Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2026/00133

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2026/00133

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,483,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч З.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,483,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Харилцагч З.*******, Ц.******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М№1105617967 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 18,950,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 18,581,170 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 892,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,941 төгрөг нийт 19,483,322 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч З.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,483,322 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,335,288 төгрөгийг төлж, үлдэгдэл 17,148,034 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,429,003 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,429,001 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч З.*******, Ц.******* гэжээ.

4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,483,322 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.*******, Ц.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,335,288 төгрөгийг төлж, үлдэх 17,148,034 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 15, 30-ны өдөр 1,429,003 төгрөг 2026 оны 07 дугаар сарын 15-ны 1,429,001 төгрөгөөр нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 127,683 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч З.*******, Ц.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 127,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ