Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00158

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00158

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 11 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, ******* овогт *******ы *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,805,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ББСБ ХХК нь ******* овогтой *******-*******тэй 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2022-60066 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. Э.*******-******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 10 удаагийн үйлдлээр нийт 1,423,000 төгрөгийг тус тус 30 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй зээлж авсан. Э.*******-******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,280,700 төгрөг, хүүнд 525,096 төгрөг нийт 1,805,796 төгрөг төлөх шаардлагатай байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,805,796 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Э.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ы *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,805,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,921 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 21,921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ