Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00036

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00036

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны** тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох 221,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* 2014 оны 04 дүгээр сайрын 17-ны өдөр **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 1,300,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 659 дугаартай Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж гарч Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэлтсээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрөө төлж барагдуулсан. Зээлээ төлж дуусахад нь буцаан өөрийн нэр дээр нь шилжүүлэх бичиг хийж өгсөөр байтал өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй улмаас уг тээврийн хэрэгслийн татварын өр үүсэж, Багануур дүүргийн Татварын алба манай байгууллагын Хаан банкны харилцах дансыг хаасан бөгөөд манай байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болж өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Барьцааны тээврийн хэрэгсэл болох **** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвийн лавлагаагаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслээс хасагдаж **** *** улсын дугаартай болсон. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн цахим нэг цонх /SMARTCAR/-с хайлтаар оношилгооны хугацаа 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дууссан, 2017-2023 оны 208,536 төгрөгийн татварын өр үүссэн бөгөөд уг тээврийн хэрэгслийн татварын өрийг төлж, манай компанийн эзэмшлээс хасуулах шаардлагатай байна. Татварын өрийг жил тус бүрээр тус тусад нь төлдөг бөгөөд Гэрэгэ киоскоор төлөхөд Гэрэгэ үйлчилгээний төлбөр 3,600 төгрөг, гүйлгээний шимтгэл 300 төгрөг, посын шимтгэл 300 төгрөг, 1 удаагийн төлбөрийн шимтгэл 4,200 төгрөг 3 жилийн татвар төлөлтийн гүйлгээнд 12,600 төгрөг болно. Иймээс Б.*******гээс татварын өр 208,536 төгрөг, киоскийн төлбөр хураамж 12,600 төгрөг нийт 221,136 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 221,136 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох 221,136 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,642 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 3,642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ