| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00071/И |
| Дугаар | 103/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2026/00124
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2026/00124 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баг*******ур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамж, ** тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баг*******ур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах ******* ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,300,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* *******" ХХК нь 2022 оноос хойш "******* *******" ХХК-д эм, бараа бөөнөөр худалдаж ирсэн бөгөөд талууд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд хариуцагч нь 2,950,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Үүнээс хойш хариуцагч нь уг төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулахгүй байсан тул удаа дараа төлөхийг шаардан 2024.10.16-нны өдөр 200,000 төгрөг, 2024.10.18-ны өдөр 79,650 төгрөг, 2024.10.23-ны өдөр 170,000 төгрөг, 2025.01.07-ны өдөр 170,000 төгрөг тус тус бэлнээр төлж нийт 649,650 төгрөг төлж, үлдэгдэл 2,300,350 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд талуудын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн актаар харилцан зөвшөөрсөн дүн болох 2,950,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн авсан 649,650 төгрөгийг хасч, төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөр болох 2,300,350 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* миний бие нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,300,350 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,300,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,878 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 25,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ