Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00037

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00037

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн** дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, ** давхар, ***** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дугаар хороо, Уурхайчдын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,561,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Т.******* нь манай компанитай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр L100051561 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Улмаар 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр 1,612,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 9,090,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэгчийн 5003395265 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,702,000 төгрөг, зээлийн хүү 3,530,322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,673 төгрөг, бусад төлбөр 128,640 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Т.*******аас нийт 14,561,635 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 14,561,635 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,561,635 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,379 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 115,379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ