Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00145

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00145

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 6,07 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,305,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* ******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ш-БЗГ/2022-55435 тоот зээлийн гэрээ байгуулан 5,999,800 төгрөгийн зээлийг 1 сарын 2,55% хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч ******* ******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 807 хоног хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* *******аас барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 2,854,433 төгрөг, үндсэн хүү 2,131,351 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,186 төгрөг, нийт 5,305,970 төгрөгийг гаргуулахыг шаардаж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Т.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,305,970 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 885,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 885,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 885,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 885,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 885,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 880,970 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Т.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,305,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь 5,305,970 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сар бүрийг 06-ны өдөр 885,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 885,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 885,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 880,970 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 49,923 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 49,923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ