| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01206/И |
| Дугаар | 103/ШШ2026/00045 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00045
| 2026 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2026/00045 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, Багануур дүүргийн ** дугаар хороо, Тогос-Уулын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь **** оноос **** онд ******* *******ны харьяа ** дүгээр *******ад ажиллаж байсан ба уг ******* нь 1992 онд *******-** ХК болж өөрчлөгдсөн. 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 сар хүртэл шүүлгэхэд ээлжийн амралт дутуу, цалин огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй байна. Надад өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ******* *******ны харьяа 14 дүгээр *******ын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* *******ны харьяа ** дүгээр ******* *******ын захиргааны тушаалууд, ******* дахь тээвэр үйлчилгээний *******-** ХК-ийн захирлын тушаал, Үндэсний төв архивын цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Ц.*******ийн хүсэлтээр Н.*******ас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн Ерөнхий газар, ******* дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ц.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Ц.******* нь 1964 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр ** нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн ** нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн ** нас хүрсэн эрэгтэй, ** нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Ц.*******ийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал архиваас гарсан боловч хуулийн этгээдийн нэршил өөрчлөгдсөн талаарх баримт архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Ц.*******т үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэжээ.
4.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ******* *******ны харьяа ** дүгээр ******* *******, ******* дахь тээврийн үйлчилгээний *******-** ХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: *******, нэр: *******, боловсрол: дунд, мэргэжил: жолооч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: тээврийн 14 *******ын дарга, ** *******ын захиргааны 1986 оны 03-р сарын 20-ны өдрийн 036 тоот тушаалаар Өөрийн хүсэлтээр жолоочоор авч ажиллуулав, ** *******ын захиргааны 1992 оны 01-р сарын 25-ны өдрийн 02 тоот тушаалаар Улаанбаатар хотын ӨХын 1992 оны 01-р сарын 22-ны 05 тоот тогтоолоор тус ******* нв *******-** ХК болсон тул уг тогтоолоор компаны мэдэлд шилжүүлэв, Компаны захирлын 1992.01.25-ны 02 тоот тушаалаар Хувьцаат компаны мэдэлд жолоочоор ажиллуулав, Компаны захирлын 1993.11.04-ний 72 тоот тушаалаар Өөрийн хүсэлтээр ажлаас халж, Багануур ХНХэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүд хийгджээ. /эх хувь/
4.2.******* *******ны харьяа ** дүгээр ******* *******ын захиргааны 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 036 тоот Ажилд авах, томилох тухай тушаалаар Ц.*******ийг жолоочоор 1986 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс авч ажиллуулсугай /хх-ийн 5 дугаар тал/
4.3.******* *******ны харьяа ** дүгээр ******* *******ын захиргааны 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 72 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын 17 дугаарт Ц.*******, жолооч, 26 хоногоор /хх-ийн 6-7 дугаар тал/
4.4. ******* *******ны харьяа ** дүгээр ******* *******ын захиргааны 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 106 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын 4 дугаарт Ц.*******, жолооч, 26 хоногоор, /хх-ийн 8-9 дүгээр тал/
4.5. ******* дахь тээвэр үйлчилгээний *******-14 ХК-ийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар *******ийн *******ийг ажлаас нь халж, өөрийн хүсэлтээр нь Багануур дүүргийн хөдөлмөрийн байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй, /хх-ийн 10 дугаар тал/
4.6.******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10-9/425 дугаартай албан бичигт: Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн ******* *******ны харъяа ** дүгээр ******* ******* гэсэн нэршилтэй хуулийн этгээд бүртгэлгүй байна, /хх-ийн 37 дугаар тал/
4.7.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6/14493 дугаартай албан бичигт: Танай 103/АБ2025/00357 тоот албан бичигт дурдсан ******* *******ны харъяа ** дүгээр ******* ******* нь нэршлийн хувьд ******* дахь тээвэр үйлчилгээний *******-** ХК болж өөрчлөгдсөн хувийн хэрэг архивт байхгүй байна гэжээ. /хх-ийн 46 дугаар тал/
4.8.Гэрч Н.Чимиддагвын шүүхэд өгсөн: Би 1977-1978 онд *******ын шилний үйлдвэрт, 1978-1979 онд ******* сургуульд сурч төгссөн, 1979-1980 онд хүртэл Ойн ** дүгээр *******ад жолоочоор, 1980-1997 оныг хүртэл ******* *******ны харъяа 14 дүгээр *******ад жолоочоор ажилласан байсан. Намайг ******* *******ны харъяа ** дүгээр *******ад ажиллаж байхад Ц.******* 1986 онд манайд жолоочоор ажилд орсон, ажлаас гарсан хугацааг нь сайн санахгүй байна. Бааз тарах үед Ц.******* машингүй байсан учраас хувиараа юм хийгээд явсан. Ц.******* 1986 онд ажилд ороод ******* тарах хүртэл тасралтгүй ажилласан, зарим сард *******ад тээвэр байхгүй болохоор бид нар ажилгүй зогсох үе байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.*******ийг 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ******* *******ны харьяа ** дүгээр ******* *******, ******* дахь тээврийн үйлчилгээний *******-** ХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ******* *******ны харьяа 14 дүгээр ******* *******, ******* дахь тээврийн үйлчилгээний *******-14 ХК-д жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ