг “О” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр морин уналга ашиглан Х.Г-н улаан шүдлэн гунж, хүрэн халзан бярууг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Б (1-р хх-ийн 91-92-р хуудас), А.Т (1-р хх-ийн 158-159-р хуудас), Н.А (1-р хх-ийн 221-222-р хуудас), (2-р хх-ийн 45-46, 106-107, 165-166, 233-234-р хуудас), (3-р хх-ийн 44-45, 167-168-р хуудас), (4-р хх-ийн 235-236-р хуудас), (5-р хх-ийн 48-49-р хуудас), (10-р хх-ийн 38-39-р хуудас), Г.Э (3-р хх-ийн 105-106- р хуудас), Х.Г (3-р хх-ийн 226-227-р хуудас), Д.Ө (4-р хх-ийн 39-40, 84-85, 136-137-р хуудас), (10-р хх-ийн 46-47-р хуудас), Я.Т (4-р хх-ийн 185-186-р хуудас), (10-р хх-ийн 42-43-р хуудас), Д.Д (5-р хх-ийн 127-128-р хуудас), Д.С (5-р хх-ийн 189-190-р хуудас), Г.Г (5-р хх-ийн 232-233) нарын мэдүүлэг,

Гэрч Б.Б (1-р хх-ийн 108-109-р хуудас), Б.О (1-р хх-ийн 167-р хуудас), (2-р хх-ийн 110-111, 241-242-р хуудас), (3-р хх-ийн 52-53, 109-110, 230-231-р хуудас), (4-р хх-ийн 86-87-р хуудас), (5-р хх-ийн 61-62, 141-142-р хуудас), (7-р хх-ийн 92-93-р хуудас), З.Ч (1-р хх-ийн 171, 229-230-р хуудас), (2-р хх-ийн 49-50, 190-191-р хуудас), (3-р хх-ийн 56-57, 113-114, 175-176, 234-235-р хуудас), (5-р хх-ийн 66-67, 147-148, 244-245-р хуудас), (7-р хх-ийн 78-79-р хуудас), А.Н (5-р хх-ийн 52-53-р хуудас), С.Н (5-р хх-ийн 58-59-р хуудас), М.У (4-р хх-ийн 239-240-р хуудас), (5-р хх-ийн 138-140-р хуудас),  С.Г (1-р хх-ийн 241-242-р хуудас), (2-р хх-ийн 186-187-р хуудас), (7-р хх-ийн 81-82-р хуудас), Б.О (2-р хх-ийн 53-54, 114-115, 187-188-р хуудас), (4-р хх-ийн 148-149-р хуудас), (7-р хх-ийн 95-96-р хуудас), Б.Б (2-р хх-ийн 110-111), М.Н (2-р хх-ийн 170-171-р хуудас), Х.Б (3-р хх-ийн 117-120-р хуудас), (4-р хх-ийн 100-101-р хуудас), (5-р хх-ийн 248-249-р хуудас), (7-р хх-ийн 73-74-р хуудас), Д.Ц (5-р хх-ийн 134-135-р хуудас), С.О (6-р хх-ийн 1-2-р хуудас), Ж.А (7-р хх-ийн 86-87-р хуудас) нарын мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 84-87-р хуудас), (5-р хх-ийн 42-43-р хуудас)

Мал эмнэлгийн гэрчилгээнүүд (1-р хх-ийн 199-р хуудас), (2-р хх-ийн 23, 88, 145, 214-р хуудас), (3-р хх-ийн 88, 212-р хуудас), (5-р хх-ийн 25, 103-р хуудас), (3-р хх-ийн 148-р хуудас), (4-р хх-ийн 20-р хуудас), (5-р хх-ийн 175-р хуудас), (5-р хх-ийн 216-р хуудас),

Э.Б-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 135-хуудас), (1-р хх-ийн 200-р хуудас), (2-р хх-ийн 144-р хуудас), (3-р хх-ийн 23, 3-р хх-ийн 89, 211-р хуудас), 5-р хх-ийн 104-р хуудас), (5-р хх-ийн 176-р хуудас), (6-р хх-ийн 83-89-р хуудас),

Г.Л-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6-р хх-ийн 102-р хуудас),

О.Г-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (6-р хх-ийн 114-р хуудас),

Х.Б-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 24, 215-р хуудас), (5-р хх-ийн 26-р хуудас), (3-р хх-ийн 149-р хуудас), (4-р хх-ийн 21-р хуудас), (4-р хх-ийн 69, 121, 168-р хуудас), (6-р хх-ийн 22-р хуудас), (7-р хх-ийн 140-р хуудас), (7-р хх-ийн 182-193-р хуудас), А.М-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 89-р хуудас), Б.О-н Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 141-р хуудас), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 194-250, 8-р хх-ийн 1-92-р хуудас), З.Ч-н Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 142-р хуудас), С.Г-н Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 143-р хуудас), Хас банкны дансны хуулга (7-р хх-ийн 151-180-р хуудас), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 194-250, 8-р хх-ийн 93-232-р хуудас), М.У-н Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 144-р хуудас), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (9-р хх-ийн 55-111-р хуудас), У.А-н Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 145-р хуудас), У.Ц-н Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (7-р хх-ийн 146-р хуудас), Б.О-н Хас банкны дансны хуулга (7-р хх-ийн 149-150-р хуудас), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (8-р хх-ийн 233-250, 9-р хх-ийн 1-54-р хуудас),

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Анхан шатны шүүх болж өнгөрсөн үйл явдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эргэлзээгүйгээр тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

 Шүүгдэгч Г.Л “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялыг маань багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Л нь бусадтай бүлэглэн 20 удаагийн үйлдлээр 10 хохирогчийн 60 тооны малыг хулгайлан нийт 35.640.000 төгрөгийн хохирол,

 

Шүүгдэгч О.Г нь бусадтай бүлэглэн 17 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 55 тооны малыг хулгайлан нийт 29.510.000 төгрөгийн хохирол,

 

Шүүгдэгч Э.Б нь бусадтай бүлэглэн 15 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 47 тооны малыг хулгайлан нийт 29.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу шүүхээс тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  2025/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Л-н гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын талаар дүгнэхдээ тэдний төлж барагдуулсан хохирлын талаар дутуу дүгнэлт хийсэн байгаа тул шүүгдэгч Г.Л-г шийтгэх тогтоол гарахаас өмнө 8,223,333 төгрөг, шийтгэх тогтоол гарсны дараа 1,365,000 төгрөг, нийт 9,588,333 төгрөг төлсөн талаар нэмж дүгнэж, тайлбарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Л-н гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  2025/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, О.Г, Г.Л нарын тус бүр цагдан хоригдсон 62 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.