| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00120/И |
| Дугаар | 103/ШШ2026/00134 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2026/00134
| 2026 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2026/00134 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр 1301 тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 38 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,995,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ш.******* нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 25,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Ш.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд зээлдэгч Ш.*******аас үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 8,908,930 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 86,463 төгрөг нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,995,393 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Ш.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,995,393 төгрөгийг 2026 оны 02 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,329,000 төгрөг,
- 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,329,000 төгрөг,
- 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,363,393 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ш.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,995,393 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.******* нь 33,995,393 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс сар бүрийн сүүлийн өдөр 3,329,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,363,400 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 163,963.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ш.*******аас улсын тэмдэгтийн хураамж 163,963.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ