| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00040/И |
| Дугаар | 103/ШШ2026/00100 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2026/00100
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2026/00100 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Найман зовхис, 203 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,281,916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ББСБ ХХК нь ******* овогтой *******-*******тэй 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 06084 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. Н.*******-******* нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,580,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6.5 хувийн хүүтэй зээлж авсан. Н.*******-******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба одоог хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Иймд Н.*******-*******эс үндсэн зээл 1,580,000 төгрөг, хүү 597,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,486 төгрөг, бусад зардал 15,800 төгрөг нийт 2,281,916 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,281,916 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Н.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,281,916 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,730 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 25,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ