Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
Хэргийн индекс | 168/2018/0227/Э |
Дугаар | 234 |
Огноо | 2018-08-15 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 234
2018 08 15 2018/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зайрднууд овогт *******ид холбогдох 1821000250 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 199 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2-10 насны 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг *******ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, , З овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суух иргэн ******* гэрт хууль бусаар нэвтрэн орж “” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч .С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/
- Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хохирогч ******* гэрт хууль бусаар нэвтрэн орж “” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найз гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг ******* ******* тоотод очиход нь найз хамт гараашийн хундаам цутгаад дуусаж байсан. Тэгээд би тэнд байж байгаад хамт гадагш гарч Хэрлэн сумын 4 дүгээр баг хороололд байх очсон. Биднийг гарах гэж байхад хөдөө явна гэж ярьж байсан бөгөөд бид цааш Хэрлэн сумын 4 дүгээр баг *******ад байрлах ын найзынд очиж архи уусан. Энэ үед өдрийн 17 цаг болж байсан гэж санаж байна. Тэгээд архи ууж байгаад би жаахан согтсон. Тэгээд харанхуй болсон хойно хашаанд очиход гэр нь гаднаасаа цоожтой байхаар нь гэрийнх нь хаалганы цоожийг төмрөөр цохиж онгойлгоод гэрт нь орж “” маркийн 32 инчийн зурагтыг нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх 31-32/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суудаг юм. 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хашаандаа гараашийн хундаам цутгахаар найз дуудан ажил хийж байхад гаднаас ******* орж ирсэн. Ингээд хамт хундаам цутгалцаж өгөөд 2 литрийн пиво авч өгөөд *******, 2 пивыг ууж дуусгаад манайхаас явсан. Ингээд би орой 20 цагийн орчим эхнэрийн хамт Булган сум руу явсан. Хөдөө явахдаа гэрийн хаалгаа цоожлоод явсан бөгөөд хөдөө яваад шөлний хонь гаргаад гэртээ ирэхэд манайд хадам аав, ээж хоёр ирчихсэн танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд манайхаас 32 инчийн “” маркийн зурагт алдагдсан байсан. ...би зурагтаа хүлээж авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад найз манайд ирээд хашаан дотор гараашны хундаам цутгаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч түүний гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг ******* ******* тоот хашаанд нь очиж түүнд гараашны хундаам цутгаж өгсөн. Хундаам цутгаж байхад 2 литрийн пиво авч өгөөд түүнийг ууж байхад ******* орж ирсэн. Ингээд бид уг пивыг ууж дуусгаад хундаамаа цутгаж дуусаад тэндээс ******* бид 2 гэх танил дүүгийнх рүү нь явсан. Тэгээд тэндээс мөнгө авчихаад Хэрлэн сумын 4 дүгээр баг *******ад айлд очоод архи уусан. Улмаар архиа ууж дуусчихаад гэр гэртээ харьсан. Энэ үед ******* надтай хамт гарсан бөгөөд би гэр рүүгээ явахад тэр надаас салаад зүүн тийш харьлаа гээд явсан. Би гэртээ явж байгаад 21 цаг өнгөрч байхад буцаад гэрээсээ гарч очоод дахин архи ууж байгаад ******* руу ярихад тэр гэртээ байна гэж хэлсэн. Удалгүй ******* нь орж ирээд бидэнтэй архи ууж байхад цагдаа нар гаднаас орж ирээд түүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу “Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* ******* тоотод байрлах гэрт” нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаас доогуур ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ЖИ89414 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зайрднууд овогт *******ийг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 18210000250 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн ЖИ72414 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР