Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00143

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00143

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,822,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банкны Багануур салбараас ******* овогтой ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр MN380034330001901529 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан, зээлдэгч нийт 2,571,251 төгрөг төлсөн байна. Иймд Д.*******гаас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 5,818,526 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 5,822,027 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн 5,822,027 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,822,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,051 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 54,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ