Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00054

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00054

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Сэнтрал тауэр, ** давхарт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Хэрлэнгийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,606,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,606,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч *******ийн ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 6000514993 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 29,800,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000514993 тоот гэрээний үүргийг 147 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалтыг болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 27,174,398 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,373,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,986 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг нийт 29,606,524 төгрөгийг А.*******ас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,606,524 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:

- 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,460,000 төгрөг,

- 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,546,524 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч А.******* гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,606,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь 29,606,524 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 2,460,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,546,524 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 152,991 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А.*******ас улсын тэмдэгтийн хураамж 152,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ