| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01518/И |
| Дугаар | 103/ШШ2026/00034 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2026/00034
| 2026 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2026/00034 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: *******сүмбэр аймгийн Сүмбэр сум, ** дугаар баг, Цагаан ус, ** дүгээр гудамжны ** тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Рашаантын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,110,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г.******* нь манай ******* ******* ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 8,220,200 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан. Гэвч зээлдэгч Г.******* нь зээлээр худалдан авсан барааны нийт үнийн дүнгээс 5,110,150 төгрөгийг төлж, 3,110,050 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэн Г.*******гийн зээлээр худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 3,110,050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Г.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,110,050 төгрөгийг доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,610,050 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билгүүнбаяр, хариуцагч Г.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,110,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 3,110,050 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,610,050 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,355 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 32,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ