Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2026/00171

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2026/00171

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,895,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ц.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ2024090736229 тоот гэрээний дагуу Iphone13 128GB маркийн гар утсыг нийт 2,558,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, ЗГ2024090736229 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,602,299 төгрөг, үндсэн хүүнд 272,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,908 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг нийт 1,895,658 төгрөгийг хариуцагч Ц.*******гээс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,895,658 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 695,658 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ц.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,895,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь 1,895,658 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 695,658 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,640 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 22,641 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ