Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00144

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00144

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, 45/1 тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 18 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 655,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч Б.******* нь 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 75466 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт Хаан банкны ****************** тоот дансанд 450,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.*******г удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд Б.*******гаас үндсэн зээл 450,000 төгрөг, зээлийн хүү 173,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,162 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг нийт 655,702 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 655,702 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 655,702 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 655,702 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,143 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 10,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ