Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00159

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00159

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны 29 тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ** гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* миний бие С.*******тай 2025 оны 01 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн гар утсыг 10 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээг 2 хувь үйлдэж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч 300,000 төгрөгийг төлж үлдэгдэл үндсэн төлбөр 200,000 төгрөг, түүний хүү 70,000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд С.*******гаас 270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 270,000 төгрөгөөс 60,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 210,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны дотор төлж дуусгана гэжээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60,000 төгрөг төлж, үлдэх 210,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,375 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 4,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ