| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00093/И |
| Дугаар | 103/ШШ2026/00157 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2026/00157
| 2026 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2026/00157 | ******* хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Чингүүнжавын гудамжны *** тоотод орших ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******д холбогдох дутаасан барааны үнэ 598,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ажилтан Ч.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ******* Хэрлэн Багануур салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын 20-ны гэнэтийн тооллогоор Ч.******* нь 1,744,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал үүсгэсэн ба дутагдлыг 5 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна гэсэн байдаг. 2025 оны байдлаар 598,299 төгрөгийн үлдэгдэл өр төлбөр дутагдлаа бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ч.*******аас уг өр төлбөрийг гаргуулан ******* ******* ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК -ийн нэхэмжилсэн 598,299 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ы *******д холбогдох дутаасан барааны үнэ 598,299 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,299 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамж 9,299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ