Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

2025         07          02                                            2025/ДШМ/39                         

 

 

 

Ц.О , *******  нарт  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор   Э.А ,

иргэний нэхэмжлэгч Р.Б-н өмгөөлөгч Д.Г,

иргэний хариуцагч Д.П /цахимаар/

нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарын   даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний хариуцагч Д.П-н гаргасан давж заалдах гомдлоор, *******,*******  нарт холбогдох эрүүгийн ...... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2.1 Монгол улсын иргэн,

 

2.2 Монгол Улсын иргэн,

 

3.1 Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргээс ... улсын дугаартай North Benz маркийн улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн чиглэлд явж байхдаа буюу Хэнтий аймгийн .... сумын Согоот 3 дугаар багийн хөдөө хэсэг, замчдын овоо гэх газраас ертөнцийн зүгээр баруун хойд талд 6- 7 км орчим зайд А0501 дугаартай төв зам дээр тухайн тээврийн хэрэгсэл нь зогсолт хийх үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас*******-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

3.2 Шүүгдэгч******* нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргээс ... улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн ... сумын чиглэлд хөдөлгөөнд оролцож байхдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

4. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******,******* нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч*******-н нэхэмжилсэн эмчилгээний зардлаас эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 1,150,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-с 290,706 төгрөгийг гаргуулж хохирогч*******-т, шүүгдэгч *******, шүүгдэгч******* нараас тус бүр 174,250 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-н хууль ёсны төлөөлөгч Х.М-т, шүүгдэгч ******* , шүүгдэгч******* , иргэний хариуцагч Д.П  нараас тус бүрээс 1,252,306 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Б-д тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.А-н хууль ёсны төлөөлөгч Х.М, хохирогч******* нар цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Иргэний хариуцагч Д.П  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Д.П, миний нэр дээр нэгэн том оврын ачааны Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Уг автомашиныг жолоочид ашиглуулж байсан бөгөөд тухайн жолооч нь өөрийн буруугаар зам тээврийн осол гаргаж, хоёр тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Үүний улмаас миний нэр дээрх автомашинтай холбоотойгоор надаас 1,252,306 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэгдэж байна. Осол гаргах үед би тухайн автомашиныг жолоодоогүй бөгөөд тухайн осолд ямар ч оролцоогүй болно. Ослын анхны тусламжийн иж бүрдэл, анхааруулах тэмдэг зэрэг хуульд заасан шаардлагатай хэрэгслүүд бүрэн байршсан байсан. Иймд миний зүгээс энэхүү осолд шууд болон шууд бусаар оролцоогүй, хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн би одоогоор дикретийн амралттай, нялх хүүхдээ асарч гэртээ байгаа бөгөөд тогтмол цалин, орлогогүй байгаа тул нөхөн төлбөр төлөх бололцоогүй байгааг анхаарч үзнэ үү. Иймд миний нэр дээр нэхэмжлэгдсэн нөхөн төлбөрөөс чөлөөлж, хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү ” гэв.

7. Прокурор Э.А, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г  нар нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч Д.П-н давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******,******* нарт  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан.

9. Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн нөхцөл байдал буюу  нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулахын зэрэгцээ оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй. 

10. Шүүхийн хэлэлцүүлгийг  яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулан мөрдөгчийн хуульд заасан нотолгооны хэрэгслээр бэхжүүлэн авсан баримтат мэдээллийг хооронд  харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах аргаар шалган хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт хангалттай эсэхийг өөрийн дотоод итгэлээр  үнэлэн өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоосон байна.     

11. Шүүгдэгч *******  нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед  ... УНР улсын дугаартай North Benz загварын улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн ... сумын Согоот 3 дугаар баг, Замчдын овоо гэх газрын баруун хойд талд 6-7 километрийн зайд А0501 дугаартай төв зам дээр зогсолт хийж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэх,  9.3.в-д заасан "харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй эсхүл байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэнэ" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.О-н эрүүл мэндэд хүндэвтэр , хоёр настай хохирогч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан, шүүгдэгч*******  нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын Согоот 3 дугаар баг, замчдын овоо гэх газарт ... улсын дугаартай Toyota prius-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан  "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”гэх, 12.3-т заасан  "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Аялгуугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

12. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлээр   замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн  хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа  хохирол, хор уршиг учрах боломжтойг  урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч, мэдэлгүй буюу хайхрамжгүй хандсаны улмаас хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжид нийцүүлэн зүйлчилсэн нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

13. Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал дордохоор байх тул шүүхээс гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

            14. Анхан шатны шүүхээс .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******  нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн.

            15. Иргэний нэхэмжлэгч Р.Б-с өөрийн өмчлөлийн  ... улсын дугаартай Toyota prius-11 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5,009,224 төгрөг нэхэмжилснийг  өөрт нь  болон шүүгдэгчид, иргэний хариуцагч Д.П  нарт гэм буруугийн байдлыг харгалзан хувь тэнцүүлэн хувааж, иргэний хариуцагч Д.П-н хувьд ногдох эд хөрөнгөөс 1,252,306 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасанд нийцсэн байх тул иргэний хариуцагч Д.П-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Иргэний хариуцагч Д.П-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.