| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00160/И |
| Дугаар | 103/ШШ2026/00146 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00146
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2026/00146 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,625,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь нэхэмжлэгч ******* банктай 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/58041995 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ 10,000,000 төгрөгийг жилийн 19 хувь, сарын 1.58 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/58041995 тоот зээлийн үндсэн зээлд 1,723,302 төгрөг, зээлийн хүүнд 910,244 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,270 нийт 2,645,816 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 271 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд Б.*******гаас үндсэн зээл 8,276,698 төгрөг, зээлийн хүү 1,302,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,080 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,625,748 төгрөгийг 2026 оны 02 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,
- 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 825,748 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Б.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,625,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 9,625,748 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 30 өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 825,748 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 84,481 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 84,481 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ