| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00037/И |
| Дугаар | 103/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2026/00058
| 2026 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2026/00058 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө**, Стадион Оргил-**, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Жаргалантын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,746,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,746,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Б.******* нь ******* банк ХК-тай 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/201843614549 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өмнөх зээлийн үлдэгдэл 735,066 төгрөг дээр нэмж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202146158107 тоот гэрээгээр 29,200,000 төгрөг, нийт 29,935,066 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/53486800 тоот гэрээ байгуулж үлдэгдэл 13,771,739 төгрөг дээр 15,000,000 төгрөгийг нэмж нийт 28,771,739 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн.
Зээлдэгч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 57,944,183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,600,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,979 төгрөг нийт 80,633,366 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.9, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.*******аас 18,746,409 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,746,409 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,774,000 төгрөг,
- 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,780,409 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Б.******* гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,746,409 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 18,746,409 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,774,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,780,409 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125,841 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 125,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ