| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01391/И |
| Дугаар | 103/ШШ2026/00046 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00046
| 2026 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2026/00046 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ** дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******-*******д холбогдох хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******ь,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь өөрийн зүс таних хүн болох хариуцагч *******-******* гэгчид түүний тавьсан саналын дагуу өдрийн нэг хувийн хүүтэй мөнгө зээлэхүү гэхээр нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2,200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,200,000 төгрөгийг тус тус зээлсэн, мөн хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр зээлээр 11 граммын 2,330,000 төгрөгийн үнэ бүхий монетан эдлэл, 2,890,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж зэргийг тус тус зээлээр худалдсан байдаг бөгөөд нийт үнийн дүн нь 40,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тухайн шүүх хуралд өөрөө оролцолгүйгээр өөрийнхөө өмнөөс хүн хөлсөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж ажлын хөлсөнд нь 3,000,000 төгрөгийг төлж байсан болно. Тиймээс хариуцагчийн буруутай хууль зөрчсөн үйлдлээс болж бусдад төлсөн, өөрт учирсан хохирол болох 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд: Өмнөх 40,120,000 төгрөгийн маргаан дээр тодорхой үнийн дүнг буюу 2,275,000 төгрөгийг хангасан, энэ үнийн дүнд ногдох хувь болох 170,115 төгрөгт эвлэрэх боломжтой гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ь шүүх хуралдаанд: Би хариуцагч М.*******-*******тэй холбогдсон, 170,115 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин дараа нь дахиад мөнгө нэхэмжлээд байхгүй биз дээ гэж хэлсэн гэв.
4.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,829,885 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэгдэл 170,115 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,115 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,753 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******-*******д холбогдох хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах төгрөг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,829,885 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэгдэл 170,115 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******-*******гөөс 170,115 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ