Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 47

 

 

        2025     09        16                                              2025/ДШМ/7

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, цагаатгагдсан этгээд *******гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг, Л.Отгондорж/цахимаар/, *******ы өмгөөлөгч Б.Батсүх/цахимаар/, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 193600092011 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын, Жаргалан ******* 17 тоотод оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ******* *******ийн Цэвээнравдан,

Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суудаг, ******* Баярсайхан,

2. Шүүгдэгч ******* нь 2012-2016 оны ход Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан “тухайн нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийг“, Аймгийн ЗДТГ-ын дарга буюу өөрийн шууд харьяаны нэгжийн удирдах албан тушаалтан болох ЗДТГ-ын дарга өөр аймгийн ИТХ-д өөрт нь байр хувьчилж өгөх талаар албан бичиг бичүүлж санал уламжлуулах, Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар уг саналыг хэлэлцүүлж, Ховд аймгийн ЗДТГ-ын эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, “ЭСБА-80” тоотын 68.З м.кв талбайтай, зориулалтай 2015 оны жилийн эцсийн байдлаар 7.961.777.29 төгрөгийн үлдэх өртөгтэй байрыг үнийн дүнгийн 80 хувиар буюу 59.969.21.83 төгрөгөөр хөнгөлж, 1.992.355.6 төгрөгөөр өөртөө нь хувьчилж, данснаас хасах тухай 76 дугаартай шийдвэр гаргуулж, албан тушаалаа урвуулан ашигласан, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан *******д тус ажлын албаны эзэмшилд бүртгэлтэй 82,16,391.8 төгрөгийн үлдэх өртөгтэй, 7.2 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг 16,287,66 төгрөгөөр, 15 төрлийн 15 сая төгрөгийн тавилгыг 2,109,000 төгрөгөөр, нийт 18,396,66 төгрөгөөр хувьчилж өгсний улмаас Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  ажлын албаны хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд 82,16,391.8 төгрөгийн,  Ховд аймгийн ЗДТГ-ын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд 7,961,777.29 төгрөгийн, нийт 157,108,169.13 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2012-2016 оны ход Ховд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан “ нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх”-ийг зөрчиж “тухайн хурлын нарийн бичгийн дарга оор 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2/256 дугаартай албан бичгээр “өөрийн эзэмшиж буй байрыг хувьчлуулах тухай” санал бичүүлж, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн хурлаар уг саналыг хэлэлцүүлж, 2015 оны жилийн эцсээр 82,16,391.8 төгрөгийн үлдэх өртөгтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, “ЭСБА-80” 7 57 тоотын 7.2 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг 80 хувиар буюу 65,150,586 төгрөгөөр хөнгөлж 16.287.66 төгрөгөөр, 15.000.000 төгрөгийн балансын үнэтэй, ,5,000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн дотор тавилгыг 80 хувиар буюу 8,36,000 төгрөгөөр хөнгөлж 2,109,000 төгрөгөөр, нийт 18,369, 66 төгрөг 66 мөнгөөр өөртөө нь худалдан авч ИТХ-ын тэргүүлэгчдийн 75 дугаартай тогтоолыг өөрөө баталгаажуулж гарын үсэг зурж албан тушаалаа урвуулан ашиглаж, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний буюу 82,16,391.8 төгрөгийн хохирол учруулсан, мөн аймгийн ЗДТГ-ын эзэмшилд бүртгэлтэй 7,961,777.29 төгрөгийн үлдэх өртөгтэй, 68.3 м.кв талбайтай, сууцыг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан *******д 1,9 сая төгрөгөөр хувьчилж өгсний улмаас Ховд аймгийн ЗДТГ-ын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд 7,961,777.29 төгрөг, нийт 157,108,169.13 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

. Ховд аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүх:

.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* Баярсайхан, ******* ******* *******ийн Цэвээнравдан нарт холбогдох эрүүгийн 193600092011 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* Баярсайхан, ******* ******* *******ийн Цэвээнравдан  нарыг цагаатгаж,

 .2 Цагаатгагдсан этгээд *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

   .3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 193600092011 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,

   . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 0-ний өдрийн 5/3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор цагаатгагдсан этгээд *******ы эзэмшлийн Ү-1617005066 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав  ******* Жаргалант хотхон “ЭСБА” 01-80 тоотод байрлах сууц, Ү-1617000185 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант ******* IV- 17 тоотод байрлах сууцыг битүүмжилсэн тогтоол, Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 0-ний өдрийн 5/5 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч *******ы эзэмшлийн улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын *******  ******* 21 гудамжны 35 тоотод байрлах хувийн сууцыг,                               Ү-161700250 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* 21 дүгээр гудамжны 35 тоотод байрлах агуулах, гараашийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

  .5 Эрүүгийн 193600092011 дугаартай хэрэгт цагаатгагдсан этгээд *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж,

   .6  Цагаатгагдсан этгээд *******, ******* нар нь уг хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр цагаатгах тогтоолыг  хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор иргэний хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

 .7 Энэхүү цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дүгээр сарын 1-ний өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг явуулж 12 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад "Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана" гэж заасан. Энэ хуулийн заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, гагцхүү тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоолгохоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалт байтал шүүх хуулийн тодорхой заалтыг буруу ойлгож, хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хэрэг бүртгэлтэд буцаана гэсэн зохицуулалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар цагаатгах үндэслэлүүдээ уг цагаатгах тогтоолын үндэслэх, тодорхойлох, тогтоох хэсгүүддээ дурдаж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан. Хэрэг бүртгэлтэд буцаана гэдгийг нэг мөр юу гэж ойлгож байгааг мэдэхгүй байна. Хэрэг бүртгэлтэд буцааснаар прокурорын эсэргүүцлийг хүлээж авах, хүлээж авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж хуульчийн хувьд үзэж байна. Хууль тогтоогч хэрэг бүртгэлтэд буцаана гэдэг зохицуулалт байгаа учраас ямар нэгэн байдлаар хэрэг бүртгэлтэд буцаах агуулга илэрхийлээд байна гэж ойлгож байна. Буцааснаар прокурорын байгууллагын төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд дээрх цагаатгах тогтоолын 3 дахь заалт ямар нэгэн байдлаар саад учруулахгүй гэж бодож байна. Иймд уг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Л.Отгондорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах болон цагаатгах талын чиг үүргийг хэрэгжүүлдэг талууд байдаг. Яллах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа улсын яллагч буюу прокурорын эсэргүүцэл нь гэм буруутай холбоогүй асуудал байгаа учраас энэ шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлыг ярихгүй юм байна гэж ойлгож байна.  Эсэргүүцэлд дурдсан асуудлын хувьд тус хэрэг нь 2025 оны 5 сард шийдвэрлэгдсэн. 5 сард шийдвэрлэгдэх үеийн хууль ямар байсан бэ гээд харах юм бол 2025 оны 06 сарын 27-ны өдрийн өөрчлөлтөөр тус хуульд 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт нэмэгдсэн. Иймд түүнээс өмнөх хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Шийдвэр гаргаж байхад хүчин төгөлдөр байсан хуулийн заалт нь тухайн хурлаас 1 сар гаруй хугацааны дараа “1.1 дэх заалт” гэж байсан нь “1.9 дэх заалт” болон өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл бүртгэлтэд буцааж байгаа агуулгыг “гэмт хэргийн шинжгүй” гэдгээр биш нэмэлт ажиллагаа хийхэд нотлогдоогүй гэдэг үндэслэлээр буцаадаг больё гээд өөрчлөгддөг. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө гарсан шийдвэр учраас өөрчлөлт оруулах шаардлага байхгүй байна гэж үзэж байна гэв. 

8. Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон ба шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчөөгүй.

Прокурор цагаатгах тогтоолын 3 дахь заалт болох “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 193600092011 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцаасугай” гэснийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл миний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Прокурорын хувьд цагаатгасан үндэслэлүүдийн талаар эсэргүүцэл бичээгүй. Цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.

9. Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Энхжаргал өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хууль хэрэглээний заалтыг хүчингүй болгох юм уу зөвтгөж шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал учраас тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201900092011 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Э.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Монгол Улсын хууль тогтоомжоор олгосон албаны  эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн “ сууц хувьчлах” тогтоолоор

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын эзэмшилд бүртгэлтэй 7.961.777.29 төгрөгийн үлдэх өртөгтэй, 68.3м² талбайтай, сууцыг 1.992.355.6 төгрөгөөр өөртөө нь хувьчлан авсан,

мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан *******д  тус албаны эзэмшилд бүртгэлтэй 82.16.391.8 төгрөгийн үлдэх өртөгтэй, 7.2 м2 талбайтай, 3 өрөө сууцыг 16.287.66 төгрөгөөр, 15 нэр төрлийн 15.000.000 төгрөгийн тавилгыг 2.109.000 төгрөгөөр нийт 18.396.66 төгрөгөөр хувьчлан өгсний улмаас 

их хэмжээний буюу 7.961.777.29 төгрөгийн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ажлын албаны хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд 82.16.391.8 төгрөгийн, нийт 157,108,169,13 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч *******ыг Монгол Улсын хууль тогтоомжоор олгосон албаны  эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн “ сууц хувьчилж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай” тогтоолоор тус хурлын ажлын албаны эзэмшилд бүртгэлтэй 82.16.391.8 төгрөгийн үлдэх өртөгтэй, 7.2 м2 талбайтай, 3 өрөө сууцыг 16.287.66 төгрөгөөр, 15 нэр төрлийн 15.000.000 төгрөгийн тавилгыг 2.109.000 төгрөгөөр, нийт 18.369.66 төгрөгөөр өөртөө  хувьчлан авсан,

мөн аймгийн засаг даргын тамгын газрын эзэмшилд бүртгэлтэй 7.961.777.29 төгрөгийн үлдэх өртөгтэй, 68.3м² талбайтай, сууцыг аймгийн засаг даргаар ажиллаж байсан *******д 1.992.355.6 төгрөгөөр хувьчлан өгсний улмаас Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ажлын албаны хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний буюу 82.16.391.8 төгрөг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний буюу 7.961.777.29 төгрөг, нийт 157,108,169,13 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж *******, ******* нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* Баярсайхан, ******* ******* *******ийн Цэвээнравдан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******, *******  нарыг цагаатгаж, хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, *******, ******* нар нь уг хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

5.  Прокурор эсэргүүцэлдээ: ”... Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дүгээр сарын 1-ний өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг явуулж 12 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад "Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана" гэж заасан. Энэ хуулийн заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, гагцхүү тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоолгохоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалт байтал шүүх хуулийн тодорхой заалтыг буруу ойлгож, хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

5.1 Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

5.2 Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлын талаар хэрэгт ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов.

- Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Албаны сууц эзэмшүүлэх журам”-д заасны дагуу Ховд аймгийн ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, албаны сууцанд амьдарч байсан бөгөөд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга 2016 оны 07 сарын 01-ний өдөр Засаг дарга *******д эзэмшиж буй байрыг хувьчилж өгөх саналтай албан бичгийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжилж улмаар 2016 оны 07 сарын 0-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг хэлэлцээд Засаг дарга *******д эзэмшиж буй албаны байрыг үнийн дүнгийн 80 хувиар хөнгөлөн, *******д олгохоор шийдвэрлэж, “Орон сууцыг хувьчилж, данснаас хасах тухай” №76 дугаартай тогтоол гаргаж улмаар 2016 оны жилийн эцсийн тайлангаар тус байгууллагын үндсэн хөрөнгөөс хассан байна.

 ******* нь дээрх тогтоолын дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, ЭСБА-80 дүгээр тоотын 68.3 м.кв талбайтай, 3 өрөө бүхий, 78,220,985 төгрөгийн балансын үнэтэй, 3,259,207 төгрөг 71 мөнгийн элэгдэлтэй, 7,961,777 төгрөг, 29 мөнгийн үлдэгдэлт өртөгтэй сууцыг үлдэгдэл үнийн дүнгийн 80,0 хувь буюу 59,969,21 төгрөг 83 мөнгөөр хөнгөлж, 1,992,355 төгрөг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна.

******* нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаснаар тус байгууллага 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №00020601 дугаартай гэрчилгээгээр Ховд аймгийн Жаргалант сумын 12 баг,  Цамбагарав  баг, Жаргалант хотхон “ЭСБА 1-80” тоотод байршилтай, зориулалттай, 68.3 м.кв талбайтай, 3 өрөө байрыг *******д Ү-1617005066 дугаартай гэрчилгээ олгосноор түүний өмчлөлийн эд хөрөнгө болжээ.

-  Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ИТХ-ын даргаар ажиллах байх хугацаанд “Албаны сууц эзэмшүүлэх журам”-д заасны дагуу Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, албаны  сууцанд амьдарч байсан бөгөөд  Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхбөлд 2016 оны 07 сарын 01-ний өдөр *******ы эзэмшиж буй байрыг хувьчилж өгөх санал бүхий “Санал уламжлах тухай” албан бичгийг Хуралд уламжилж, мөн тэргүүлэгч Хурлын дарга *******д сууцыг хувьчилж өгөх санал гаргасныг 2016 оны 07 сарын 0-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг саналыг хэлэлцээд ******* эзэмшиж буй албаны байрыг үнийн дүнгийн 80 хувиар хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, “Орон сууцыг хувьчилж, хөрөнгө худалдаж бүртгэлээс хасах тухай” №75 дугаартай тогтоол гаргаж улмаар 2016 оны жилийн эцсийн тайлангаар тус байгууллагын үндсэн хөрөнгөөс хассан байна.

Улмаар ******* нь дээрх тогтоолын дагуу өөрийн амьдарч байсан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, ЭСБА-80 7 дугаар 57 тоотын 7.2 м.кв талбайтай, 3 өрөө бүхий, 8,979,026 төгрөгийн балансын үнэтэй, 3,50,792 төгрөг 7 мөнгийн элэгдэлтэй, 81,38,233 төгрөг, 26 мөнгийн үлдэгдэлт өртөгтэй сууцыг үлдэгдэл үнийн дүнгийн 80,0 хувь буюу 65,150,586 төгрөг 60 мөнгөөр хөнгөлж, 16,287,66 төгрөг, 66 мөнгөөр үнэлэн хувьчилж, 15,000,000 төгрөгийн балансын үнэтэй, ,5,000 төгрөгийн элэгдэлтэй 15 нэр төрлийн дотор тавилга, тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 10,55,000 төгрөгийг 80,0 хувиар буюу 8,36,000 төгрөгөөр хөнгөлж, 2,109,000 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ.

Харин дээрх 2016 оны 07 сарын 0-ний өдрийн хуралдаанд Хурлын дарга, Тэргүүлэгчийн хувьд ******* оролцсон боловч 3 дахь асуудал буюу  өөрт нь “Орон сууц хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэх үед хуралдаанаас гарч сууц хувьчлах асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй байна. Мөн Тэргүүлэгчдийн шийдвэр буюу Хурлын тогтоолд Хурлын дарга ******* гарын үсэг зурж, албажуулсан.

5.3 Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 0 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор баталсан “Албаны сууц эзэмшүүлэх журам”-ын .7-д Гэрээний дагуу сууц эзэмшигч нь нутагт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан, онцгой амжилт гаргасан тохиолдолд гэрээлэн эзэмшиж буй сууцыг тодорхой хөнгөлөлттэй үнээр хувьд нь шилжүүлэх, хувьчлах асуудлыг харьяалах байгууллагын тодорхойлолт, аймгийн ЗДТГ-ын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэрлэж болохыг тусгасан. Уг журмыг үндэслэн аймгийн Засаг дарга ******* нь эзэмшиж буй албаны сууцыг худалдан авах хүсэлтийг ЗДТГ-ын дарга өд амаар гаргаж, нь өргөдөл, хүсэлт, гомдол бүртгэх журмын дагуу бүртгэж аваагүй боловч уг хүсэлтийг аймгийн ИТХ-д албан бичгээр уламжилжээ. Харин уг хүсэлтийг уламжлахад шүүгдэгч *******ы зүгээс өд нөлөөлсөн, дарамталсан, шаардсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй.

5.  Шүүгдэгч *******д эзэмшиж буй албаны байрыг хувьчлах саналыг Ховд аймгийн ИТХ-д Хурлын нарийн бичгийн дарга гаргасан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын  01-ний өдрийн  2/256 дугаартай албан бичгийг Хурлын Тэргүүлэгч , , нарын хүсэлтээр боловсруулж, хуралдаанд оруулсан нь гэрч ын мэдүүлгээр нотлогдоно.  Харин уг 2016 оны 07 сарын 0-ний өдрийн аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцсэн, тухайн хуралдаанд Хурлын дарга, Тэргүүлэгчийн хувьд ******* оролцсон боловч 3 дахь асуудал буюу “Орон тухай” асуудлыг хэлэлцэх үед Хурлын дарга ******* хуралдаанаас гарсан, сууц хувьчлах асуудлаар санал гаргаагүй нь тогтоогдож байна.

5.5 Мөн байрыг хувьчлах саналыг гаргасан Ховд аймгийн ИТХ-д Хурлын нарийн бичгийн дарга болон Хурлын Тэргүүлэгч , , нарт Д.Баярсайханы зүгээс нөлөөлсөн, дарамталсан, шаардсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байна.

5.6 Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.” гэж заасан тул Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчдэд нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах, худалдах, нутгийн өмчийг хувьчлах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх  хуулиар олгогдсон байна.

5.7 Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх хуульд заасан эрхийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 0-ний өдөр “Орон сууцыг хувьчилж, хөрөнгө худалдаж бүртгэлээс хасах тухай” №75 дугаартай  тогтоолоор Хурлын дарга *******д түүний эзэмшиж байсан 3 өрөө сууцыг тавилгын хамт 80 хувиар хөнгөлж, хувьчилж, худалдах шийдвэрийг,

 Мөн Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 0-ний өдрийн №76 дугаартай “Орон сууцыг хувьчилж данснаас хасах тухай” тогтоолоор аймгийн Засаг дарга *******д 3 өрөө байрыг үнийн дүнгийн 80 хувиар хөнгөлөлт үзүүлж,  хувьчилж, худалдах шийдвэрийг тус тус гаргасан байна.

            5.8 Харин Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй. Ийнхүү хувьчлах нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөх эрх зүйн зохицуулалттай байхад  Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 0-ний өдрийн  хуралдаанаар  нутгийн өмч болох *******, ******* нарт сууц хувьчлах асуудлыг хэлэлцэхдээ уг сууцыг хувьчилж болох талаар Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нутгийн өмчийг хувьчлах асуудал нь тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар  аймгийн ИТХ, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарч байсан бөгөөд гагцхүү  нутгийн өмчийг хувьчлах талаар Төрийн өмчийн хороотой зөвшилцөх үүргээ хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн үйлдэлд шүүгдэгч *******, ******* нарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.10 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн диапозитив буй үндсэн шинж нь төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хохирол учирсан байхыг шаардах ба субъектив талын үндсэн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдож, энэ нь шууд болон шууд бус санаагаар илэрч болно. Харин сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сонирхол байснаар тогтоогдох бөгөөд энэ нь гэмт хэргийн санааг тодорхойлж улмаар албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний үр дагавар буюу албан тушаалтны бий болгосон хууль бус давуу байдал, үр дагавар болон бусдад учирсан хор хохирлын ходын шалтгаант холбоог илтгэх үндсэн шалгуур болно.

Эрх мэдэл, албаны байдлаа урвуулан ашиглах гэдэг нь албаны эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбоотой түүнд олгогдсон тодорхой эрх мэдлийг албаны ашиг сонирхол, зорилт, мөн чанарт харшлах байдлаар хэрэгжүүлснээр өөртөө болон бусдад давуу байдал олж авахыг ойлгодог тул албан тушаалтан хууль зөрчсөнөөр өөртөө болон бусдад бий болгохоор зорьсон ашигт байдал юу байсныг тогтоох нь дээр дурдсанчлан  энэ гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж болох сэдэлтийг нотлохын тулд заавал хийгдэх ажиллагаа болно.

5.11 Шүүгдэгч *******, ******* нарын өмчлөлд сууцыг хувьчилж шилжүүлэх шийдвэрийг Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал шийдвэрлэсэн, уг хуралд шүүгдэгч ******* оролцоогүй, шүүгдэгч ******* асуудлыг хэлэлцэхэд ямар нэгэн санал гаргаагүй, хурлын явцад өөрт нь сууц хувьчилж худалдах асуудлыг хэлэлцэх үед өөрийн санаачилгаараа оролцоогүй, *******, ******* нарын зүгээс өөрийн амьдарч байгаа албаны сууцыг өөрсдөдөө хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчилж, худалдан авах талаар ашигтай шийдвэр гаргуулахаар Ховд аймгийн ЗДТГ-ын дарга , Ховд аймгийн ИТХ-д Хурлын нарийн бичгийн дарга , Хурлын Тэргүүлэгч , , болон бусад тэргүүлэгч нарт  нөлөөлсөн, тэднийг дарамталсан, шаардсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна. 

 Ховд аймгийн ИТХурал, түүний тэргүүлэгчид нь нутгийн өмчийг хувьчлах талаар Төрийн өмчийн хороотой зөвшилцөх үүрэгээ хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн үйлдэлд шүүгдэгч *******, ******* нарыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

5.12 Иймд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн  боловч шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэл болно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

6. Анхан шатны шүүхийн  цагаатгах тогтоолын *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлтэй холбогдуулан прокурорын зүгээс эсэргүүцэл бичигдээгүй байх бөгөөд  харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад "Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана" гэж  заасан нь  тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалт байтал шүүх хуулийн тодорхой заалтыг буруу ойлгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж байгаа нь үндэслэлгүй тул цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичсэн байна.

6.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана...” гэж заасан бөгөөд хуулийн 3.19 дүгээр зүйлийн 1.1-1-8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хуулийн зохицуулалт байхгүй, анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

6.2 Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 12 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг удирдлага болгон,ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/12 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ