| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0221/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 230
2018 08 13 2018/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Д-Б холбогдох эрүүгийн 1821003314 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан, бие эрүүл. /РД: /, Б овогт Д-Б.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр тоотод хохирогч *******гийн зүүн бугалган тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч *******г байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18/
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 393 тоот дүгнэлт /хх-ийн 36/
-Шүүгдэгч *******-ийн яллгадагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр тоотод хохирогч хамтран амьдрагч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн бугалган тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2018 оны 1 дүгээр сарын 15, 2018 оны 2 дугаар сарын 13, 2018 оны 3 дугаар сарын 3, 2018 оны 4 дүгээр сард, 2018 оны 5 дугаар сарын 13-ны хооронд хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий хохирогч *******г байнга зодох, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим би Хэрлэн сумын 10 дугаар баг 4в-3 тоот гэртээ адууны гэдэс чанаад байж байсан юм. Тухайн үед том өрөөнд манай хамтран амьдрагч *******, найз , нарын хамтаар 0.75 литрийн Түмний хишиг нэртэй архи хувааж уугаад сууж байсан ба тэд нар бүгдээрээ согтуу байсан. Би тэд нарт адууны гэдэс таваглаж өгсөн ба тэд нар том өрөөний хивсэн дээр тойрч суугаад адууны гэдэс идэцгээсэн. Тэр үед манай хамран амьдрагч Б-ий утас нь дугарч нэг хүнтэй утсаар ярьсан ба байн байн гэрээс орж гараад байсан. Тэгэхээр нь би Бэс чи хэнтэй нууцаар утсаар яриад гарч гүйгээд байгаа юм гэж асуусан. Тэгэхэд Б над руу муухай хараад дуугарахгүй байсан. Би Бд чи юундаа муухай хараад байгаа юм суугаад махаа идээч гэж хэлсэн ...Тэгтэл Б би сая мэдээгүй зүйлээ мэдэж авлаа гэж хэлсэн. Тэр үед би гал тогооныхоо өрөөний шүүгээн дээгүүрх эд зүйлсийг нь янзлах гээд байж байсан ба араас маань гэнэт хутга орж ирээд миний зүүн мөр бугалга хоёрын зааг дээр маань зүссэн. Намайг эргээд харахад хамран амьдрагч Б гартаа шар иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би Бд “Чи намайг зүсчихлээ шүү дээ” гээд хашгирсан чинь миний өөдөөс дахин хутга барьж далайгаад “Би чамайг ална” гэж хэлээд цамцнаас маань заамдаж намайг хувцасны шүүгээ рүү шахаж хоолойг маань боосон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орчим үдээс хойш би Б, найз нарын хамтаар Юнителийн төв дээр дугаараа сэргээлгээд гэр рүүгээ харьж байсан юм. Гэр рүүгээ орж байхдаа би Бд “Миний дансанд хийсэн мөнгөнөөс чинь 8000 төгрөгөөр нь нэгж аваад дугаараа сэргээсэн шүү” гэж хэлтэл Б намайг их мөнгөөр дугаараа сэргээлээ чи миний мөнгийг дуусгах гэлээ гэж уурлаад миний гэдэс болон гуя руу маань нийт гурван удаа өшиглөсөн. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орчим байх цагаан сар болохын хэд хоногийн өмнө хамтран амьдрагч Б намайг согтуугаар хуурай дүү хардаж миний нуруу болон хавирга орчимд өшиглөж, гутлынхаа өсгийгөөр миний дал нурууг маань цохиж байсан. Тухайн үед бас хутга барьж миний хоолойнд маань тулгаад намайг ална гэж сүрдүүлж байсан. Тэр өдөр Б найзуудтайгаа цуг архи уугаад гэх хуурай дүү маань манайд хонож байсан юм. Тэгээд шөнө Б сэрээд “ та хоёр тэврэлдээд хэвтэж байсан” гэж гүтгээд намайг зодох болсон. Би тэгж зодуулснаа хүнд хэлээгүй нуусан. Харин цагаан сарын үед миний нүд маань хөхөрсөн байхыг манай төрсөн ах , үеэл дүү , үеэл эгч нар хараад юу болсон талаар асууж байсан. Би тэд нарт нүдэн дээрээ утас ойчуулсан гэж хэлсэн. Яг үнэндээ бол уг нүдийг маань хамтран амьдрагч маань утас чулуудаад хөхрүүлсэн юм. Миний зүүн нүд маань тэгэхэд хөхөрсөн. 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим Б бид хоёр, хоёр биенийхээ хүүхдүүдийг өмөөрч хэрэлдсэн юм. Тэгээд хэрэлдэж байх үед Б чи өөдөөс хэрэлдлээ гээд угааж байсан нойтон оймсоороо араас маань толгой руу гуядсан. ...Тухайн үед миний зүүн нүдний маань цагаанд нь цус хурж улайсан байсан ба 5 хоногийн дараа эдгэрч арилсан. Улайсан нүдийг маань үеэл дүү харсан. Надаас яагаад нүд улайсныг асуухад би “Нүдээ нухалсаар байгаад улаан болгосон” гэж худлаа хэлээд өнгөрөөсөн юм. 2018 оны 04 сарын дундуур байх нэг өдөр би нэлээн бодож байгаад Бд “Би гэр рүүгээ явлаа чамд ингэж доромжлуулаад амьдарч чадахгүй” гэж салах тухай шийдвэрээ эвээр хэлсэн юм. Тэгтэл Б “ Чи яасан их явна гэж дуугардаг юм” гээд миний шилэн хүзүүн дээрээс маань чанга базаад “нүүрийг чинь түлээд үсийг чинь шатаагаад өгье л дөө” гээд миний нүүрийг маань халуун пийшин рүү тонгойлгож дарсан. Миний нүүр маань пийшингийн төмрөөс 10 орчим см-ийн зайтай байсан ба тухайн үед халуун төмөр нүүрийг маань төөнөж өвтгөж байсан бөгөөд би аргагүй эрхэнд “За за би явахгүй ээ, битгий л дээ” гэж уйлж гуйж байгаад болиулсан. Тухайн үед Б надад дахиж явна гэж амнаасаа үг гаргаад үзээрэй нүүрийг чинь түлнэ гэж мэдээрэй, чи эрэмдэг болж толинд харах болгондоо намайг санах болно шүү пизда минь танай аав, ах, эгч нараас чинь би айдаг хүн биш шүү, би өмнө нь шоронд ороод гарсан чиний нүүрийг түллээ гэхэд хэдэн жил суугаад л гарна, харин чи тахир дутуу чамайг хэн ч тоохгүй чи эрэмдэг болоод үлдэнэ гэдгийг санаарай гэж айлгаж дарамталдаг байсан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны үүрийн 06 цагийн орчим хамтран амьдрагч Б маань намайг согтуугаар цахилгаан тогооны залгуураар миний зүүн гуя болон шилбэ рүү маань хоёр удаа гуядаж ороолгосон. Дараа нь пүүзнийхээ улаар толгой руу маань 2-оос 3 удаа цохисон, хоёр гарын маань бугалга орчимд бас хоёр удаа цохисон. Тогооны залгуураар зодуулахад миний зүүн талын гуя маань хөхөрч бомбойсон гөвдрүү үүссэн байсан ба тухайн үедээ их хөндүүрлэж байсан. Уг улаан гөвдрүүг би хэнд ч харуулаагүй. ...Би Бд зодуулсан болон согтуу дарамтлаад байна гэж цагдаад нэг ч дуудлага өгч байгаагүй. Өөр хаяг дээрээс ч дуудлага өгч байгаагүй ...намайг эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, боолт хийлгэсэн материалын мөнгө, өвчин намдаах лаа, үрэвсэл дарах эм авч уусан мөнгө зэрэг нийлээд нийт 300000 төгрөг болсон тухайн мөнгийг Бэс нэхэмжилнэ. Өөр бусад илүү дутуу мөнгө нэхэмжлэхгүй ...Б бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. 2016 оны 07 дугаар сард танилцаад тэгээд удалгүй нэг гэрт орсон юм. Хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй болно бүтнэ гээд нийлсэн ...2018 он гараад гэх залуутай хардаж эхэлснээс хойш л Б надад гарч хүрч намайг зоддог болсон. Би бол г эрүүл согтуу алинд нь ч уурлаж загнахад нь айдаг ... Миний сэтгэлд маань арилшгүй шарх, гарны сорви үлдэж байгаад маш их гомдолтой байна. Бтэй өнгөрүүлсэн 2 жилийн амьдралыг үзэн ядаж байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал гаднаас орж ирсэн. Б, тэй гарч яваад дахин Түмний хишиг нэртэй 0,5 литрийн байх архи авчирсан. Би тэр архинаас бараг уугаагүй. Тухайн үед адууны гэдэс чанаж гаргасан ба бид нар хоол идээд байж байгаад би гадагшаа гараад бие засчихаад эргээд байшинд нь ороод иртэл байшингийнхаа хаалганы хажууд уйлчихсан зүүн талын мөрнөөс цус гарсан байдалтай байсан бөгөөд зүүн мөрний дээд хэсэгт нь их том ангайсан байсан. Би тэгээд яасан юм бэ? гэхэд Б хутгалчихлаа гэхээр нь би “Чи яагаад байгаа пиздаа вэ” гэхэд тэр “би яландаа явна” гэх зэрэг зүйл яриад байсан. Пийшингийн хажууд нэг хутга хаясан байсан, би ямар бариултай гэдгийг сайн санахгүй байна. Харин Б цаана суугаад архи ууж байсан ...Б архи ууж байхдаа эхнэрийгээ “миний хажууд хүнтэй үнсэлцээд пизда чинь” гэх утгагүй зүйл яриад маргаад байх шиг байсан. Би яг хутгалах үед нь хажууд нь байгаагүй, гадаа бие засаад орж ирэхэд л зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гийн үеэл эгч байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байх билгийн тооллын битүүний өмнөх өдөр би тай хүргэн ах Энхболдын гэрт тааралдсан юм. Тухайн үед гийн нэг талын нүд нь хөхөрчихсөн байсан. Би гаас яагаад нүд нь хөхөрсөн тухай асуухад надад нүдэн дээрээ утас унагаасан гэж хэлсэн. Тэр хөх нүдийг манай дүү бас харсан. ОХУ-д сурч байгаа учраас мэдүүлэг өгч гэрчилж чадахгүй. Хөх нүдийг нь бас гийн ах харсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төмөр замд байдаг гэрт маань ирсэн ба тухайн үед гийн бас нэг нүд нь хөхрөөд хөхөрсөн нүднийх нь цагаан нь улайгаад цус хурчихсан байсан. Би тэр үед гаас “Юу болоод байгаа юм бэ? Б чамайг зодоод байгаа юм уу” гэж хэлэхэд надад “Би Мартын 8-ны баяр тэмдэглэж төмөр замынхаа охидуудтай гадуур гарч байгаад аймгийн төвийн охидуудтай мууцалдаж нүдэндээ цохиулсан” гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын эхээр манай гэрээр ойр ойрхон ирээд сэтгэл санаа нь нэг л хэвийн биш түгшүүртэй байгаад байхаар нь би г байн байн байцаагаад байсан юм. Тэр үед надад “Би Бд цагаан сарын үеэр зодуулсан ба Мартын өмнөх өдөр мөн зодуулсан гэж хэлсэн. Өнгөрсөн 5 дугаар сарын 22-нд Б гийн гарыг нь хутгалсан явдал нь миний мэдэж байгаагаар гурав дахь удаагаа зодож байгаа явдал юм. Миний мэдэхгүй гийн надад хэлээгүй хэдэн удаагийн зодолт болсоныг би хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байх би хүргэн ах Энхболдын гэрээр орж байгаад дүү тайгаа тааралдсан юм. Тухайн үед гийн баруун талынх нь нүд хөхөрчихсөн байсан. Би гаас яагаад нүд чинь хөхөрчихсөн юм бэ гэж асуухад надад нүдэн дээрээ гар утас ойчуулаад нүдээ хөхрүүлсэн гэж хэлсэн ... сүүлд Бд хутгалуулах үед нь зоддог талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 393 тоот дүгнэлтэнд: “1. *******гийн биед баруун, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы зүсэгдэж урагдсан шарх, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлийн баруун, зүүн бугалганы цус хуралт, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчилэлээр, зүүн бугалганы зүсэгдэж урагдсан шарх нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчилэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлийн баруун, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы зүсэгдэж урагдсан шарх нь 2018.05.23-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт нь хуучин гэмтэл бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Дээрхи гэмтлийн зүүн бугалганы зүсэгдэж урагдсан шарх нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы зүсэгдэж урагдсан шархнаас бусад гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгасан, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар хохирогч *******олортуяа нь шүүгдэгч *******-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба түүний бие махбодид байнгын шинжтэй /3 ба түүнээс дээш/ халдсан *******-ийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх дэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна.
Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тухайлбал, шүүгдэгч урьд нь дээрмийн хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байгаагаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн хэр хэмжээний асуудал юм.
Шүүгдэгч нь ам бүл хоёулаа буюу 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Мөнхжингийн хамт амьдардаг болох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон шүүгдэгчээс ам бүлийн талаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч *******-ийн охин Б.Мөнхжинг хууль ёсны асран хамгаалагч томилох асуудлыг судлан тогтоож хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг болгож, энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийг асран хамгаалахыг шүүгдэгчийн төрсөн эх Я.Мөнхтуяад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 13350214 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Ж22774 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 18210034 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2018 оны 08 сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Хорих ялаар шйитгүүлсэн шүүгдэгч ******* 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Мөнхжинд хууль ёсны асран хамгаалагч томилох асуудлыг судлан тогтоож хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг болгож, энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийг асран хамгаалахыг шүүгдэгчийн төрсөн эх Я.Мөнхтуяад даалгасугай.
8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ийн ЖЬ2774 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР